Posts

Showing posts from December, 2017

Нашид сонсоцгооё

Image
Исламын шашинтай улс орнуудад өргөн дэлгэрсэн нэгэн дууны төрлийг нашид гэх бөгөөд голдуу бурханы сургааль, хүний дотоод итгэл үнэмшил, түүхэн үйл явдлын тухай өгүүлдэг ажээ. Сонсож үзвэл нашидад хөгжмийн зэмсэг ашигладаггүй бололтой. Гэхдээ муслимууд өөрсдийн соёлыг бусад хүмүүст илүү хүргэх гэсэндээ зарим тохиолдолд бага зэрэг хөгжим оруулах, олон хэлээр дуулах юм билээ. Мөргөлийн дуу гэдэг утгаараа тэдгээрийг сонсох үед яагаад ч юм нээх сайхан тайвшрал, гэгээрэл маягийн зүйлийг мэдэрдэг. Өнгөрсөн жил билүү дээ, Исламын улс бүлэглэлийн сүлд дуу гээд л мэдээллийн сайтуудаар нийтлэгдэх үеэс анх би нашид гэдэг зүйлийг олж сонссон хэрэг. Ингээд доор өөрийн сонсох дуртай 3 нашид дууны холбоосыг орууллаа. Угаасаа энэ 3-аас өөрийг мэдэхгүй ээ, цаашид шинийг сонсох сонирхол одоохондоо алга. "Цор ганц бурхан" "Жаргалтай бай, найз минь" "Ахан дүүс ээ, үүр цайж байна" /Исламын улсын дуу/  /Бичлэг байсныг устгав/

357 дахь өдөр

Image
Өнөөдөр санамсаргүй нэг ном харж байгаад, нээрэн энэ чинь 2017 оноос хойш хэд хоног өнгөрсөн юм бол гээд харсан чинь 356 гэнэ. Өнөөдөр 357 дахь өдөр. 2017 онд би шинэ веб хуудас нээсэн, санхүүгийн хямралд орсон, шинэ ажилд орсон, шинэ хүмүүстэй танилцсан, амьдралд өмнөхөөсөө илүү үнэ цэн өгөх болсон. Харин ирэх 2018 онд өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна. Яаж вэ гэхээр, амьдралын идэвхитэй хэв маягаар амьдрах, мэргэжлийн талаасаа өөрийгөө хөгжүүлэх буюу хууль хэрэглэх, гэрээ боловсруулах чадвараа хөгжүүлэхийг зорино. Бас тэгээд Эватай уулзах, англи хэлээ сайжруулах, илтгэх урлагт суралцах, фитнест явах гээд өөр уг нь зөндөө л юм байна, гэхдээ бүгдийг нь бичээд яах вэ, гүйцэж чадахгүй юм болох вий л гэж. Дээрх зурагт сэтгэл судлаач Наранбаатар гэх залуугийн бичсэн номын хэсэг байх бөгөөд бичвэрүүд нь уншсан хүмүүстээ урам зориг өгөх, тэдний сэтгэлгээнд цэвэр, уужим орон зай бий болгох зорилготой ажээ. Харгалзах асуултуудад нь хариулах гэж оролдоё. Сүүлийн 3 сар уншсан номны туха...

127 цаг

Image
Энэхүү бичвэрийг 3-4 жилийн өмнө бичиж байсан бололтой. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун бус байхыг алийг тэр гэхэв. Жижигхэн зүйлээс л бид өөрсдөдөө болон орчин тойрондоо сөрөг энергийг үүсгэж, хамгийн багадаа тухайн өдөртөө стресс гэгч зүйлийг бий болгодог. Иймэрхүү нөхцөл байдлаас гарахад туслах олон арга зам бий. Хүн бүрт өөрт тохирсон арга гэж бий. Жишээ нь би гэхэд дуртай дуугаа дуулдаг, тэр дууныхаа клипэнд гол дүр бүтээж байна гэж дотроо төсөөлдөг, эсвэл гоё кино үздэг, тоглоом тоглодог, аз нь таарвал сайхан хүмүүстэй ярилцаж, сэтгэл санаагаа засдаг. Өнөөдөр орой гэртээ ирээд өчигдөр татаад орхисон байсан нэг киног үзсэн юм л даа. 127 цаг гээд нэртэй, анх 2010 онд гарч байсан юм байна. Тэр үед би үзэж л байсан. Сэтгэлд хоногшсон зүйл нь гол дүрийн "улаан" футболктой залуу хавцал дунд гацаж, нэг гараа том чулуунд даруулчихаад сүүлд нь гараа тасдаж байгаа тухай :P Хамгийн муухай хэсгийг нь санаад байгаа биз? Бараг 2-3 жилийн дараа өнөөдөр ийнхүү дахин үзэхэд надад...

You Are My Destiny

Image
Бяцхан блогоор минь зочилж буй танд баярлалаа. Энэ удаад би өөрт таалагддаг нэгэн дууг хуваалцахыг хүссэн юм. Энэ бол "Оддын дундаас ирсэн чи минь" нэртэй Солонгос олон ангит киноны дуу юм билээ, би үзээгүй. The One хэмээх дуучны Хятадын "I am a Singer" тэмцээнд орох үеэр дуулсан хувилбар доорх бичлэгт эгшиглэх юм. Санаж байгаа бол, богино үстэй, үзэсгэлэнтэй Хятад эмэгтэй "Улаанбуатарын үдэйш, намуучэй-намуучэй" гэж дуулаад байдаг тэмцээн юм шүү дээ. Дууны тухайд оригинал хувилбар нь ч хөөрхөн. Гэхдээ эмэгтэй хүн дуулсан гэдгээрээ онцлог. Утга санаа нь хоёр тийш болсон хосын тухай. Нэг нь нөгөөдөө хайртай гэдгээ хойноос нь илэрхийлж, шаналсан гэх юм уу даа. "Чи бол миний заяаны хань, Чи бол яах аргагүй заяаны минь хань, Чи наддаа цорын ганц..." нэг иймэрхүү, хэхэ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд аа, жаахан тайвширъя

Image
Монгол улс жижигхэн, дээр нь мэдээллийн технологийн хэрэглээ дажгүй өндөр тул хэрэв таны нэг эвгүй бөгөөд ер бусын үйлдэл сошиал сүлжээнд нийтлэгдсэн тохиолдолд түүнийг тань 21 аймаг, 1 нийслэл даяараа харж, шуугина гэсэн үг. Үүнд мэдээж давуу, сул талууд бий. Залхуу гэх юм уу иргэний зориггүй улсууд ихтэй бидэнд сошиал сайтууд ёстой л сайхан талбар. Эсэргүүцлээ бодитоор илэрхийлж, хүчин чармайлт гаргахаас илүүтэй дэлгэцний цаанаас элдэв муу үгс бичиж, хурууны үзүүрээр аливааг гүйцэлдүүлэхдээ дуртай, таатай ханддаг. Бас өнөөгийн энэ нийгмийнх нь байгаа байдал хүмүүсийг ийм болгов уу, их атаач болчихсон мэт. Нэг нь эд хөрөнгө худалдаж авснаа сошиал сүлжээгээр гайхуулаад л, нөгөө нь худлаа магтаад л, худлаа баярлаад л, дотроо атаархаж, бухимдаад л. Төрийн байгууллагуудын дээд албан тушаалтнууд нь авлига авсан, хөрөнгө завшсан нь илчлэгдээд л, нөгөө хэд нь тэдгээрийгээ муу хэлээд л, хараагаад л, залуучууд нь үлгэр дууриалал аваад л. Яг үнэндээ тэр хүмүүс өөрсдөө мөнгө авч байгаа хүний ...

Хатагтай та сайн байна уу?

Image
Харилцаагүй удсан байна шүү. Миний хувьд яахав, өдөр тутмын хөөрхөн жижиг хэмжээний сорилттой тулгараад л, өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Том сорилт хэзээ таарч, намайг барьц алдуулах юм байгаа юм, мэдэхгүй. Магадгүй цагаан сарын өмнө чамтай уулзах оролдлого хийх үеэр байх юм болов уу? Хэрхэн олж, уулзах юм бэ гэж үү? Толгойд одоогоор олигтой санаа орж ирээгүй байна өө, гэхдээ бодсон цөөн хэдэн “явуургүй” ч байж мэдэх сонголтууд бий. Цаг нь тулахаар тэгээд аль нэгийг нь сонгох биздээ. Би зүгээр л чамтай уулзаж, албан ёсоор танилцах гээд байгаа ухаантай. Хэдий ийм ч гэлээ, чамд хэцүү мэт санагдсан хэвээр байвал одоо яамаар ч юм. Надад ч бас айдас бий шүү дээ. Чухам би аймар зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй учраас ийм санал гаргаад л, гуйсан шинжтэй аашилж буй хэрэг биш, би чамтай уулзах тухай төсөөлөхөөр дотроо бас айж, сандардаг юм. Гэвч энэ тухай энд бичих хэрэггүй байсан байх л даа, гэвч үнэн юм үнэнээрээ л сайхан, юуг нь нуух билээ? Нээрэн, 10-аад хоногийн дараа өнөөх “Цөмөөх...

Миллениалуудын эрин үе

Image
Сүүлийн үед миллениалуудын эрин үе гэж их ярих болсон байна. Харин яг ямар утгаар ийн хэлдэг юм бол, өрсөлдөөнд орж эхэллээ гэсэн утгатай юм болов уу, эсвэл тэд өрсөлдөөнд ялан дийлээд байна уу, сайн мэдэхгүй юм. Одоогоор яахав, ихэнх байгууллагуудын удирдах шатны албанд ойролцоогоор 70-80-аад оныхон байна. Ойролцоогоор 5 орчим жилийн дараа гэхэд 90-ээд оныхон хүчтэй орж ирэх болов уу. Би болохоор миллениалууд гэхээр 1990-2000 оны эхэн үеийн залуусыг хамруулж ойлгоод байна л даа. 80 оны нөхдүүдийг энэ ангилалд албаар оруулмааргүй байна. Миний хувьд элдэв арга хэмжээнд нээх оролцоод байдаггүй учир ер нь нөхдүүд хаагуур, юу хийгээд яваад байгааг сонин, веб сайт, телевизээр харчихдаг юм. Ингээд харахаар бас хөөрхөн хөөрхөн хүүхдүүд байдаг. Ирээдүйд юм дуулгах нөхдүүд ер нь их байна. Гэхдээ би үүнд урлагийн салбарынхныг тооцоогүй болно. Учир нь тэдний хувьд сайн ч, муу ч хэвлэлээр байнга бичигдэж байдаг тул тоохгүй. Сүүлд Тэгшээ хэмээх залуугийн ном гарсан сурагтай. Би уншаагүй...

Зүүд

Image
Би ойрд элдэв юм л зүүдлэх юм. Зүүднээс сэрэх хэдхэн хоромд л юу болоод өнгөрснийг эргэн санадаг, тэгээд л үүрд мартагдчихдаг, яахав цөөн тооны үйл явдал нь тод бичигдэж үлддэг байх. Зүүд бол зарим хүмүүсийн хэлдэг шиг “зэрэгцээ ертөнц” биш байх өө. Хэрэв тийм байсансан бол би өнөөдрийг хүртэл ахин дахин зүүдлэхгүй байх байсан. Учир нь би зүүдэндээ олон удаа үхсэн хүн нтр. Бас бодит амьдрал дээр туршиж үзээгүй зарим зүйлсийг тэнд яг л бодитоор мэдрэх нь бий. Зарим хүмүүс зүүдээрээ дамжуулан хүссэн бүхнээ “хийх” чадвартай байх нь бий, мэргэжлийн түвшний хүмүүс нь бүр зүүдэндээ амьдардаг гээч. Өнгөрсөн шөнө би лав эмэгтэй хүн болчихсон л тууж явсан. Шал өөр эмэгтэйлэг царай, будсан нүүр, шаргал үстэй болсон байснаа бүр толинд харсан. Тэгээд л хар жинсэн өмдөн дээр гоёлын бололтой цэнхэр, гялгар даашинз чихэж өмсөөд л. Ажлын нэг нөхөр Drake болчихсон, Hotline Bling дуугаа дуулаад л, ёстой эмх замбараагүй зүүд байлаа. Дан ганц миний ч гэлтгүй хүн бүрийн зүүдээрээ дамжуулан мэдэрдэг бүх...

