Нашид сонсоцгооё


Исламын шашинтай улс орнуудад өргөн дэлгэрсэн нэгэн дууны төрлийг нашид гэх бөгөөд голдуу бурханы сургааль, хүний дотоод итгэл үнэмшил, түүхэн үйл явдлын тухай өгүүлдэг ажээ. Сонсож үзвэл нашидад хөгжмийн зэмсэг ашигладаггүй бололтой. Гэхдээ муслимууд өөрсдийн соёлыг бусад хүмүүст илүү хүргэх гэсэндээ зарим тохиолдолд бага зэрэг хөгжим оруулах, олон хэлээр дуулах юм билээ.

Мөргөлийн дуу гэдэг утгаараа тэдгээрийг сонсох үед яагаад ч юм нээх сайхан тайвшрал, гэгээрэл маягийн зүйлийг мэдэрдэг.

Өнгөрсөн жил билүү дээ, Исламын улс бүлэглэлийн сүлд дуу гээд л мэдээллийн сайтуудаар нийтлэгдэх үеэс анх би нашид гэдэг зүйлийг олж сонссон хэрэг. Ингээд доор өөрийн сонсох дуртай 3 нашид дууны холбоосыг орууллаа. Угаасаа энэ 3-аас өөрийг мэдэхгүй ээ, цаашид шинийг сонсох сонирхол одоохондоо алга.

"Цор ганц бурхан"


"Жаргалтай бай, найз минь"


"Ахан дүүс ээ, үүр цайж байна" /Исламын улсын дуу/ 

/Бичлэг байсныг устгав/

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна