Posts

Showing posts from March, 2019

Westlife минь дээ

Image
Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал аа гээд гайхөөд л бодоод, эргэцүүлээд баймаар үе ирэх юм, тэднээс зарим нь таатай, зарим нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Ах нь 2000 оны дундаас энэ хамтлагийг мэддэг болсон байдын, за тэгээд харьцангуй моодноос гарч байх үеэс нь мэддэг болсон гэсэн үг, сая харсан хамтлаг албан ёсоор 2012 онд тарсан байдаг аж, түүнийг мэдээд л тухайн үед чухам л гуниглаж байж билээ, одоо тэгсэн манай нөхдүүд өнгөрсөн оноос эргэж нэгдээд европоор, зарим азийн орнуудаар аялан тоглолт хийгээд л, шинэ уран бүтээл хийгээд л явж байдаг, үгүй мөн сонин юмаа, гэвч тэгээд Долгион тэр үеийнхээрээ яг ч байхаа больж, учир нь тус хамтлагийн шинэ гэх уран бүтээлүүдийг яагаад ч юм сонирхохоо байжээ, ер нь дуу хөгжмийг тэр бүр сонирхож сонсохоо байж дээ, хуучны дуунуудаа л ээлжилж сонсоод байна, энэ нь тэгээд насных уу юуных юм мэдэхгүй, ямартай ч тэгээд хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй гэдэг шиг, дуртай байсан хамтлаг нь эргэж нэгдээд, эргэн сэргэж байхад юу ч болоогүй юм шиг сууж...

20190328

Image
Чи минь мундаг шүү, чамаараа би дотроо нууцхан бахархдаг, энэ бүхэн бүтдэг бол чи минь надад ирэх, ирсэн хамгийн үнэтэй бэлэг болох байх гэж бодож байна. Миний зүрх сэтгэл зөвхөн чиний төлөө, чинийхээ итгэл, хайрыг алдахгүйн төлөө хичээж амьдармаар байна. Амьдармаар байна гээд хэлээд болчихдог зүйл биш, надаас илүү хичээл зүтгэл, хариуцлага шаардагдах учраас бас хамаагүй амны зоргоор хэлээд баймааргүй, гэхдээ л би чамдаа хайртай учраас хэлэхийг хүсч байна. Чи минь наддаа хамгийн хөөрхөн нь, хамгийн үзэсгэлэнтэй нь, хамгийн ухаалаг нь шүү. О-гаа санаж бичив.

Сайхан ч юм дөө

Image
Юмны бага нь амттай гэхээр жаахан өлмөн зэлмүүн хүний үг шиг сонсогдоод байдын, гэхдээ цаад утгыг нь ойлгож байгаа байх, аз жаргал эсвэл хайр гэх мэт зүйлс минут секунд бүрт үргэлжлээд байхгүй, хааяа тасалдана, эргээд үргэлжилнэ буюу жаргал зовлон ээлжилдэг гэх маркаар явдаг учраас хааяа хааяахан ирэх том ч бай жижиг ч бай эерэг талын зүйл, жишээ нь аз жаргалыг тухай бүрт нь олж мэдэрдэг байх нь чухал юм шиг байгаан. Сая л гэхэд би их гоё юм сонслоо. Би хэн нэгний сэтгэлд үлдээд, тэгээд санагдаад байна гэнээ. Хэн хүнээс ийм үг сонсоод байх нь ховор шүү дээ, надад л лав ховор. Намайг миний ээж л хамгийн их санадаг байх, өөр хүн байдаг байж болох ч хэн байх нь миний сонирхлыг нээх татахгүй байна. Гэхдээ л ээжээс өөр хүнд санагдаад байна гэдэг, би түүнд таалагдсан, эерэг сэтгэгдэл төрүүлсний илрэл болов уу, хамгийн гол нь сонсохыг хүссэн хүнээсээ энэ үгийг сонсож байгаа учраас намайг яг одоо ямар их аз жаргалтай байгааг уншигч та гадарлаж байгаа байлгүй дээ. Баярлаад уйлмаар ч юм шиг с...

Claude Kelly - Forever (Орчуулга)

Image
Дээрх дууг хаанаас, хэрхэн олсон бэ гэхээр урт хугацааны турш холоос харилцаж ирсэн хосууд анх удаа уулзаж байгаа тухай бичлэгүүд YouTube дээр байсныг би бээр тээр нэг өдөр бас л анх удаа олж үзсэн байдаг юм. Сонирхолтой нь тэдгээр бичлэг бүрийн хойно энэ дуу явж байсан нь миний анхаарлыг татсан ба сонсоод үзэхэд хөөрхөн, гэгээлэг аялгуутай байв. Ингээд үгийг нь доор орчуулах гэж оролдов. Чамайг явах өдрийг хүртэл би гэдэг хүн ганцаардал гэж юу болохыг, энэ нь ямар гунигтай мэдрэмж төрүүлдэг болохыг мэдсэнгүй ээ. Толины өмнө зогсоод, бидний гайхалтай хайр дурлалын талаар эргэцүүлэн бодоход, чи бид хоёр үргэлж хамт байх учиртай байсан мэт мэдрэгдэнэ. Нэгэнт чи явснаас хойш, цаг хугацаа хэн хэнийг маань хүлээхгүйгээс хойш, чи надад хэлэх гэснээ хэлж, би ч гэсэн чамд, "чи бол миний цорын ганц, надтай хамгийн ойрхон учирсан сахиусан тэнгэр бол зөвхөн чи, гэхдээ зүгээр ээ, би чамайг хэзээ ч мартахгүй" гэхсэн. Хэдий чи миний дэргэд байхгүй ч нүдээ аниад л чамайг би мэдэрн...

Чи минь минийх байгаасай

Image
Манай Болдоо ахын нэг гоё дуу байдаг билээ. Дахилт нь: "Чи минийх байгаасай, чимээгүй хүрээд ирээсэй, Зүүдэндээ харсан хайр минь өглөө нь үнэн байгаасай, намайг хайрлаасай" гээд л үргэлжилнэ. Нээрэн л чамайгаа бодсон чинь минийх л байгаасай гэж дотроо хүсэх юм. Бүх зүрх сэтгэл, үлдсэн амьдрал, байгаа бүхнээ зөвхөн чамд зориулж, чиний төлөө амьдрах юмсан даа.

Can't Help Falling In Love (Орчуулга)

Image
Хүмүүс хэлэхдээ, хайр дурлалд яарах нь дэмий хэрэг гэдэг ч чамруу татагдах сэтгэлээ би нууж чадахгүй нь Чиний дэргэд байгаад, чамруу татагдах сэтгэлээ би өөрөө татаж дийлэхгүй байгаа нь миний алдаа юу? Далайруу цутгах голын урсгал лугаа хонгор минь би чамд татагдана Чамруу татагдах сэтгэлийг минь бодоод чи миний гараас атгаач, намайг өөртөө аваач Далайруу цутгах голын урсгал лугаа хонгор минь би чамд татагдаж байна

Startup Academy 1.0 арга хэмжээнд оролцсон нь

Image
Дээр арга хэмжээ гээд жаахан зохимжгүй байдлаар нэрлэчих шиг боллоо, уг нь боловсролын чанартай мэдлэг олгох сургалт, хөтөлбөр юм байгаан. Гэхдээ манайхан сүүлийн үед энэ бүхнийг Event гэдэг үгээр төлөөлүүлдэг болсон юм шиг. Сургалтанд сууснаар гарааны бизнес эхлүүлэх гэж буй хүн хэрхэн хөдлөх ёстой вэ, хэрхэн бодож сэтгэвэл эрсдэл талаасаа аюулгүй байх вэ, бизнес загвараа хэрхэн тодорхойлж, боловсруулах вэ, багаар хэрхэн ажиллах болон бизнес санаагаа хэрхэн бусдад тайлбарлаж ойлгуулах, цаашлаад хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуултуудад хариу тайлбар авах ажээ. Би ч гэсэн хариуг нь авах гээд л, бас тэгээд шинэ орчинд орох, шинэ танилуудтай болчих санаатай энэ гуравдугаар сарын элсэлтэд бүртгүүлэв. За удирдах багш нь Пүүжээ, тэгээд бас Око #гэсэн. Око Ди өөрөө оролцох эсэх нь эргэлзээтэй, цаадах чинь 2 сард 1 удаа монголд ирдэг гэж өөрөө хэлсэн байдаг. Яагаад ийнхүү Око болон Пүүжээ нарыг энд онцлоод байна гэхээр энэ хоёр хүн чинь (мэдээж хажууд нь, ард нь цөөнгүй хүм...

Миний дуртай орос үндэстэн

Image
Бүхэл бүтэн үндэстэн, ард түмний тухай товч бичих гэсэн юм. Энэ бичвэр зөвхөн миний өөрийн бодол, сэтгэгдэл дээр л тулгуурлагдсан болно. Ардчилалд живж байсан оросыг Путин хэмээх нөхөр эргээгээд авторитар дэглэм дор оруулсан нь олон хүний дургүйг хүргэсэн харагддаг. Тэрхүү үзэгдлийг сайн, муу олон талаас нь тайлбарлана гэвэл энд мааш олон ярвигтай асуудал хөндөгдөж таарна, миний лав толгой эргэж гүйцэх байх. Ямартай ч өнөөгийн орос орон, оросын ард түмэн дэлхий дахинд, бүх хүмүүст биш юм гэхэд, олонхид нь ямар имижтэй байдаг билээ? Хаха, яг одоо би энэ дууг сонсоод, толгой дохиж байна. Артист нь клипэн дээрээ 90-ээд оны орос стилээр хувцаслажээ. Үүнийг үзээд "Ээ дээ, энэ оросууд уу?" гэсэн бодол шууд орж ирж байгаа юм чинь. Водка, түүний дагавар болсон хиам, огурцы, хар талх, гахайн өөхөнд дуртай согтуу нөхдүүд, тэдний хэнэггүй, бүдүүлэг зан араншин, материалист хандлага, боломжит бүхнийг тус бүр өөрсдийн тааллаар байлгах гэсэн далд хүсэл эрмэлзэл болон америкчу...