Floor Newspaper Remember

Image
Том хүний амьдрал миний төсөөлдөг байснаас арай өөр бололтой, бүр кинон дээр гардагтай адил юм байна. Уг нь хэтрүүлэг гэж боддог байсан юм. Сүүлийн үед миний эргэн тойрны хүмүүс дунд авлига, худал хуурмаг, дүр эсгэлт, завхайрал газар авсныг би анзаарсан юм. Танилын хүрээн дунд гэсэн үг л дээ. Хүний үгээр үг хийх гэдэг билүү? Хэдий би тэдний хийж буй үйлдлийг нүдээр хараагүй ч гэсэн итгэж орхисон юм. Заримаас нь дурдая л даа. (1) Хажуу оффисын хүн байгууллагынхаа ажлыг бүтээлгэхээр нэгэн төрийн хүнд хандахад, цаад албан тушаалтан нь 100 сая төгрөг нэхсэн байна. Гэтэл тэр нь манай хүний хүлээлтээс хэтэрсэн зүйл байсан тул хариуд нь 20-30 саяыг асуудалгүй өгмөөр байна хэмээн миний хажууд утсаар ярьж байх юм. (2) Хамт ажиллаж байсан өмгөөлөгч бээр эрүүгийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэхэд, прокурор, шүүгч, шүүгчийн туслахуудад нөлөөлөх тодорхой хэмжээний хувь өгөх шаардлагатай байдаг, иймд үйлчлүүлэгчээс авах төлбөрт тэрхүү хувийг шингээдэг хэмээн хээв нэг ярих. (3) Цугтаа ө...

Чөлөөт бичвэр, Ти-амо

Image
T-ara, Davichi, Speed гэх Солонгосын хэдэн хамтлагууд хэдэн жилийн өмнө Монголд ирж байсны хувьд надад бусдаасаа илүү “элэгтэй” санагдаад байдаг юм. Speed уг нь ирээдүйтэй байсан юм, даанч нэг мэдсэн тарчихсан байсан нь харамсалтай. Ахлах ангид байх үеэр ангийн хүүхдүүдээс Big Bang хамтлагийн талаар анх сонсож байж л K-Pop урлагтай танилцсан түүхтэй. Тэр үетэй харьцуулахад, өнөөдөр би хөгжмийг нээх зорьж, хайж сонсохоо байсан л даа. Заримдаа, уйдсан үедээ гэх үү, санаанд орсон хуучны юмнуудаа бас эргүүлж тойруулна аа, энэ үеэр танил нөхдүүд шинэ бүтээл гаргаж уу хэмээн давхар харчихна. Т-арагаа өнөөдөр эргэж, тойрлоо. Өмнөх шигээ идэвхитэй байхаа больсон бололтой, гэхдээ шинэ юм бас хэд хэд гаргажээ, харамсалтай нь 2 гишүүн нь бас хасагдчихаж. За тэгээд ямар нас барчихсан ч юм уу өвчин тусчихсан биш, залуу хүмүүс алзахгүй биздээ. Ти-амог би өмнө нь хальт сонсоод өнгөрсөн байсан юм, сая дахин туршиж үзлээ, чихэнд хөөрхөн наалдаад байх юм, клип нь ч хөөрхөн юм. Дууны утга нь Ти-...