Трамп хэзээ ч бууж өгдөггүй


Непко хэвлэлийн газраас овоо хэдэн ном гаргах юм. Түүний араас Монсудар, Тагтаа, хувь хүмүүс байх шиг. Гэхдээ орчуулгын номыг унших үед дөнгөж уншиж сурч байгаа хүүхэд шиг түг таг гээд зарим үг, өгүүлбэрийг нь давтан уншиж байж ойлгодог бэрхшээл цөөнгүй гардаг. Харин "Трамп: Би хэзээ ч бууж өгдөггүй" номыг урамтай гүйлгэсээр байгаад дуусгав. Агуулга нь ч тийм хүнд хэлбэртэй биш юм. Бас нэг анзаарагддаг зүйл бол номыг компьютер дээр бэлтгэхдээ манайхан "н", "г" үсэгнүүдийн байрыг сольж, хольж бичдэг тохиолдол бий. Энэ 2 үсэг компьютерын гар дээр зэрэгцээ байрладаг учир ихээр андуурагддаг болов уу. Харин энэ алдаа тус ном дээр овоо илэрсэнгүй, гэхдээ 1 билүү 2-ыг олж харсан.

Трампын олон ном орчуулагдсан байсныг харж байсан юм. Том сэтгэ, Гэрээ байгуулах урлаг тэргүүтэй номнууд байсан санагдаж байна. Гэхдээ тэдгээрийг би уншиж байсангүй. Харин сүүлд Интер номоор орох үед Непкогоос "Трамп: Хэзээ ч бууж өгдөггүй" номыг хэвлэсэн байсныг хараад, гайгүй байх гэсний үндсэн дээр худалдаж авсан. Ухаандаа, дээр дурдсан элдэв алдаанаас халширсан хүний л бодсон бодол л доо.

Тус номонд ноён Трамп өөрийн баримталдаг зарчмын талаар бичжээ. Ингэхдээ мань хүн "Би тэр үед нэг тийм барилгыг худалдан авах үедээ, тийм барилга босгохдоо, тэр нэг нөхрөөс газрыг нь өөрийн болгох үедээ" гээд л өөрт тулгарсан элдэв бэрхшээлийн талаар тоочсон байна. Гэхдээ тэдгээр бэрхшээлийг ямар зарчим, сэтгэхүйгээр даван туулсан болохоо дэлгэрүүлж бичсэн. Гэхдээ тийм ч дэлгэрэнгүй биш. Зарчмын тухайд "Хэзээ ч битгий бууж өг. Амьдралд саад бэрхшээл үргэлж тохиолддог гэдгийг гүндээ ойлго, ингэсэн цагт чи аливаа зүйлээс ухрах замгүй гэдгээ ухаарах болно. Саад бэрхшээл бүхэн түр зуурынх. Асуудлыг биш, түүнийг шийдвэрлэх гарцад анхаарлаа хандуул. Өөдрөг бай, дуртай ажлаа хий, чамд тус болохгүй зүйлд цаг зарцуулах хэрэггүй. Хүн эвгүй байдалд хэзээ ч орж болно, гэхдээ түүнээс өөрийгөө цэвэрхэн аваад гарах арга байж л байдаг" гэх мэт. Яахав, урам зориг өгсөн сайхан л ном байна. Орчуулга ч дажгүй сайн болсон байна гэж бодлоо. Хувь хүний хөгжлийн тухай ном ерөнхийдөө иймэрхүү байдаг шүү дээ, хэрэв та энэ төрлийн номыг хангалттай уншсан бол нээг их шинэ санаа, сэдэл эндээс авах нь юу л бол, оронд нь мэргэжлийн ном уншсан нь дээр болов уу. Эсвэл ширээний номоо болгож болох юм. Хааяа нэг бүтэлгүйтсэн ч юмуу гиеүрсэн үедээ нэг сэдвийг нь 5 хүрэхгүй минутанд уншаад сэргэх зорилгоор. Учир нь энэ ном маш олон дэд сэдвүүдэд хуваагдсан учир заримдаа би аймар хурдан уншаад байгаа юм шиг мэдрэмжийг өгч байсан юм. Ер нь манай хүний онгироо бардам зан түүний бичиглэлээс харагдаж байсан шүү, үүнийг буруутгах аргагүй л дээ, учир нь түүний хийсэн ажлууд бахархмаар байсан шүү - ерөөсөө ажил бүрийг эхлүүлэх анхны сэдэл нь Нью Йорк хот, хотын орчныг сайн сайхан болгохын төлөө байв, дараа нь мэдээж орлого, зарлага гээд хөвөрнө. Бас мөнгөтэй юмаа, аливаа асуудлыг бараг мөнгөөр зодоод шийдээд шийдээд явчихсан юм уу гэмээр - ийнхүү бодох болсон нь бас л дээр дурдсан "тийм ч дэлгэрэнгүй бус бичиглэлтэй" хэлбэрээс нь болсон болов уу гэмээр.

За за, ямартай ч энэ ном бол намтар бүтээл биш юм байна шүү, миний зүгээс өгөх оноо 5 - 3.8

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна