Posts

Showing posts from 2018

2019 оны тухайд

Image
За тэгэхээр ирэх жилд өөрийн хийж гүйцэтгэх, үр дүнг нь гаргах сэтгэл татам зүйлсийнхээ ерөнхий ноён нурууг энэхүү блогтоо гаргаад тавьчихъя хэмээн бодлоо. Өмнө нь ийм бичвэр бичиж байгаагүй бөлгөө. Ирэх оны эцэст харсан чинь аль нь ч биелээгүй, мартагдсан байх вий дээ, бурхан минь. Мартахгүй, орхихгүй байхыг хичээнээ. ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ: Гитар тоглож сурах /бүрэн хэмжээнд сурч амжихгүй нь тодорхой ч ядаж цөөхөн хэдэн дуутай болох/ Англи хэлээр илтгэх чадвар сайжруулах клубт хамрагдах /үүний цаана хэлний мэдлэгээ сайжруулах бодлого давхар явна/ Мэргэжлийн блогоо илүү олон хүнд таниулж, улмаар FB дээр 10 000 like цуглуулах Болдогсон бол хайртай хүнтэйгээ учирмаар байна /хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл намайг ивээдэг бол энэ тал дээр туслаарай/ Ажиллаж буй компанийн маань үйл ажиллагаа өргөжөөд, тогтвортой байх тохиолдолд өөрийн авдаг цалингийн хэмжээг нэмэгдүүлэх Он залуу, авсаархан хөөрхөн унаатай болох  Хүсэл минь биелэх болтугай гэхээс илүү би өөрөө зорьсон зүйлсээ бү...

Гоё байна

Image
Ойрд би их жаргалтай байнөө. Цаанаасаа л нэг тийм догдолсон, үгүйлсэн, хайр хүрсэн мэдрэмж төрөөд байх юм. Тодруулбал, миний сэтгэлийг хөдөлгөх нэгэнтэй учирсан. Нэрийг нь дотроо бодоод би ямар их догдолдог гээч? Их хөөрхөн нэртэй юм байгаа юм. Би түүнтэй улам илүү дотно танилцахыг хүсч байна. Энэ нь цаг хугацаа, бид хоёрын харилцаа, сэтгэл хөдлөл, элдэв үйл явдал, аз гэх мэт хүчин зүйлээс шалтгаалах байх л даа. Гэхдээ л БҮТЭЭСЭЙ гэж дотроо хүсэх юм. Урьд болсон гунигтай түүхийг энэ удаад үнэхээр ХҮСЭХГҮЙ байна. Ийнхүү хааяа боддог учраас бас нууцхан айдастай. Түүнийг би алдахыг хүсэхгүй байна, харин энэ харилцааг өргөжин, хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа. Өөлкөн жүү, бодохоос хөөрхөн санагдаад байх юм. Зургийг Skitterphoto / Pixabay.com

Томоож УСК-ны тухай

Image
Өнөөдөр дээрх киног үзэж сонирхов. Шалтгаан нь юу вэ гэвэл, нэгдүгээрт, кино театрт монгол кино үзээгүй их удсан байна, хамгийн сүүлд сурагч байхдаа Сайн уу амьдрал минь 1-г үзсэн санагдаж байна, хоёрдугаарт, яг л миний үеийн залуусын тухай болохоор, мөн тэдний хийсэн уран бүтээл учраас цаг үеэсээ хоцрохгүй гэж, ер нь cool залуус юу хийдэг, тэдний үзэл бодлыг сонирхох үүднээс үзсэн. Монгол киноноос нээх илүү зүйл хүлээх хэрэггүй гэдгийг мэднэ л дээ, тэгээд сүүлд бодох нь ээ өнөөх л монгол киноны стандарт Томоож дээр мөн адил харагдсан. Жишээлбэл, дуу оруулалт нь наана цаана, үйл явдлын өгүүлэмж, дүрслэл ойлгомжгүй, гадаадын бэлэн дуу ашигласан, гял цал тансаг орчин, брендлэг залуус, ивээн тэтгэгч компаниудын хэт их сурталчилгаа гэх мэт. Гэхдээ киног муухай болсон, миний урам хугарсан гэх гэсэнгүй. Ерөнхийдөө хөнгөхөн сэдэвтэй, хөгжилтэй л кино байна. Дуулга бол охидын эрлэг, магадгүй тэдний хүслэн болсон "зэвүүн" залуу. Тэрбээр хэн нэгэн эмэгтэйг өөрийн талд татахы...

Хөврөх Үүлс (Drifting Clouds)

Image
Ийм нэртэй киног хоёр 7 хоногийн өмнө Dreamers Day кино өдөрлөгөөр үзсэн юм байна. 1996 онд хийгдсэн уран бүтээл аж. Үйл явдал мөн л 90-ээд онд үргэлжилнэ. Киноны чанар хэдий HD форматтай байсан ч гэлээ Финландын нийслэл болон айл гэрийн орчин 1984 киноноос ялгагдахааргүй ч юм шиг, нэг тийм гундуу, өнгө муутай харагдаад байсан. Магадгүй би Ла ла лэндтэй төстэй өөр нэгэн бүтээл болох тэртээ 60-ээд оны кино The umbrellas of Cherbourg-тэй харьцуулаад байж магадгүй, тэр кино ямартай ч мааш өнгөлөг гоё байдаг юм. Кинонд нэгэн гэр бүлийн амьдралыг дүрсэлсэн байсан. Тодруулбал 30-40 орчим насны эхнэр, нөхөр хоёрын тухай. Тэд хүүхэдгүй аж, гэхдээ өмнө нь хүүхэдтэй байсан ба түүнийг ямар нэгэн шалтгаанаар алдсан бололтой. Хосууд ажилтай төрөлтэй, ёстой дундаж давхаргын л гэр бүл. Гэвч аль аль нь ажилгүй болсоноор элдэв бэрхшээл хойно хойноосоо гарч эхлэх ба хосууд тэвчээртэй зан гаргаж, тулгарсан бүхий л бэрхшээлийг даван гардаг. Үүнийг үзсэн хүн бүр л тийм эхнэр/нөхөртэй болохыг хүссэн би...

Coca~Cola, Wonderbra

Image
Монгол хэмээн нэрлэгдэх цөөн төрлийн үндсэн хоолны нэг нь яах аргагүй цуйван. Манай эрчүүд ер нь цуйванд дуртай, ямар сайндаа л тийм нэртэй дуу хийж байхав. Надад ээжийн хийсэн цуйван гоё, тэгээд зарим цөөн тооны цайны газруудын цуйван гоё. Тогтмол ордог цайны газар, ресторан байдаггүй тул тэр бүр бас цуйван идэх гээд байдаггүй, яагаад гэвэл хоол нь надад таалагдахгүй байж болно, тийм бол би мөнгөөрөө "шатах" эрсдэлтэй шүү дээ, эрсдэлээ бодоод ер нь ширхэгийн хоол захиалах гэдэг. Саяхан өлсөхийн эрхэнд за яахав хэмээн азаа туршиж үзэв. Урмыг минь жаахан хугалсан ба идэхийн аргагүй муухай байгаагүй ч цаанаа л нэг зутруухан амттай цуйван байлаа. Уг нь тостой хоолыг халуун цайгаар даруулах нь зөв гэж боддог. Гэтэл өөрийгөө ажаад байх нь ээ, хоол идлээ, цайгаа уулаа, цайны дараа кола уухыг хүсэх юм, мэдэхгүй, ам цангасан юм уу, эсвэл хоолоо шингээхийг хүссэндээ ч тэр юм уу, бүү мэд. Энэ бүхний эцэст би дотроо нэгэн дүр зургийг төсөөлсөн чинь аймшигтай санагдсан. Зүгээр бодоо...

Бурхан намайг сорьж байна

Image
Машин техник хэрэгслээс хол хөндий өссөн хүн чинь нэг хариуцах эд хөрөнгөтэй болсон биш сүүлийн үед болсон болоогүй юманд мөнгө үрээд байгаа юм шиг санагдах боллоо. Шатахуун, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ арчилгаа, гэнэтийн тохиолдлуудад бэлэн үйлчилгээ л авахгүй бол тэр бүр өөрөө хариуцаад, додомдоод байж чадахгүй юм. Дээрх зурган дээр хамгийн сүүлд болсон үйл явдал харагдаж байна. Амралтын өдөр байсан тул гэрээс өглөө аажуу тайван гарсан ба зогсоол дээр яваад очтол машаан маань намайг иймэрхүү байдалтай угтав. 4 дугуйны хий сул болсон санагдсан тул өмнөх өдөр нь хийлүүлсэн байв. Магадгүй халуун хүйтэн харшилсны улмаас гэдэг шиг физик химийн нөлөөллөөр өөрөөрөө хагарсан байхыг ч үгүйсгэхгүй. Тухайн үед аман дотроо үглээд л, хойно нэг запас дугуй байсан, тэрийгээ авч хэрэглэе ухааны юм бодоод л хийдэг баатар болсон, яасан? Запас дугуйгаа хэрхэн суллаж буулгахаа мэддэггүй, "данхраат"-ынх нь нэг төмөр дутуу ч байх шиг, ёстой баларсан юм боллоо. Хүн дуудах эсэх талаар бо...

Өнөөдөр төрсөн бодрол

Image
Хүмүүсийн хувийн амьдрал, орь залуу цагийнх нь түүх тэр бүр ил байдаггүй шүү дээ. Магадгүй тэр хүн блог хөтөлдөг бол тэмдэглэлээс нь би тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, амьдралд нь тохиолдож байсан элдэв үйл явдлыг мэдэж авч болох байх. Хүн бүрийг танин мэдэх гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн юм биш, зүгээр цөөн хэдэн хүний блогийг дагадаг болохын хувьд тэдний өнөөдөр оруулсан постыг нь, дараа нь олон жилийн өмнөх хуучны постыг нь уншаад надад нээх тийм тайван амгалан ч гэх юм уу, амьдралын талаар бодоод л, эргэцүүлээд л баймаар сонин мэдрэмж төрсөн юм. Жишээ нь 2010 онд "тэр нэгэнд", "түүнд" хэмээн хаягласан хэд хэдэн шүлэг, сэтгэлийн үгсээ блогтоо бичиж байсан эмэгтэй өнөөдөр нөхөртэй, тэгээд 2 хүүхдийн ээж болчихсон байх жишээний. Тухайн үеийн тэдгээр бичвэрт тусгагдсан залуутайгаа суусан эсэхийг би мэдэхгүй л дээ, ерөөсөө тэр эмэгтэйг би таних ч үгүй, ердөө бичдэг блогийг нь л өөрийн blogger-тоо хадгалаад авчихсан байсан хэрэг. Хүний амьдрал аа гэж... би өөр...

АВАРГА ТОМ блог

Image
Миний л анзаарснаар блог гэдэг үйлчилгээг манайхан 2000-аад оны дундаас л ашиглаж эхэлсэн байх, мэдээж хамгийн эхэлж бүртгүүлсэн хүмүүс нь гадаадад байдаг монголчууд байж таарсан биз. Миний хувьд харьцангуй сүүлд л дээ 2007 байна уу 8 оноос л нээж үзсэн байх, тэрнээс хойш олон блог нээж, хаалаа гэж ахин дахин давтаад юу гэхэв. Сая их сонин юм олж харлаа л даа, санамсаргүй байдлаар нэг ах хүүгийн блогт оров. Гэтэл тэрээр 2008 оноос хойш өдийг хүртэл хугацаанд блогоо "мааш" идэвхитэйгээр хөтөлж ирсэн байх юм, ганц хувь хүний агуулах гэхэд арай л их посттой санагдлаа, тэдгээр нь яахав мэдээллийн сайтууд дээр ч юм уу аль эсвэл зарим хүмүүсийн блог дээр байдаг шиг цогц мэдээлэл агуулсан, судалгаа шинжилгээн дээр тулгуурласан гэдэг ч юм уу уртаас урт тайлбар агуулсан бичвэрүүд тэр бүр биш байсан ч гэлээ сонирхолтой түүх, зураг агуулсан байна. Магадгүй тэдгээр нь хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ. Тэрээр блогоо ёстой л өдрийн тэмдэгдэл болгожээ. Х...

