357 дахь өдөр

Өнөөдөр санамсаргүй нэг ном харж байгаад, нээрэн энэ чинь 2017 оноос хойш хэд хоног өнгөрсөн юм бол гээд харсан чинь 356 гэнэ. Өнөөдөр 357 дахь өдөр. 2017 онд би шинэ веб хуудас нээсэн, санхүүгийн хямралд орсон, шинэ ажилд орсон, шинэ хүмүүстэй танилцсан, амьдралд өмнөхөөсөө илүү үнэ цэн өгөх болсон. Харин ирэх 2018 онд өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна. Яаж вэ гэхээр, амьдралын идэвхитэй хэв маягаар амьдрах, мэргэжлийн талаасаа өөрийгөө хөгжүүлэх буюу хууль хэрэглэх, гэрээ боловсруулах чадвараа хөгжүүлэхийг зорино. Бас тэгээд Эватай уулзах, англи хэлээ сайжруулах, илтгэх урлагт суралцах, фитнест явах гээд өөр уг нь зөндөө л юм байна, гэхдээ бүгдийг нь бичээд яах вэ, гүйцэж чадахгүй юм болох вий л гэж.


Дээрх зурагт сэтгэл судлаач Наранбаатар гэх залуугийн бичсэн номын хэсэг байх бөгөөд бичвэрүүд нь уншсан хүмүүстээ урам зориг өгөх, тэдний сэтгэлгээнд цэвэр, уужим орон зай бий болгох зорилготой ажээ. Харгалзах асуултуудад нь хариулах гэж оролдоё. Сүүлийн 3 сар уншсан номны тухайд хувь хүний хөгжлийн, шинжлэх ухааны онолын шинжтэй номнуудыг харсан. Тооны хувьд 5-6 орчим болов уу. Шинэ ур чадварын тухайд хууль уншиж л сурсан даа. Оюуны хөрөнгө оруулалтын тухайд, ном уншсанаа л тооцдоггүй юм бол, сургалт, дамжаанд суугаагүй юм байна.

Зааз, тэгээд шинэ он гарах ч дөхөж байгаа юм байна - шинэ жилд орсон, шөнө тэдэн цаг хүртэл явсан гээд л хүмүүс ярих юм. Тэгвэл би ч гэсэн шинэ жилд орсон ба шөнө 3 хүртэл ажлын ах нартайгаа ууж, сууж явсан ажгуу. Бас тэдэнд үзээгүй юмыг нь үзүүлсэн шүү. Одоо 12 сарын 31, 1 сарын 1-ний өдрүүдэд гэртээ шинэ жилээ тэмдэглээд л, 2 айлаар ороод миний шинэ жилийн баярын арга хэмжээ дуусна даа. 2018 онд намайг их зүйл хүлээж байгаа гэж бодож байгаа. Тиймээс хичээх болноо.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна