Блогийн Тухай


Намайг Долгион гэдэг. Энэ миний хэддэх блог юм, сайн мэдэхгүй байна. Учир нь өмнө нь би хэд хэдэн удаа блог нээж, ажиллуулж үзсэн, эцэст нь устгагдсан. Магадгүй тус блог нь миний энэхүү хийснээ устгадаг муу занд сүүлчийн хязгаарлалт нь болох учраас ҮРГЭЛЖИЙН хэмээн нэрлэгдсэн болов уу. 2 жилийн өмнө байна уу, urgeljiin@gmail.com гээд Гүүгл хаяг нээж байлаа. Утга нь миний хийх зүйл, цаашдын ажил амьдрал маань үргэлжийн тасралтгүй, сайн сайхнаар үргэлжлэх болтугай, өнгөрснөө устгадаг байж болохгүй, үргэлжийн ямар нэгэн зүйлийг хийж бай гээд өөртөө үргэлжийн сануулж байх утгатай юм. Яг үүнтэй адилаар энэ удаагийн "сүүлийн" өөрийнхөө тухай хувийн блогийг нээж байна.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна