Энэ бичвэрийг хатагтай танд зориулав


Цаг хугацаа гэж... гэж би их халагладаг хүн, энэ үгийг дахиад нэг удаа хэлмээр санагдлаа. Ингэх нь сайн уу, муу юу мэдэхгүй л дээ. Учир нь тэр өдрөөс хойш бараг хагас жил өнгөрчээ.


Би ерөөсөө сэтгэл дотроо буй зарим уур бухимдал, хэн нэгэнд хэлмээр санагдсан үгсээ ядаж блогтоо бичиж, гаргахгүй л бол нэг тийм хэцүү байдаг юм. Өчигдөр бөөн бодол болсон, өнөөдөр яахав, ажил, хүн амьтан гээд л сатааруулах зүйл харьцангуй их байсан тул бага бодлогоширсон.

Элдэв түүх, дурсамж гэх мэт зүйлсийг энд бичээд юу гэх вэ, тэдгээр нандин дурсамжуудаа би өөр газар тэмдэглэдэг юм. Чамд цаг нь болохоор үзүүлнэ ээ.

Тэр дээр "цаг хугацаа гэж"... санаа алдсан ч юм шиг хэлсэн нь хүн алдаа гаргачихаад сүүлд нь харамсдаг, цаг хугацааг буцаамаар юм шиг санагдах үе бий. Яг одоо би тийм нөхцөлд байна. Мэдээж боломжгүй зүйл л дээ. Энэ тухай өгүүлэх нэг хөөрхөн кино байдаг юм, яг тэр санаанд орчихлоо. Кэн гээд залуугийн тухай. Хэдий шидтэн түүнд олон удаа тусалдаг ч өнгөрсөнд үлдсэн зарим түүхийг өөрчилж чаддаггүй. Ухаандаа, харамсахгүй л гэж бодож байгаа бол одоо байгаа нөхцөл боломжийг ч эерэгээр ашиглан, хувь заяагаа өөрчилж болдог аж.

Миний бодлоор чамд хугацаа хэрэгтэй байх, засах ёстой асуудлууд бий байх. Иймд хэдэн сарын дараа би сүүлийн удаа чамтай уулзах, сэтгэлээ илэрхийлэх оролдлого хийх болноо, гэхдээ чамайг айлгах арга, тактик хэзээ ч ашиглахгүй гэдгийг амлаж байна.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна