Эзэн хичээвэл заяа хичээнэ


Уйтгартай, уламжлал болчихсон холбоо үгс. Надад сайн хүмүүс намайг азтай л гээд байдаг юм. Ухаандаа хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийн маань үр шим муугүй байдаг л гэсэн утга санаа, харин би өөрөө тэгж боддоггүй, хэхэ. За энэ ч яахав. Ер нь сүүлийн хэдэн сар дээрх "Эзэн хичээвэл Заяа хичээнэ" гэх үгийн утгыг өөрийн биеэр, бодитоор мэдэрч эхлээд байгаа ч юм шиг санагдах болов. Яг юу болсон талаар нарийн бичмээргүй байна өө, хэдий энэ миний хувийн блог гэж байгаа ч бусад хүмүүс орж уншдаг юм билээ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн хэлдэг "Хэзээ ч зогсож болохгүй, шантарч болохгүй", "Урагшаа мөлхөөд ч атугай зүтгэ", "Бүтэлгүйтэл хэчнээн их байх тусам эцэст нь ирэх үр дүн түүн лугаа том байна" ч билүү үгс бас ч дэмий хоосон үгс биш бололтойдог. Сайхан улсуудтай танилцлаа, шинэ боломжууд өмнүүр минь хөндөлсөн гарч ирэхийг өөрийн эрхгүй харлаа. Иймд хичээгээд байхаас өөр яахав, нээрэн л би чадаад, эерэг үр дүнд хүрчих юм шиг санагдаад болдоггүй ээ. Иймд та нар "Таны хэлэх дуртай үг?" гэсэн асуултанд хариулахдаа "Эзэн хичээвэл Заяа хичээнэ" хэмээн хариулахаас бүү санаа зовоорой л гэмээр байна :)

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна