Эрэгтэй хүний хариуцлага
Энэ амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлага, үүрэх ачаа харилцан адилгүй байдаг юм шиг байгаа юм, хүндийн жин яахав адилхан байлаа гэхэд хариуцлага үүрэх хэлбэр нь ондоо. Би эрэгтэй хүн, ирээдүйд өөрийнхөө гэр бүлийг тодорхойлох учраас саяхан энэ талаар нэг бодож үзсэн юм л даа. Тэгээд үүндээ одоогийн байгаа байдлаа авч үзлээ, хэрэв би гэр бүлтэй байсан бол яах вэ гэж. Жаахан "аргуу" мэт санагдсан учир нэг тийм цохилт гэх үү зүйл мэдэрлээ л дээ. Бүр илүү хичээх л хэрэгтэй юм байна. Үүнээс өөр арга алга. Хийх ажлаа нормых нь дагуу хийгээд, хичээл зүтгэл гаргалгүй, "урсгалаараа" яваад байвал ирээдүй тодорхойгүй, бүрхэг мэт санагдсан. Иймд би та нарынхаа төлөө өнөөдрөөс хичээх болноо. Ийнхүү бодоход бас дараах дуу бага зэрэг нөлөөлсөн байх. Яагаад ч юм хайртай эмэгтэйдээ элдэв гоё зүйлсийг үзүүлж, аз жаргалыг өдөр бүр бэлэглэж, мэдрүүлж чаддаг, хүчирхэг, халамжтай эр хүн байхыг би хүсч байна.
Comments
Post a Comment