Нэг л зүйл дутуу
Чамд заримдаа ямар нэгэн зүйлийг өнгөрсөн хойно нь дутуу, буруу хийчихсэн юм шиг санагдаад, хойноос нь гүйцэж очиж шалгах, харах, тэр дор нь ямар нэгэн үйлдлийг заавал хиймээр санагдах тохиолдол гардаг уу? Надад лав иймэрхүү төрлийн сонин сонин зүйл тохиолддог. Энэ нь аливаа юманд санаа зовохын нэг илрэл байх л даа. Цөөнгүй хүмүүс гэрээсээ гарсны дараа хаалгаа бүрэн түгжсэн эсэх, залгуураа салгасан эсэхээ эргэж бодоод, нээрэн юу билээ гэсэндээ буцдаг. Би ч гэсэн нэг хэсэг тэгдэг байсан.
Одоогоор надад тохиолдож буй нь:
- Номыг эхнээс нь, тогтсон цагт уншилгүй, энэхүү хэмнэлийг алдсан тохиолдолд цааш үргэлжлүүлэн унших сонирхолгүй болох, заавал эхнээс нь дахин унших гэж зүтгэх
- Бүртгэлтэй веб сайт, сошиал сайтуудаас гарахдаа заавал logout хийх. Заримдаа logout хийлгүй browser програмыг шууд хаах нь тавгүй байдлыг бий болгодог.
- Нэн ялангуяа цахим орчинд хийсэн, бичсэн зүйлээ зарим үед эргэж шалгахад дутуу, буруу, алдаатай зүйл харагддаг ба тэдгээрийг засах, зассаны дараагаар бусад бичсэн, хийсэн зүйлээ нэг бүрчлэн шалгаж, засварлах гэдэг буруу зантай болоод байна.
БАС ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ТАНЬ ХЭВ МАЯГТ SOCIAL СҮЛЖЭЭ ӨРГӨН БАЙР СУУРИЙГ ЭЗЛЭЭД, ТҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ ГЭСЭНДЭЭ DE-ACTIVE, DELETE ACCOUNT ҮЙЛДЛИЙГ ХИЙХ ГЭДЭГ ҮҮ?
Сошиал сүлжээнээс өнөө үед бүрэн татгалзахад хэцүү дээ, өмнөх нийгмийн үеийн хэв маягаар, хуучинсаг хэлбэрээр аж төрөх гээгүй л бол. Түүнгүйгээр та найз нөхөдтэйгөө дотно харилцааг хадгалж үлдэхэд хэцүү, цаг үеийн болон танин мэдэхүйн мэдээлэл авч чадахгүй, бизнес болон ажил хэрэг явуулж чадахгүй.
Гэхдээ, үнэхээр чамд гай болоод эсвэл чи хэтрүүлж ашиглаад байгаа бол түүнийг заавал устгах, татгалзах шаардлага байна уу? Өөрөө өөрийгөө мэддэг, удирдаж чаддаг л бол бага зэрэг шаардлага, хязгаарлалт тавиад, мөн харилцдаг хүмүүстээ энэ талаараа дуулгачих юм бол тэрхүү хүнд хэцүү асуудал нь аяандаа шийдэгдэнэ шүү дээ. Тиймээс битгий ийм үйлдэл хий л дээ, өөр шалтгаан байгаа бол хэлчихэж болдоггүй юм уу, би ойлгоно шүү дээ, нэн ялангуяа чиний санал, бодлыг би заавал хүндэтгэнэ. Эсвэл надад хэлэхэд хэцүү байдаг юм уу? Намайг буруу ойлгоно гэж боддог юм уу? Би нүүрэн дээр тань элдэв зүйл асуугаад, чамайг тэр дор нь хариулах ёстой байдалд оруулах ч юм уу, өөр эвгүй байдалд оруулаагүй юм чинь чи тайван бодож байгаад л хариулт илгээхэд болно. Битгий орхиж яваарай, хэрэв тэгж шийдсэн бол надад энэ талаараа заавал мэдэгдээрэй, би ойлгохгүй биш, ойлгох болноо.
Comments
Post a Comment