Зүүд


Би ойрд элдэв юм л зүүдлэх юм. Зүүднээс сэрэх хэдхэн хоромд л юу болоод өнгөрснийг эргэн санадаг, тэгээд л үүрд мартагдчихдаг, яахав цөөн тооны үйл явдал нь тод бичигдэж үлддэг байх. Зүүд бол зарим хүмүүсийн хэлдэг шиг “зэрэгцээ ертөнц” биш байх өө. Хэрэв тийм байсансан бол би өнөөдрийг хүртэл ахин дахин зүүдлэхгүй байх байсан. Учир нь би зүүдэндээ олон удаа үхсэн хүн нтр. Бас бодит амьдрал дээр туршиж үзээгүй зарим зүйлсийг тэнд яг л бодитоор мэдрэх нь бий. Зарим хүмүүс зүүдээрээ дамжуулан хүссэн бүхнээ “хийх” чадвартай байх нь бий, мэргэжлийн түвшний хүмүүс нь бүр зүүдэндээ амьдардаг гээч. Өнгөрсөн шөнө би лав эмэгтэй хүн болчихсон л тууж явсан. Шал өөр эмэгтэйлэг царай, будсан нүүр, шаргал үстэй болсон байснаа бүр толинд харсан. Тэгээд л хар жинсэн өмдөн дээр гоёлын бололтой цэнхэр, гялгар даашинз чихэж өмсөөд л. Ажлын нэг нөхөр Drake болчихсон, Hotline Bling дуугаа дуулаад л, ёстой эмх замбараагүй зүүд байлаа. Дан ганц миний ч гэлтгүй хүн бүрийн зүүдээрээ дамжуулан мэдэрдэг бүхнийг Нолан ах нэгэн бүтээлдээ ёстой сайхан дүрсэлсэн байдаг даа. Гэхдээ тэр санаа хулгайлах, суулгах зэрэг нь ойлгоход арай төвөгтэй юм билээ. Зүгээр л зүүдэндээ өвдөлтийг бодитоор мэдэрдэг, үхэхээр, цочихоор сэрдэг, цаг хугацаа удаан өнгөрдөг зэрэг нь юутай сайхан үнэн. Зарим үед зүүдэнд “биеэ барих” чадвар алдагдах нь бий, ичих, санаа зовох зэрэг нөгөө дүрэм журамтай байдал алдагдах шинж тэмдэг ажиглагддаг. Гэхдээ би энэ тал дээр ерөнхийдөө гайгүй байдаг санагдаад байна. Болдогсон бол дээр дурдсан хүмүүс шиг зүүдэндээ хэсэг амьдарч үзэх юмсан. Зүгээр л, сонирхолтой санагдсан хэрэг. Inception дээр гардаг архитектор шиг оюун санаанд байх обьект, хүмүүсээр мөрөөдлийн ертөнцөө бүтээгээд л... Хэрэв тэгэх юм бол ёстой хуульгүй мэт аашлах байхдаа, яадаг юм бол? За за, ингэж дүрслээд байх юм бол дэмийрч гүйцэх байх. Зүүдлэх гоё л доо, гэхдээ аймшгийн, муухай зүүдэнд би дургүй хөөн.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна