Posts

Showing posts from 2017

Нашид сонсоцгооё

Image
Исламын шашинтай улс орнуудад өргөн дэлгэрсэн нэгэн дууны төрлийг нашид гэх бөгөөд голдуу бурханы сургааль, хүний дотоод итгэл үнэмшил, түүхэн үйл явдлын тухай өгүүлдэг ажээ. Сонсож үзвэл нашидад хөгжмийн зэмсэг ашигладаггүй бололтой. Гэхдээ муслимууд өөрсдийн соёлыг бусад хүмүүст илүү хүргэх гэсэндээ зарим тохиолдолд бага зэрэг хөгжим оруулах, олон хэлээр дуулах юм билээ. Мөргөлийн дуу гэдэг утгаараа тэдгээрийг сонсох үед яагаад ч юм нээх сайхан тайвшрал, гэгээрэл маягийн зүйлийг мэдэрдэг. Өнгөрсөн жил билүү дээ, Исламын улс бүлэглэлийн сүлд дуу гээд л мэдээллийн сайтуудаар нийтлэгдэх үеэс анх би нашид гэдэг зүйлийг олж сонссон хэрэг. Ингээд доор өөрийн сонсох дуртай 3 нашид дууны холбоосыг орууллаа. Угаасаа энэ 3-аас өөрийг мэдэхгүй ээ, цаашид шинийг сонсох сонирхол одоохондоо алга. "Цор ганц бурхан" "Жаргалтай бай, найз минь" "Ахан дүүс ээ, үүр цайж байна" /Исламын улсын дуу/  /Бичлэг байсныг устгав/

357 дахь өдөр

Image
Өнөөдөр санамсаргүй нэг ном харж байгаад, нээрэн энэ чинь 2017 оноос хойш хэд хоног өнгөрсөн юм бол гээд харсан чинь 356 гэнэ. Өнөөдөр 357 дахь өдөр. 2017 онд би шинэ веб хуудас нээсэн, санхүүгийн хямралд орсон, шинэ ажилд орсон, шинэ хүмүүстэй танилцсан, амьдралд өмнөхөөсөө илүү үнэ цэн өгөх болсон. Харин ирэх 2018 онд өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна. Яаж вэ гэхээр, амьдралын идэвхитэй хэв маягаар амьдрах, мэргэжлийн талаасаа өөрийгөө хөгжүүлэх буюу хууль хэрэглэх, гэрээ боловсруулах чадвараа хөгжүүлэхийг зорино. Бас тэгээд Эватай уулзах, англи хэлээ сайжруулах, илтгэх урлагт суралцах, фитнест явах гээд өөр уг нь зөндөө л юм байна, гэхдээ бүгдийг нь бичээд яах вэ, гүйцэж чадахгүй юм болох вий л гэж. Дээрх зурагт сэтгэл судлаач Наранбаатар гэх залуугийн бичсэн номын хэсэг байх бөгөөд бичвэрүүд нь уншсан хүмүүстээ урам зориг өгөх, тэдний сэтгэлгээнд цэвэр, уужим орон зай бий болгох зорилготой ажээ. Харгалзах асуултуудад нь хариулах гэж оролдоё. Сүүлийн 3 сар уншсан номны туха...

127 цаг

Image
Энэхүү бичвэрийг 3-4 жилийн өмнө бичиж байсан бололтой. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун бус байхыг алийг тэр гэхэв. Жижигхэн зүйлээс л бид өөрсдөдөө болон орчин тойрондоо сөрөг энергийг үүсгэж, хамгийн багадаа тухайн өдөртөө стресс гэгч зүйлийг бий болгодог. Иймэрхүү нөхцөл байдлаас гарахад туслах олон арга зам бий. Хүн бүрт өөрт тохирсон арга гэж бий. Жишээ нь би гэхэд дуртай дуугаа дуулдаг, тэр дууныхаа клипэнд гол дүр бүтээж байна гэж дотроо төсөөлдөг, эсвэл гоё кино үздэг, тоглоом тоглодог, аз нь таарвал сайхан хүмүүстэй ярилцаж, сэтгэл санаагаа засдаг. Өнөөдөр орой гэртээ ирээд өчигдөр татаад орхисон байсан нэг киног үзсэн юм л даа. 127 цаг гээд нэртэй, анх 2010 онд гарч байсан юм байна. Тэр үед би үзэж л байсан. Сэтгэлд хоногшсон зүйл нь гол дүрийн "улаан" футболктой залуу хавцал дунд гацаж, нэг гараа том чулуунд даруулчихаад сүүлд нь гараа тасдаж байгаа тухай :P Хамгийн муухай хэсгийг нь санаад байгаа биз? Бараг 2-3 жилийн дараа өнөөдөр ийнхүү дахин үзэхэд надад...

You Are My Destiny

Image
Бяцхан блогоор минь зочилж буй танд баярлалаа. Энэ удаад би өөрт таалагддаг нэгэн дууг хуваалцахыг хүссэн юм. Энэ бол "Оддын дундаас ирсэн чи минь" нэртэй Солонгос олон ангит киноны дуу юм билээ, би үзээгүй. The One хэмээх дуучны Хятадын "I am a Singer" тэмцээнд орох үеэр дуулсан хувилбар доорх бичлэгт эгшиглэх юм. Санаж байгаа бол, богино үстэй, үзэсгэлэнтэй Хятад эмэгтэй "Улаанбуатарын үдэйш, намуучэй-намуучэй" гэж дуулаад байдаг тэмцээн юм шүү дээ. Дууны тухайд оригинал хувилбар нь ч хөөрхөн. Гэхдээ эмэгтэй хүн дуулсан гэдгээрээ онцлог. Утга санаа нь хоёр тийш болсон хосын тухай. Нэг нь нөгөөдөө хайртай гэдгээ хойноос нь илэрхийлж, шаналсан гэх юм уу даа. "Чи бол миний заяаны хань, Чи бол яах аргагүй заяаны минь хань, Чи наддаа цорын ганц..." нэг иймэрхүү, хэхэ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд аа, жаахан тайвширъя

Image
Монгол улс жижигхэн, дээр нь мэдээллийн технологийн хэрэглээ дажгүй өндөр тул хэрэв таны нэг эвгүй бөгөөд ер бусын үйлдэл сошиал сүлжээнд нийтлэгдсэн тохиолдолд түүнийг тань 21 аймаг, 1 нийслэл даяараа харж, шуугина гэсэн үг. Үүнд мэдээж давуу, сул талууд бий. Залхуу гэх юм уу иргэний зориггүй улсууд ихтэй бидэнд сошиал сайтууд ёстой л сайхан талбар. Эсэргүүцлээ бодитоор илэрхийлж, хүчин чармайлт гаргахаас илүүтэй дэлгэцний цаанаас элдэв муу үгс бичиж, хурууны үзүүрээр аливааг гүйцэлдүүлэхдээ дуртай, таатай ханддаг. Бас өнөөгийн энэ нийгмийнх нь байгаа байдал хүмүүсийг ийм болгов уу, их атаач болчихсон мэт. Нэг нь эд хөрөнгө худалдаж авснаа сошиал сүлжээгээр гайхуулаад л, нөгөө нь худлаа магтаад л, худлаа баярлаад л, дотроо атаархаж, бухимдаад л. Төрийн байгууллагуудын дээд албан тушаалтнууд нь авлига авсан, хөрөнгө завшсан нь илчлэгдээд л, нөгөө хэд нь тэдгээрийгээ муу хэлээд л, хараагаад л, залуучууд нь үлгэр дууриалал аваад л. Яг үнэндээ тэр хүмүүс өөрсдөө мөнгө авч байгаа хүний ...

Хатагтай та сайн байна уу?

Image
Харилцаагүй удсан байна шүү. Миний хувьд яахав, өдөр тутмын хөөрхөн жижиг хэмжээний сорилттой тулгараад л, өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Том сорилт хэзээ таарч, намайг барьц алдуулах юм байгаа юм, мэдэхгүй. Магадгүй цагаан сарын өмнө чамтай уулзах оролдлого хийх үеэр байх юм болов уу? Хэрхэн олж, уулзах юм бэ гэж үү? Толгойд одоогоор олигтой санаа орж ирээгүй байна өө, гэхдээ бодсон цөөн хэдэн “явуургүй” ч байж мэдэх сонголтууд бий. Цаг нь тулахаар тэгээд аль нэгийг нь сонгох биздээ. Би зүгээр л чамтай уулзаж, албан ёсоор танилцах гээд байгаа ухаантай. Хэдий ийм ч гэлээ, чамд хэцүү мэт санагдсан хэвээр байвал одоо яамаар ч юм. Надад ч бас айдас бий шүү дээ. Чухам би аймар зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй учраас ийм санал гаргаад л, гуйсан шинжтэй аашилж буй хэрэг биш, би чамтай уулзах тухай төсөөлөхөөр дотроо бас айж, сандардаг юм. Гэвч энэ тухай энд бичих хэрэггүй байсан байх л даа, гэвч үнэн юм үнэнээрээ л сайхан, юуг нь нуух билээ? Нээрэн, 10-аад хоногийн дараа өнөөх “Цөмөөх...

Миллениалуудын эрин үе

Image
Сүүлийн үед миллениалуудын эрин үе гэж их ярих болсон байна. Харин яг ямар утгаар ийн хэлдэг юм бол, өрсөлдөөнд орж эхэллээ гэсэн утгатай юм болов уу, эсвэл тэд өрсөлдөөнд ялан дийлээд байна уу, сайн мэдэхгүй юм. Одоогоор яахав, ихэнх байгууллагуудын удирдах шатны албанд ойролцоогоор 70-80-аад оныхон байна. Ойролцоогоор 5 орчим жилийн дараа гэхэд 90-ээд оныхон хүчтэй орж ирэх болов уу. Би болохоор миллениалууд гэхээр 1990-2000 оны эхэн үеийн залуусыг хамруулж ойлгоод байна л даа. 80 оны нөхдүүдийг энэ ангилалд албаар оруулмааргүй байна. Миний хувьд элдэв арга хэмжээнд нээх оролцоод байдаггүй учир ер нь нөхдүүд хаагуур, юу хийгээд яваад байгааг сонин, веб сайт, телевизээр харчихдаг юм. Ингээд харахаар бас хөөрхөн хөөрхөн хүүхдүүд байдаг. Ирээдүйд юм дуулгах нөхдүүд ер нь их байна. Гэхдээ би үүнд урлагийн салбарынхныг тооцоогүй болно. Учир нь тэдний хувьд сайн ч, муу ч хэвлэлээр байнга бичигдэж байдаг тул тоохгүй. Сүүлд Тэгшээ хэмээх залуугийн ном гарсан сурагтай. Би уншаагүй...

Зүүд

Image
Би ойрд элдэв юм л зүүдлэх юм. Зүүднээс сэрэх хэдхэн хоромд л юу болоод өнгөрснийг эргэн санадаг, тэгээд л үүрд мартагдчихдаг, яахав цөөн тооны үйл явдал нь тод бичигдэж үлддэг байх. Зүүд бол зарим хүмүүсийн хэлдэг шиг “зэрэгцээ ертөнц” биш байх өө. Хэрэв тийм байсансан бол би өнөөдрийг хүртэл ахин дахин зүүдлэхгүй байх байсан. Учир нь би зүүдэндээ олон удаа үхсэн хүн нтр. Бас бодит амьдрал дээр туршиж үзээгүй зарим зүйлсийг тэнд яг л бодитоор мэдрэх нь бий. Зарим хүмүүс зүүдээрээ дамжуулан хүссэн бүхнээ “хийх” чадвартай байх нь бий, мэргэжлийн түвшний хүмүүс нь бүр зүүдэндээ амьдардаг гээч. Өнгөрсөн шөнө би лав эмэгтэй хүн болчихсон л тууж явсан. Шал өөр эмэгтэйлэг царай, будсан нүүр, шаргал үстэй болсон байснаа бүр толинд харсан. Тэгээд л хар жинсэн өмдөн дээр гоёлын бололтой цэнхэр, гялгар даашинз чихэж өмсөөд л. Ажлын нэг нөхөр Drake болчихсон, Hotline Bling дуугаа дуулаад л, ёстой эмх замбараагүй зүүд байлаа. Дан ганц миний ч гэлтгүй хүн бүрийн зүүдээрээ дамжуулан мэдэрдэг бүх...

Floor Newspaper Remember

Image
Том хүний амьдрал миний төсөөлдөг байснаас арай өөр бололтой, бүр кинон дээр гардагтай адил юм байна. Уг нь хэтрүүлэг гэж боддог байсан юм. Сүүлийн үед миний эргэн тойрны хүмүүс дунд авлига, худал хуурмаг, дүр эсгэлт, завхайрал газар авсныг би анзаарсан юм. Танилын хүрээн дунд гэсэн үг л дээ. Хүний үгээр үг хийх гэдэг билүү? Хэдий би тэдний хийж буй үйлдлийг нүдээр хараагүй ч гэсэн итгэж орхисон юм. Заримаас нь дурдая л даа. (1) Хажуу оффисын хүн байгууллагынхаа ажлыг бүтээлгэхээр нэгэн төрийн хүнд хандахад, цаад албан тушаалтан нь 100 сая төгрөг нэхсэн байна. Гэтэл тэр нь манай хүний хүлээлтээс хэтэрсэн зүйл байсан тул хариуд нь 20-30 саяыг асуудалгүй өгмөөр байна хэмээн миний хажууд утсаар ярьж байх юм. (2) Хамт ажиллаж байсан өмгөөлөгч бээр эрүүгийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэхэд, прокурор, шүүгч, шүүгчийн туслахуудад нөлөөлөх тодорхой хэмжээний хувь өгөх шаардлагатай байдаг, иймд үйлчлүүлэгчээс авах төлбөрт тэрхүү хувийг шингээдэг хэмээн хээв нэг ярих. (3) Цугтаа ө...

Чөлөөт бичвэр, Ти-амо

Image
T-ara, Davichi, Speed гэх Солонгосын хэдэн хамтлагууд хэдэн жилийн өмнө Монголд ирж байсны хувьд надад бусдаасаа илүү “элэгтэй” санагдаад байдаг юм. Speed уг нь ирээдүйтэй байсан юм, даанч нэг мэдсэн тарчихсан байсан нь харамсалтай. Ахлах ангид байх үеэр ангийн хүүхдүүдээс Big Bang хамтлагийн талаар анх сонсож байж л K-Pop урлагтай танилцсан түүхтэй. Тэр үетэй харьцуулахад, өнөөдөр би хөгжмийг нээх зорьж, хайж сонсохоо байсан л даа. Заримдаа, уйдсан үедээ гэх үү, санаанд орсон хуучны юмнуудаа бас эргүүлж тойруулна аа, энэ үеэр танил нөхдүүд шинэ бүтээл гаргаж уу хэмээн давхар харчихна. Т-арагаа өнөөдөр эргэж, тойрлоо. Өмнөх шигээ идэвхитэй байхаа больсон бололтой, гэхдээ шинэ юм бас хэд хэд гаргажээ, харамсалтай нь 2 гишүүн нь бас хасагдчихаж. За тэгээд ямар нас барчихсан ч юм уу өвчин тусчихсан биш, залуу хүмүүс алзахгүй биздээ. Ти-амог би өмнө нь хальт сонсоод өнгөрсөн байсан юм, сая дахин туршиж үзлээ, чихэнд хөөрхөн наалдаад байх юм, клип нь ч хөөрхөн юм. Дууны утга нь Ти-...

Энэ бичвэрийг хатагтай танд зориулав

Image
Цаг хугацаа гэж... гэж би их халагладаг хүн, энэ үгийг дахиад нэг удаа хэлмээр санагдлаа. Ингэх нь сайн уу, муу юу мэдэхгүй л дээ. Учир нь тэр өдрөөс хойш бараг хагас жил өнгөрчээ. Би ерөөсөө сэтгэл дотроо буй зарим уур бухимдал, хэн нэгэнд хэлмээр санагдсан үгсээ ядаж блогтоо бичиж, гаргахгүй л бол нэг тийм хэцүү байдаг юм. Өчигдөр бөөн бодол болсон, өнөөдөр яахав, ажил, хүн амьтан гээд л сатааруулах зүйл харьцангуй их байсан тул бага бодлогоширсон. Элдэв түүх, дурсамж гэх мэт зүйлсийг энд бичээд юу гэх вэ, тэдгээр нандин дурсамжуудаа би өөр газар тэмдэглэдэг юм. Чамд цаг нь болохоор үзүүлнэ ээ. Тэр дээр "цаг хугацаа гэж"... санаа алдсан ч юм шиг хэлсэн нь хүн алдаа гаргачихаад сүүлд нь харамсдаг, цаг хугацааг буцаамаар юм шиг санагдах үе бий. Яг одоо би тийм нөхцөлд байна. Мэдээж боломжгүй зүйл л дээ. Энэ тухай өгүүлэх нэг хөөрхөн кино байдаг юм, яг тэр санаанд орчихлоо. Кэн гээд залуугийн тухай. Хэдий шидтэн түүнд олон удаа тусалдаг ч өнгөрсөнд үлдсэн зари...

Завгүй болон Үр дүнтэй ажилладаг хүмүүсийн 13 ялгаа

Image
Өнөөдөр нэг пэйж хуудсан дээр дараах мэдээллийг оруулсан юм. Үгүй яахав, жаахан ч гэсэн цаг гаргаж "өөрчилсөн" зүйлээ өөрийн блогт давхар оруулж, хадгалая хэмээн бодов. Бидний ихэнх нь тухайн нэг өдрийг завгүй өнгөрүүлснээрээ "үр дүнтэй өдөр байлаа" гэж үздэг. Гэвч үр дүнтэй өдөр болгон та заавал өдөржин, зогсолтгүй ажилласан байх албагүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан зүйл нь алдаатай ойлголт юм. Та хамгийн гол нь завгүй гэхээсээ илүү "үр дүнтэй" ажилласан байх ёстой билээ. Завгүй болон Үр дүнтэй ажилладаг хүмүүсийн ялгааг дараах зурагнуудаас харна уу. Эх сурвалж: Bright Side

Эрэгтэй хүний хариуцлага

Image
Энэ амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлага, үүрэх ачаа харилцан адилгүй байдаг юм шиг байгаа юм, хүндийн жин яахав адилхан байлаа гэхэд хариуцлага үүрэх хэлбэр нь ондоо. Би эрэгтэй хүн, ирээдүйд өөрийнхөө гэр бүлийг тодорхойлох учраас саяхан энэ талаар нэг бодож үзсэн юм л даа. Тэгээд үүндээ одоогийн байгаа байдлаа авч үзлээ, хэрэв би гэр бүлтэй байсан бол яах вэ гэж. Жаахан "аргуу" мэт санагдсан учир нэг тийм цохилт гэх үү зүйл мэдэрлээ л дээ. Бүр илүү хичээх л хэрэгтэй юм байна. Үүнээс өөр арга алга. Хийх ажлаа нормых нь дагуу хийгээд, хичээл зүтгэл гаргалгүй, "урсгалаараа" яваад байвал ирээдүй тодорхойгүй, бүрхэг мэт санагдсан. Иймд би та нарынхаа төлөө өнөөдрөөс хичээх болноо. Ийнхүү бодоход бас дараах дуу бага зэрэг нөлөөлсөн байх. Яагаад ч юм хайртай эмэгтэйдээ элдэв гоё зүйлсийг үзүүлж, аз жаргалыг өдөр бүр бэлэглэж, мэдрүүлж чаддаг, хүчирхэг, халамжтай эр хүн байхыг би хүсч байна.

All by Myself

Image
Санамсаргүй тохиолдлоор ёстой сайхан дуу олов. Тэртээ 70-аад оны бүтээл ажээ, цаг хугацаа гэж... Манай аав, ээж хүртэл 10 хүрээгүй жаахан хүүхдүүд байж. Цаанаа л нэг сонсоод баймаар гайхалтай бүтээл юмаа. Утга нь ганцаардлын тухай аж. Яагаад ч юм ганцаардал, гунигийн шинжтэй дуунууд эрч хүчтэй, цоглог дуунуудаасаа илүү сэтгэлд хүрээд байдаг юм. Энэ яг л тийм бүтээл байна. Би гуниглаагүй ээ, гэхдээ л үүнийг сонсоод, хэн нэгнийг дотроо бодоод л баймаар...

Нэг л зүйл дутуу

Image
Чамд заримдаа ямар нэгэн зүйлийг өнгөрсөн хойно нь дутуу, буруу хийчихсэн юм шиг санагдаад, хойноос нь гүйцэж очиж шалгах, харах, тэр дор нь ямар нэгэн үйлдлийг заавал хиймээр санагдах тохиолдол гардаг уу? Надад лав иймэрхүү төрлийн сонин сонин зүйл тохиолддог. Энэ нь аливаа юманд санаа зовохын нэг илрэл байх л даа. Цөөнгүй хүмүүс гэрээсээ гарсны дараа хаалгаа бүрэн түгжсэн эсэх, залгуураа салгасан эсэхээ эргэж бодоод, нээрэн юу билээ гэсэндээ буцдаг. Би ч гэсэн нэг хэсэг тэгдэг байсан. Одоогоор надад тохиолдож буй нь: Номыг эхнээс нь, тогтсон цагт уншилгүй, энэхүү хэмнэлийг алдсан тохиолдолд цааш үргэлжлүүлэн унших сонирхолгүй болох, заавал эхнээс нь дахин унших гэж зүтгэх Бүртгэлтэй веб сайт, сошиал сайтуудаас гарахдаа заавал logout хийх. Заримдаа logout хийлгүй browser програмыг шууд хаах нь тавгүй байдлыг бий болгодог. Нэн ялангуяа цахим орчинд хийсэн, бичсэн зүйлээ зарим үед эргэж шалгахад дутуу, буруу, алдаатай зүйл харагддаг ба тэдгээрийг засах, зассаны дараагаар бус...

Номын тэмдэглэл: 1984

Image
Сайн байна уу, сүүлд уншсан 1984 зохиолын талаар сэтгэгдлээ аудио хэлбэрт оруулж, нийтлэв. Санал сэтгэгдэлээ харамгүй бичиж үлдээнэ үү, баярлалаа.

Миний хуримын дуу: Tonight by Westlife

Image
Анх би 2005, 2006 оны үед Westlife хамтлагийн дуунуудыг сонсож байсан. Түүнээс хойш өдийг хүртэл сонссоор л байна. Энэ дунд нэг гоё дуу байдаг нь Tonight юм. Цаанаа л нэг ариун, гэгээлэг. Клип нь ч гэсэн хуримаа хийж байгаа залуусын тухай. Оюутан болоод л энэ дууг миний хуриман дээр явах дуу, эсвэл хайртай хүндээ зориулах дуу юм байна хэмээн бодох болсон. Тэгээд блогтоо энэ дуугаа үгтэй нь оруулая хэмээн шийдэв. Миний орчуулга уран гоё болоогүй ээ, хэхэ. Үүнийг уншиж байгаа танд таалагдах байхаа. Бадаг 1: Сүүлийн үед би хайхрамжгүй байж, чамайгаа гомдоосон бол уучлаач, би үүнийг хүсээгүй Хэрэв би чамд анхаарал хандуулаагүй, үл тоосон мэт санагдсан бол миний амьдралд зөвхөн чи минь байдаг гэдгийг ойлгооч Хайрт минь, хамгийн сайхан даашинзаа өмсөөд Чиний хүссэн хайрыг өгч чадах, зөвхөн чамайг хайрлах хэн нэгнийг сонгооч Дахилт: Энэ үдэш, чамайгаа би тайтгаруулая Энэ үдэш, чамайгаа би хайрлая Энэ үдэш, би чамайг хэчнээн их санасныг чи минь ойлгох болно Энэ үдэш, чамд...

Дарганцар болох хүслэн

Image
Энд тэндгүй баярхах гэсэн, эрх мэдэлтэй болж харагдах гэсэн дарганцарууд, хэлбэр хөөсөн банди нар. /Уучлаарай, уур хүрээд банди гээд хэлчихлээ, гэхдээ зөвхөн эрэгтэй хүнийг хэлээгүй болно/ Тэдний царай төрх, үйл хөдлөл, зан чанар, оюун санааных нь илрэлийг харахаас, бодохоос бүр ой гутаж байна, уур хүрч байна. Ядаж надтай ойр байгаа тиймэрхүү улсууд нь сайн дураараа холдоод, зайлаад өгөөсэй. Даанч ийм зүйлийг тэд мэдрэх нь байтугай, ойлгохыг ч хүсэхгүй л дээ. Тиймээс магадгүй би л зайгаа барих хэрэгтэй болох байх. Энэ муухай үзлийг өдөөж байгаа нэг хүчин зүйл нь сошиал медиа болчихоод байна уу даа. Гэхдээ сошиал медиа буруу зүйл үзүүлж байгаа учраас хаах, хязгаарлах ёстой гэсэн утгаар муу хэлээгүй, ямар ч тохиолдолд мэдээлэл орох, дамжих, гарах суваг нээлттэй, чөлөөтэй, хэн нэгний хяналтан дор бус байх ёстой. Үүнээс гадна өнөөх дарганцаруудын үлгэр дууриалал болсон том ах, эгч нар байна. Гадаадад ажиллаж, сурдаг, амьдардаг нэртэй зарим монголчуудыг ч энэ ангилалд багтаах хэрэгтэй. У...

Итгэл тавьсан хөнгөхөн сэтгэл хөдлөл

Image
Надад төрж буй энэхүү мэдрэмжийг юу гэж нэрлэхээ би сайн мэдэхгүй байна. Дэлгэрүүлбэл, би ингэчихлээ гэх сайхан мэдээг хэн нэгэнд дуулгахад нөгөө хүн маань баярлах ба тэрээр дотроо “чиний хувьд тэгвэл одоо ингээд, тэгчихвэл бүр гоё юм байна даа” хэмээн бодно. Тэгээд тэрхүү түрхэн зуурын өөрийн сэтгэлийн хөдлөлөөр үүсгэгдсэн хөнгөн бодлынхоо үр дүнг надаас хүчээр шаардах үйлдлээ ил болон далд хэлбэрээр гүйцэтгэнэ. Гүйцэтгэл дээр ажиллаж буй хүн маань муу хүн биш болохыг дээр анзаарсан байх. Тэр надад уг нь сайн сайхныг хүссэн. Ийнхүү хүсэхдээ миний цаашдын үйл хөдлөлөөр ***өөрийн сэтгэлийн хөдлөлөөр үүсгэгдсэн хөнгөн бодлынхоо үр дүнг*** гялс ч юм уу богино хугацаанд, ер нь хэзээ ч юм, ямартай ч олж харахыг хүснэ. Энэхүү хүслийнх нь илэрлийг би анзаарсан учраас ийнхүү бичиж буй хэрэг. Энэ нь надад үнэхээр төвөгтэй, дарамттай санагдаж байна. Би түүний хүслийг дагах гэж өдийг хүртэл амьдраагүй, амьдрах ч үгүй. Хэрэв зааварлахыг хүсвэл би зөв ч бай буруу ч бай заавал түүнээс з...

Эмэгтэй хүн

Image
Эмэгтэй хүнийг тэр миний энхрий хайрт уу, үл таних нэгэн үү, хамаатан садан уу, эгч үү, ээж үү, эмээ юу гэх мэтчилэн олон нүдээр харж болно л доо. Энд би зөвхөн эхний 2 категорит хамаарах эмэгтэйчүүдийн талаар сэтгэгдлээ бичих гэсэн юм. Ухаандаа, бурхан яахаараа зарим эмэгтэйчүүдэд ийм төгс зохицох сайхан царай зүс, бие хаа заяадаг байнаа? Яагаад заримд нь дутуу дулимаг заяана вэ хэмээн энэ дууг сонсох үеэр яагаад ч юм бодлоо. Ёо, би зарим эмэгтэйчүүдийг амьдаар нь ч юм уу, кино дэлгэцнээс хараад тэдний гоо сайханд сөгдөн мөргөмөөр санагддаг. Зүгээр л гоё штээ, нүд унагах, бишрэх, шүүрс алдах, хайрлах, энхрийлэх, төсөөлөн бодох гээд л олон мэдрэмж өгөөд л. Үүнийг уншаад зарим нь намайг донтой гэх вий, үгүй шүү.

Ухаарч амьдрах хорвоо

Image
Гэдэг кино үзсэн үү? Саяхан Үндэсний телевизээр гараад дууссан. Надад аймар хөөрхөн санагдсан. Би дунд сургуульд байхдаа солонгосын хэд хэдэн олон ангит киног үзэж байлаа, одоо ч тоохоо больсон. Яагаад ч юм одоо тэднийг харахаар аймар ганган, гял цал, хэрэглэж байгаа эд зүйл нь үргэлж "брендийн" буюу нэг л хуурамч эсвэл эд хөрөнгөд хэт ач холбогдол өгсөн харагддаг болсон байсан. Эсвэл нэг гэнэн томоогүй ядуу, өнчин охин болон баян өв залгамжлагч, царайлаг залуугийн тухай хайрын түүх, ийм зохиолд ёстой дургүй гэж. Гэтэл би "Ухаарч амьдрах хорвоо" гээд хятадын киног санамсаргүй байдлаар олж үзсэн юм. Ер нь л тэр чигээрээ ухаарч амьдрах хорвоогийн талаар өгүүлэх ажээ, зүгээр л бодит амьдрал. Юун тэр солонгос олон ангитууд. Арай натуралны гэхүү бодитой түүхийн талаар энгийн байдлаар өгүүлсэн хөөрхөн кино байсан шүү. Ямар сайндаа дууг нь би ингээд дуулаад байж байхав, дууных нь сүүлийн хэсгийг миний хоолой барахгүй юм билээ, иймд эхний хэсгийг нь л дуулсан бичлэг...

Ц.Ууганбаяр "Шөнийн гийчин" өгүүллэгүүд

Image
Миний мэдэх цөөн монгол зохиолчдын нэг дээ, би түүнийг монголын Стивен Кинг гэж нэрлэх дуртай. Бусад нь Шүүдэрцэцэг, Аюурзана билүү тэргүүтэй улсууд юм уу даа, тэднийг нээх уншаад байдаггүй юм. Ямартай ч Ууганбаярын "Хар ном" гэдэг цуврал нь дууссан бололтой дог. Учир нь "Шөнийн гийчин" бол зохиолчийн хэлснээр mysterious төрлийн өгүүллэгүүд багтсан ном гэнэ лээ. Номын хавтасны хойд талыг харвал цагаан нүүртэй 3 ч номны зураг харагдах юм, тэгэхээр нь гайхаад л "хар нь дуусаад цагаан нь эхлэж дээ" хэмээн бодохов. Би өмнө нь зохиолчийн “Ши” номыг нь уншиж байсан юм, түүнээс өмнө Зоорь тэргүүтэй цөөн өгүүллэгүүдийг нь уншиж байсан. Бүгдийг нь уншихаар нэг л тийм сонин жихүүн гэх үү эвгүй мэдрэмжийг авдаг /миний дотор айдас битүүхэн төрдөг/, тэгсэн мөртлөө цааш үргэлжлүүлэн уншаад баймаар, яг л аймшгийн киноны гол дүрүүд үхэхээ мэдсээр байж сүнстэй байшинд нэвтэрдэгтэй адил. Бас түүний ном надад нэг тийм гоё сэтгэл хангалуун мэдрэмж өгдөг нь юу ...

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Image
Уйтгартай, уламжлал болчихсон холбоо үгс. Надад сайн хүмүүс намайг азтай л гээд байдаг юм. Ухаандаа хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийн маань үр шим муугүй байдаг л гэсэн утга санаа, харин би өөрөө тэгж боддоггүй, хэхэ. За энэ ч яахав. Ер нь сүүлийн хэдэн сар дээрх "Эзэн хичээвэл Заяа хичээнэ" гэх үгийн утгыг өөрийн биеэр, бодитоор мэдэрч эхлээд байгаа ч юм шиг санагдах болов. Яг юу болсон талаар нарийн бичмээргүй байна өө, хэдий энэ миний хувийн блог гэж байгаа ч бусад хүмүүс орж уншдаг юм билээ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн хэлдэг "Хэзээ ч зогсож болохгүй, шантарч болохгүй", "Урагшаа мөлхөөд ч атугай зүтгэ", "Бүтэлгүйтэл хэчнээн их байх тусам эцэст нь ирэх үр дүн түүн лугаа том байна" ч билүү үгс бас ч дэмий хоосон үгс биш бололтойдог. Сайхан улсуудтай танилцлаа, шинэ боломжууд өмнүүр минь хөндөлсөн гарч ирэхийг өөрийн эрхгүй харлаа. Иймд хичээгээд байхаас өөр яахав, нээрэн л би чадаад, эерэг үр дүнд хүрчих юм шиг санагдаад болдоггүй ээ. И...

Чи арай хэтрүүлсэн шүү

Image
Өнөөдөр нэг хүнд амьдралдаа дуудуулж байгаагүйгээрээ дуудуулж/нэрлүүлэв. Юу гэсэн болохыг нь энд бичихээс үнэндээ санаа зовж байна. Яахав, намайг тийнхүү бодоход хүргэсэн үйлдэл/эс үйлдэхүй хийсэн миний өөрийн буруу байгаа л байх. Гэхдээ үргэлжлүүлэн намайг бүр блоклож энэ тэр. Яг л хамт явж байсан нэг эмэгтэй маань гэнэт “Намайг аллаа, туслаарай” хэмээн гудамжаар орилоод гүйчихэж байгаа юм шиг үйл явдал болов. Аз болж тэр гудамжинд хүн байсангүй. Би чамд үнэхээр уур хүрсэн/гомдсон/тоохгүй байх гэж хичээсэн. Учир нь би тийм хүн үнэхээр биш л дээ. Ер нь аль нь ч байсан одоо 2 талд хамаагүй болсон, нэгэнт өнгөрсөн тул чи явдгаараа яв, би ч чамайг танихгүй царайлаад үлдэе. Үүнийг би чамайг тэгэхээс тэг, уншиг гэж бичлээ. Нээрэн Декстэр гээд кино үзэж байсан бол тэр дүр надад дажгүй таалагдсан шүү. Чи надаас хол байгаарай.

Ghost in the Shell киноны тухай

Image
Хуяган доторх сүнс гэх юмуу нэртэй кино үзлээ. Гол дүрд нь өнөөх "сувдан ээмэгтэй бүсгүй" тоглосон байна. Яасан ч царайлаг юм, яасан ч дур булаам юм. Япон анимегээс сэдэвлэсэн бололтой. Ер нь анимег АНУ, Япончууд кино байдлаар хийдэг болоод удаж байна. Би ч нээх аниме, кино үзээд бас байдаггүй юм л даа, ямартай ч харахад, "Үхлийн тэмдэглэл", "Үлэмж биетнүүдийн дайралт", "Драгон болл" тэргүүтэй кинонуудаас хавь илүү, жинхэнэ холливүүд үнэртсэн мэргэжлийн бүтээл болжээ. Сайн жүжигчин тоглосон учир кино бүтсэн төсөв өндөр, оролцсон бусад хүмүүс нь ч бүгд мэргэжлийн улсууд байсан болов уу хэмээн мунхаглана. Өөгүй сайхан бүтээл л болж.

Трамп хэзээ ч бууж өгдөггүй

Image
Непко хэвлэлийн газраас овоо хэдэн ном гаргах юм. Түүний араас Монсудар, Тагтаа, хувь хүмүүс байх шиг. Гэхдээ орчуулгын номыг унших үед дөнгөж уншиж сурч байгаа хүүхэд шиг түг таг гээд зарим үг, өгүүлбэрийг нь давтан уншиж байж ойлгодог бэрхшээл цөөнгүй гардаг. Харин "Трамп: Би хэзээ ч бууж өгдөггүй" номыг урамтай гүйлгэсээр байгаад дуусгав. Агуулга нь ч тийм хүнд хэлбэртэй биш юм. Бас нэг анзаарагддаг зүйл бол номыг компьютер дээр бэлтгэхдээ манайхан "н", "г" үсэгнүүдийн байрыг сольж, хольж бичдэг тохиолдол бий. Энэ 2 үсэг компьютерын гар дээр зэрэгцээ байрладаг учир ихээр андуурагддаг болов уу. Харин энэ алдаа тус ном дээр овоо илэрсэнгүй, гэхдээ 1 билүү 2-ыг олж харсан. Трампын олон ном орчуулагдсан байсныг харж байсан юм. Том сэтгэ, Гэрээ байгуулах урлаг тэргүүтэй номнууд байсан санагдаж байна. Гэхдээ тэдгээрийг би уншиж байсангүй. Харин сүүлд Интер номоор орох үед Непкогоос "Трамп: Хэзээ ч бууж өгдөггүй" номыг хэвлэсэн байсны...

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн

Image
Манайд ч сонгууль үгүй мөн амар явагддаг болж дээ. Хамгийн муухайгаар нь бодоё л доо, намаасаа юун түрүүнд нэр дэвшигч сонгогдох ёстой, хүмүүсийн яриад байгаа нь ортой юм бол за нэг хэдэн тэрбум төгрөг юун түрүүнд намдаа хандив болгож өгөх нь байна. Мэдээж бас олонд танигдсан, намдаа хүлээж зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй байх. За намаасаа сонгогдлоо, Сонгуулийн хороонд бүртгүүллээ, ингээд 18 хоногийх нь сурталчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалтаа гаргаад хэвлэнэ, үгүй тэрийгээ тэгээд нэг загвараар гаргахгүй, сонин, сэтгүүл, зурагт хуудас хэлбэрээр давхардуулж гаргаж уур хүргэх юм. Ядаж жаахан хэмнэлттэй байж болдоггүй юм байхдаа гэмээр, сонгуулийн тараах материалуудад нэр дэвшигчид маань овоо хэдэн цаас хаяж байх шиг байна. Өдөр тутмын сонин, веб сайт, телевизүүдэд сурталчилгаа тавина гэвэл үүнээс илүү төлбөр гарах нь ойлгомжтой. За яахав, мөнгө тийм асуудал биш юм байж. 21 аймаг, нийслэлээ тойрч, сонгогчидтой уулзана. Мөрөөдлийн жа...

I'll Show You

Image
Би энэ дууны үгийг орчуулж, утгыг нь алдагдуулмааргүй байна. Зүгээр л байгаа чигээр нь сонсоод, хараад ойлгоорой. Зүгээр л зарим хүмүүс яагаад зүгээр байгаа нэгнээ муу хэлж, таашаал авах дуртай мэт аашилдаг юм бол? Би тэр хүмүүст ямар ч гэм хийгээгүй шүү дээ, зүгээр л амьдралынхаа мөрөөр сайн сайхныг хүсч, мөрөөдөөд л явж байна. My life is a movie and everyone's watching So let's get to the good part and past all the nonsense Sometimes it's hard to do the right thing When the pressure's coming down like lightning It's like they want me to be perfect When they don't even know that I'm hurting This life's not easy, I'm not made out of steel Don't forget that I'm human, don't forget that I'm real Act like you know me, but you never will But there's one thing that I know for sure I'll show you I'll show you I'll show you I'll show you...

Миний дуртай YouTube сувгууд

Image
Ютүб сайттай анх интернэттэй танилцсан өдрөөс хойш л нөхөрлөж байна. Ер нь ахлах ангид байх үеэс л байнга интернэт кафе орж элдэв зүйл уншиж, дуу татаж, Hi5 нээж байлаа. Монголчуудын хэрэглэж буй интернэт урсгалын 40%-ийг Ютүб сайт эзэлдэг тухай мэдээллийг саяхан сонссон юм байна, арга ч үгүй биз, хүн бүр дуу хөгжим, элдэв сонирхолтой видеонд татагддаг учир энэхүү сайтруу хандах хандалт их байдаг биз, мөн видео гэдэг чинь өөрөө текст, аудио, зурган зэрэг файлуудыг бодвол хамаагүй их багтаамжтай файлууд шүү дээ. За ямартай ч, өөрийн дуртай Ютүб сувгуудыг энэ бичлэгээрээ танилцуулая гэж бодлоо. Хэрэг болох нэгэнд нь тус хүргэх байх. 2017/4/2-ны өдрийн байдлаар нийт 576 сувгийг миний бие subscribe хийсэн байна. Мэдээж тодорхой хэмжээнд ямар нэг байдлаар таалагдсан болоод л саб хийсэн байх. Гэхдээ энэ бүгдийг танилцуулахгүй ээ, өдөр бүр санаатай санамсаргүй ороод үзчихдэг "байнгын" хэрэглэдэг цөөн хэдийх нь л нэрийг дурсая. Eagle News - Ийгл ТВ-ийн суваг. Мэ...

Найзын тухай бичвэр

Image
Энэхүү бичвэрийг намайг 1 билүү 2-р курсэд байх үед ээж маань надад бичиж өгч байсан юм. Яг ямар шалтгааны улмаас бичүүлж байснаа бол санахгүй байна. Компьютерт байх файлуудаа үзэж байх явцад олов. Харцаараа санааг минь ойлгодог, хагас үгээр сэтгэлийг минь таньдаг, бие тустай ч сэтгэл нэгтэй хүнийг би найзаа гэж боддог. Хүн ер нь уйтгарлан гуних үедээ мөрийг нь дэрлэх гэж, ухаан дутсан үедээ тусламж авах гэж, хэнд ч хэлээгүй нууцаа хэлэх л гэж хань нөхрөө сонгодог болов уу? Миний бодлоор эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үедээ сануулсан үйл явдал нь Тэмүүжин, Жамух хоёрын нөхөрлөл юм. Өнөөгийн нийгэмд “нөхөд” гэдэг ойлголт “ноход” болж, “Зуун найзтай явснаас зуун зуун төгрөгтэй явах нь дээр” ч юм шиг санагдах үе заримдаа гардаг нь нууц бишээ. Гэвч “Ганц цуцал гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” жам ёсоор “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Олны хүч оломгүй далай” г...