Чөлөөт бичвэр, Ти-амо
T-ara, Davichi, Speed гэх Солонгосын хэдэн хамтлагууд хэдэн жилийн өмнө Монголд ирж байсны хувьд надад бусдаасаа илүү “элэгтэй” санагдаад байдаг юм. Speed уг нь ирээдүйтэй байсан юм, даанч нэг мэдсэн тарчихсан байсан нь харамсалтай.
Ахлах ангид байх үеэр ангийн хүүхдүүдээс Big Bang хамтлагийн талаар анх сонсож байж л K-Pop урлагтай танилцсан түүхтэй. Тэр үетэй харьцуулахад, өнөөдөр би хөгжмийг нээх зорьж, хайж сонсохоо байсан л даа. Заримдаа, уйдсан үедээ гэх үү, санаанд орсон хуучны юмнуудаа бас эргүүлж тойруулна аа, энэ үеэр танил нөхдүүд шинэ бүтээл гаргаж уу хэмээн давхар харчихна.
Т-арагаа өнөөдөр эргэж, тойрлоо. Өмнөх шигээ идэвхитэй байхаа больсон бололтой, гэхдээ шинэ юм бас хэд хэд гаргажээ, харамсалтай нь 2 гишүүн нь бас хасагдчихаж. За тэгээд ямар нас барчихсан ч юм уу өвчин тусчихсан биш, залуу хүмүүс алзахгүй биздээ.
Ти-амог би өмнө нь хальт сонсоод өнгөрсөн байсан юм, сая дахин туршиж үзлээ, чихэнд хөөрхөн наалдаад байх юм, клип нь ч хөөрхөн юм. Дууны утга нь Ти-амо гээд хайртай хүнээ магтаж дуулаад байна, гэхдээ эмэгтэй нь нөгөөхөө харсан, гуйсан шинжтэй, хэхэ. “Намайг чам шиг хайрлах хүн энэ хорвоод байхгүй, би чамаас холдон одмооргүй байна, чамайг хаашаа явна би дагаад л явна” нэг иймэрхүү.
Би өөрийн Ти-амог бас үгүйлээд л байгаа.
Comments
Post a Comment