Floor Newspaper Remember


Том хүний амьдрал миний төсөөлдөг байснаас арай өөр бололтой, бүр кинон дээр гардагтай адил юм байна. Уг нь хэтрүүлэг гэж боддог байсан юм. Сүүлийн үед миний эргэн тойрны хүмүүс дунд авлига, худал хуурмаг, дүр эсгэлт, завхайрал газар авсныг би анзаарсан юм. Танилын хүрээн дунд гэсэн үг л дээ.

Хүний үгээр үг хийх гэдэг билүү? Хэдий би тэдний хийж буй үйлдлийг нүдээр хараагүй ч гэсэн итгэж орхисон юм.

Заримаас нь дурдая л даа. (1) Хажуу оффисын хүн байгууллагынхаа ажлыг бүтээлгэхээр нэгэн төрийн хүнд хандахад, цаад албан тушаалтан нь 100 сая төгрөг нэхсэн байна. Гэтэл тэр нь манай хүний хүлээлтээс хэтэрсэн зүйл байсан тул хариуд нь 20-30 саяыг асуудалгүй өгмөөр байна хэмээн миний хажууд утсаар ярьж байх юм. (2) Хамт ажиллаж байсан өмгөөлөгч бээр эрүүгийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэхэд, прокурор, шүүгч, шүүгчийн туслахуудад нөлөөлөх тодорхой хэмжээний хувь өгөх шаардлагатай байдаг, иймд үйлчлүүлэгчээс авах төлбөрт тэрхүү хувийг шингээдэг хэмээн хээв нэг ярих. (3) Цугтаа өөр нэг газар хамт ажилладаг байсан найзтайгаа сүүлд уулзлаа. Залуу хүмүүс ихтэй болоод ч тэр юм уу, тэгнэ гэж бодож байгаагүй хүн хүртэл тэрэнтэй, энэнтэй явалддаг, унтсан хэвтсэн болчихсон байх юм. Ганц бие бол бас яая гэхсэн, гэр бүлтэй хүмүүс, манай хэдэн захирлууд хүртэл нэр нь холбогдчихсон тууж явах юм. Эсвэл залуус нэг нэгэндээ сайрхдаг шиг худал зүйл бие биедээ зохиож яриад байдаг юм болов уу, нөгөө хэдэн эмэгтэйчүүд нь энэ талаар дуулдаг ч юм уу бүү мэд. За тэгээд цааш үргэлжлүүлбэл, элдэв хутган үймүүлэлт, цавчаа, цохиог ч манайхан сайн хийдэг бололтой. Мөнгө хүний амьдралын хэрэгцээ мөн л дөө, гэхдээ зарим хүмүүс, зарим өмгөөлөгч нар үүнд арай л сонин байдлаар хандаад байна. Монгол улсын нийгэмд зохицон амьдрах арга нь бидний хувьд үнэхээр дээрх шиг болчихсон юм бол би лав өөртөө эргэлзэж эхлэж байна, ёстой шал сонин санагдчихлаа.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна