Ц.Ууганбаяр "Шөнийн гийчин" өгүүллэгүүд


Миний мэдэх цөөн монгол зохиолчдын нэг дээ, би түүнийг монголын Стивен Кинг гэж нэрлэх дуртай. Бусад нь Шүүдэрцэцэг, Аюурзана билүү тэргүүтэй улсууд юм уу даа, тэднийг нээх уншаад байдаггүй юм. Ямартай ч Ууганбаярын "Хар ном" гэдэг цуврал нь дууссан бололтой дог. Учир нь "Шөнийн гийчин" бол зохиолчийн хэлснээр mysterious төрлийн өгүүллэгүүд багтсан ном гэнэ лээ. Номын хавтасны хойд талыг харвал цагаан нүүртэй 3 ч номны зураг харагдах юм, тэгэхээр нь гайхаад л "хар нь дуусаад цагаан нь эхлэж дээ" хэмээн бодохов.

Би өмнө нь зохиолчийн “Ши” номыг нь уншиж байсан юм, түүнээс өмнө Зоорь тэргүүтэй цөөн өгүүллэгүүдийг нь уншиж байсан. Бүгдийг нь уншихаар нэг л тийм сонин жихүүн гэх үү эвгүй мэдрэмжийг авдаг /миний дотор айдас битүүхэн төрдөг/, тэгсэн мөртлөө цааш үргэлжлүүлэн уншаад баймаар, яг л аймшгийн киноны гол дүрүүд үхэхээ мэдсээр байж сүнстэй байшинд нэвтэрдэгтэй адил. Бас түүний ном надад нэг тийм гоё сэтгэл хангалуун мэдрэмж өгдөг нь юу вэ гэхээр нэг барьж авсан бол бараг өдөрт нь шахуу дуусгах буюу "пээ ийм номыг нэг өдөрт уншиж болж байгаа юм чинь яг ийм хэмжээтэй мөртлөө надад яаж уншиж дуусганаа гэсэн айдас төрүүлдэг онолын төрлийн номнуудыг амархан болгочих юм биш үү" гэсэн мэдрэмжийг өгдөг. Гэтэл бодит байдал дээр онолын ном дээрх шиг шулуун дардан явдаггүй л юм билээ, хэхэ.

"Шөнийн гийчин" хүнийг чөтгөр шулам, сүнсээр айлгахгүй ч ганцаардлын ертөнцөөр аялуулан, түүнээс үүдэн гарах айдас, сэтгэлийн шарх, сэтгэлийн зовнилоор өвтгөх болно. Би бас дотроо бодож л байлаа. "Гээсэн юм", "Мэдэхгүй", "Болоогүй явдал" зэргийг харчихаад, "ээ халаг гэж, яасан ч хэцүү юм бэ дээ, миний муу эрчүүд" гэж. Бүсгүй хүний сэтгэл, юмыг харах өнцөг арай өөр байдаг юм шиг билээ. Юу ч гэмээр юм, би бүр зохиолд гарах эрчүүдийн оронд өөрийгөө тавиад сэтгэлээр хямрах гэх үү, нэг тийм зовлонт байдалд нэг хэсэгтээ л орчихсон, хэхэ. Эмгэнэлт хайрын жүжиг гэдэг шиг л... надад ирэх миний хайр дурлал битгий ийм эмгэнэлт төрлийн байгаасай гэж дотроо хүссэн дээ. За тэгээд сонирхох нэгэнд нь заавал уншаарай гэж зөвлөх байна. 5-аас 4.2 оноо өгөе дөө.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна