Ухаарч амьдрах хорвоо
Гэдэг кино үзсэн үү? Саяхан Үндэсний телевизээр гараад дууссан. Надад аймар хөөрхөн санагдсан. Би дунд сургуульд байхдаа солонгосын хэд хэдэн олон ангит киног үзэж байлаа, одоо ч тоохоо больсон. Яагаад ч юм одоо тэднийг харахаар аймар ганган, гял цал, хэрэглэж байгаа эд зүйл нь үргэлж "брендийн" буюу нэг л хуурамч эсвэл эд хөрөнгөд хэт ач холбогдол өгсөн харагддаг болсон байсан. Эсвэл нэг гэнэн томоогүй ядуу, өнчин охин болон баян өв залгамжлагч, царайлаг залуугийн тухай хайрын түүх, ийм зохиолд ёстой дургүй гэж. Гэтэл би "Ухаарч амьдрах хорвоо" гээд хятадын киног санамсаргүй байдлаар олж үзсэн юм. Ер нь л тэр чигээрээ ухаарч амьдрах хорвоогийн талаар өгүүлэх ажээ, зүгээр л бодит амьдрал. Юун тэр солонгос олон ангитууд. Арай натуралны гэхүү бодитой түүхийн талаар энгийн байдлаар өгүүлсэн хөөрхөн кино байсан шүү. Ямар сайндаа дууг нь би ингээд дуулаад байж байхав, дууных нь сүүлийн хэсгийг миний хоолой барахгүй юм билээ, иймд эхний хэсгийг нь л дуулсан бичлэгээ оруулав.
Comments
Post a Comment