Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн
Манайд ч сонгууль үгүй мөн амар явагддаг болж дээ. Хамгийн муухайгаар нь бодоё л доо, намаасаа юун түрүүнд нэр дэвшигч сонгогдох ёстой, хүмүүсийн яриад байгаа нь ортой юм бол за нэг хэдэн тэрбум төгрөг юун түрүүнд намдаа хандив болгож өгөх нь байна. Мэдээж бас олонд танигдсан, намдаа хүлээж зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй байх.
За намаасаа сонгогдлоо, Сонгуулийн хороонд бүртгүүллээ, ингээд 18 хоногийх нь сурталчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалтаа гаргаад хэвлэнэ, үгүй тэрийгээ тэгээд нэг загвараар гаргахгүй, сонин, сэтгүүл, зурагт хуудас хэлбэрээр давхардуулж гаргаж уур хүргэх юм. Ядаж жаахан хэмнэлттэй байж болдоггүй юм байхдаа гэмээр, сонгуулийн тараах материалуудад нэр дэвшигчид маань овоо хэдэн цаас хаяж байх шиг байна. Өдөр тутмын сонин, веб сайт, телевизүүдэд сурталчилгаа тавина гэвэл үүнээс илүү төлбөр гарах нь ойлгомжтой. За яахав, мөнгө тийм асуудал биш юм байж.
21 аймаг, нийслэлээ тойрч, сонгогчидтой уулзана. Мөрөөдлийн жагсаалтаасаа дээж болгож хэдэн зүйл ярьсан болно, иргэдийн тавьсан ядарсан, шар сонингийн асуултанд тэд худлаа ч хамаагүй хариулна - манай хэдэд энэ бол асуудал биш л дээ, арга хэмжээний зохион байгуулалтыг түүний нам, багийнхан хийж байгаа.
Ингэж гурилдаж гурилдаж явсаар сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө Мэтгэлцээн нэртэй блиц асуулт, хариултын тэмцээнд орно. Нөгөө 3-ынхаа өмнөөс ичиж үхмээр асуулт бас асуугдаж байнаа - эндээс ерөөсөө тэд бүгд л асуудалтай, ёс зүйн доголдолтой, бараг л бүгдээрээ ямар нэг байдлаар хууль зөрччихсөн улсууд болж надад харагдаад байсан л даа. Хамгийн гайгүй хэмээн итгэж явсан Ганбаатарт 50 сая воны асуудал, гадаадад их сургууль төгссөн хэмээн худлаа мэдүүлсэн асуудал, өмнөх улс төрийн намд байхдаа хутгасан элдэв асуудлын үлдэгдэл босоод ирэх жишээний.
Нийт харанхуй масст таарсан нэр дэвшигчид л байна. Улс төрийн амьдралд орсноос хойш булхай луйварт нэр холбогдож байгаагүй, мэдлэгтэй, боловсролтой, арай залуу нэр дэвшигч эдгээр намуудад байдаггүй юм байхдаа хэмээн бодох. Ингэхээр эргээд өмнө бичсэн зүйлрүүгээ орчихож байгаа юм - байлаа гэхэд нийт масс түүнийг чинь танихгүй шүү дээ, иймд итгэл хүлээлгэхгүй шүү дээ. Ер нь монголчуудад нийтлэг байдаг зан нь манай намаас нэр дэвшиж байвал хэн байх нь нэг их чухал биш, түүнийг ялуулахын төлөө л зүтгэнэ гэдэг - таньдаг нүүрний арьс харахаараа дотно санагддаг байж болох юм.
Баабар гуай нэг нийтлэл сүүлд бичсэн харагдсан. Ер нь Ганбаагаа дэмжиж гаргаад энэ монголын гадаад нэр төр, эдийн засгийг богино хугацаанд нэг сайхан самруулаад эцэст нь нэг мөсөн МАНАН тэргүүтэй улс төрчдөөс салах юм биш үү гэж. Магадгүй МАН, АН 2-оос энэ удаад ерөнхийлөгч сонгогдох юм бол, бидний монголчуудын ахин дахин хууртсан хэрнээ тэдэнд итгэл хүлээлгэсээр байдаг муу зан нэг мөр эцэс төгсгөл болохгүй, үргэлжилсээр байх нь л дээ.
Comments
Post a Comment