You Are My Destiny
Бяцхан блогоор минь зочилж буй танд баярлалаа. Энэ удаад би өөрт таалагддаг нэгэн дууг хуваалцахыг хүссэн юм. Энэ бол "Оддын дундаас ирсэн чи минь" нэртэй Солонгос олон ангит киноны дуу юм билээ, би үзээгүй.
The One хэмээх дуучны Хятадын "I am a Singer" тэмцээнд орох үеэр дуулсан хувилбар доорх бичлэгт эгшиглэх юм. Санаж байгаа бол, богино үстэй, үзэсгэлэнтэй Хятад эмэгтэй "Улаанбуатарын үдэйш, намуучэй-намуучэй" гэж дуулаад байдаг тэмцээн юм шүү дээ.
Дууны тухайд оригинал хувилбар нь ч хөөрхөн. Гэхдээ эмэгтэй хүн дуулсан гэдгээрээ онцлог.
Утга санаа нь хоёр тийш болсон хосын тухай. Нэг нь нөгөөдөө хайртай гэдгээ хойноос нь илэрхийлж, шаналсан гэх юм уу даа. "Чи бол миний заяаны хань, Чи бол яах аргагүй заяаны минь хань, Чи наддаа цорын ганц..." нэг иймэрхүү, хэхэ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Comments
Post a Comment