Миний жүүдний дагина

Image
Үүнийг мэдэх үү? Чи минь миний жүүдний дагина болохоор би чамайг заримдаа зүүдэлдэг ... өглөө сэрээд чамайг үгүйлдэг ... Намайг тоож харьцсан цорын ганц бүсгүй чи л байсан ... Энэ үнэхээр гоё дуу юмөө, өмнө нь ерөнхийд нь мэддэг байсан ч өчигдөр, өнөөдрийнх шиг ингэж ахин дахин сонсож байсангүй, магадгүй сонсож байхдаа зөвхөн чиний тухай бодож байсан нь надад ийм гоё эерэг сэтгэгдэл төрүүлсэн байх. Энэ хүүхдүүдэд ирээдүй байна гэж би харж байна, гэхдээ уран бүтээлээ жаахан хулгайн маркийн дуугаар эхлүүлсэн нь тоогүй, гэхдээ л үнэхээр гоё болжээ, одоо ч сонссоор байна. Ёстой ТАСАРХАЙ юмаа! Хайлтай.

Энэ зуны сүүлчийн эморол

Image
Яахав, жаахан худлаа гарчиг өгчихлөө, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүчээр барьж хязгаарлах нь утгагүй зүйл шүү дээ, бас зун дуусчихсан, намар ирсэн байхад энэ зуны сүүлчийн /сүүлийн/ эморол гэж ирээд л... Ер нь эмо гэсэн үгийг хэн, хэзээнээс эмзэг, мэдрэмтгий, орхигдсон энэ тэр гэж тодорхойлсон юм бол? Миний бодлоор VTV телевизээр гарч байсан хэсэг оюутнуудын тухай монгол киноноос гарч ирсэн тодорхойлолт юм болов уу? Эсвэл emotional гэдэг үгийн товчлол ч байж мэдэх юм, энэ талаар судалж үзвэл хариулт нь олдох л байх, гэхдээ л илэрхийлэл нь адилхан юм байна. Би яагаад эморсон бэ гэж үү? Хайр сэтгэл. Нэгэн эмэгтэй хүнд би татагдсан юм өө, түүнийгээ алдахгүйн тулд хайртай гэдгээ илэрхийлсэн. Гэвч оройтсон байж л дээ. Үнэндээ би түүнтэй насан туршдаа хамт амьдарч чадна гэсэн итгэлтэй байсан учраас хайртай гэдгээ илэрхийлсэн үү гэвэл бас үгүй. Магадгүй байж болно л доо, гэхдээ одоогийн нөхцөл байдалд 100% итгэлтэй байж чадахгүй. Надад түүний тухай мэддэг зүйлээс мэддэггүй нь хамаагүй их ...

Наадмын амралт

Image
Наадмын амралт сайхан байлаа. Бас яасан ч хурдан өнгөрчихөв. 7 сарын 11-ний өглөө Дарханы зам дагуу ямар сайхан байв? Бороо хур орчихсон, бүрхэг, үүлэрхэг байсны дээр зүлэг ногоо нь сайхан ургачихсан, уулын бэлээр манан татчихсан, чийг үнэртсэн тасархай өглөө байлаа. Удалгүй тэрхүү манан өтгөрсөөр эргэн тойрон минь цав цагаан боллоо. Удалгүй ширүүн бороо асгарлаа, ёоё тасарчихсан. Замын турш ийнхүү гайхаж биширсээр Дархан орлоо. Тэнд мөн адил хуртай байлаа. Сэрүүвтэр өдөр байсан тул наадмын талбайгаар харьцангуй цөөн хүн байв, гэхдээ л хөдөлгөөнтэй байсныг дурдах хэрэгтэй. Ёс юм болохоор Дархан хүнс гэсэн хаягтай асарт ороод, 2 хуушуур захиалав. Бас л мэдрэмжтэй загнасан байгаа юм шүү, учир нь үнэн хогийн хуушуур байсныг нуухгүй ээ. Удалгүй стадион оров оо, хэдэн бөхчүүд барилдаад л байна, би ямар сонирхох биш, харин наадамчин олныг л жаал ажиглаж харах шив. Нэг зүйлийг анзаарсан нь өнөө сайхан Дарханы царайлаг охид, хөвгүүд хаачсан бэ, бурхан минь? Наадмын талбай, стади...

Бороо орж байна

Image
Борооноор хүмүүс нээх сайхан нам унтах, борцтой банштай цай хийж уух, эморохыг илүүд үздэг бол миний хувьд "Үгүй овоо доо, энэ муу хотын шороо тоос нь бага ч гэсэн дарагдаж байна, ой мод, өвс ургамал нь амь орж байна" хэмээн бодох гэдэг. Ойрд харин их сайхан байна, өдөр нь нартай, шөнө нь бороотой, тансаг гэж жигтэйхэн. Магадгүй намрын улирал ирж буйн дохио байх л даа, маргааш улсын наадам эхэлнэ шүү дээ. Чамайг би бодсон хэвээр байгаа ч урьдын адил найдлага тавихаа больсон. My Thoughtful One блогт дахин ямар нэгэн бичвэр бичих шалтгаан үгүй болсон. Магадгүй удахгүй болох төрсөн өдрөөр нь баярын мэнд хүргэсэн бичвэр оруулах хэрэгтэй байх. Чиний тухай дурсахаар л бодолд автаад, гуниглачих гээд байх юм. Сая үргэлжлүүлээд юу бичих талаар нэлээн бодож суулаа л даа, ёстой л борооноор эморч байсан байх нь. Миний хувьд одоо хангалттай, чамаас болж би өөрийгөө зовоохгүй гэж шийдсэн. Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ ороогдоод бардам зан гаргахаас өөр аргагүй болсон мэт...

ЛОРЫЙРӨЛЫДУШҮӨ ЙЦУҮШӨ

Image
БАЙГАА САЙХАН БҮХНЭЭ МЭДЭРЧ ЧАДАХГҮЙ, ТЭДГЭЭРИЙГЭЭ ӨСГӨЖ, ХӨГЖҮҮЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ӨӨР ЗҮЙЛ ХҮСЭЭД, ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ШАНАЛАХ НЬ НАМАЙГ ЯГ ГАЛЗУУРУУЛАХ НЬ. НАДАД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА. ЗҮГЭЭР Ч ЮМ ШИГ БАЙЖ БАЙСНАА ГЭНЭТ Л БУХИМДААД ЭХЛЭХ ЮМ, БИ ӨӨРИЙГӨӨ ЗАРИМ ТАЛААР ХАРААЛ ИДСЭН АЗГҮЙ, ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАН БОЛОХОО МЭДНЭ Л ДЭЭ, ТҮҮНИЙГЭЭ Ч НЭЭХ НУУГААД БАЙДАГГҮЙ. ТИЙМ ЗҮЙЛ БОЛНО ГЭДГИЙГ БИ ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ, ҮР ДҮН НЬ НАДАД ИНГЭЖ ХҮЧТЭЙ ТУСНА ЧИНЭЭ САНАСАНГҮЙ, БИ ЯГ Л АМЬДРАЛД БУУГААД ӨГЧИХСӨН ЮМ ШИГ СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД 0 ЗААЧИХСАН БАЙЖ БАЙНА ӨӨ. ТАНИЛУУДАД БИ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ ЭЭ, ЯДАЖ БАЙХАД НАЙЗУУД НЭРТЭЙ ХҮМҮҮС ЯМАР Ч ИДЭВХИ САНААЧИЛГАГҮЙ, УНТАА БАЙДАЛТАЙ БАЙХ ЮМ, ХУВИЙН АМЬДРАЛАА БОДСОН, ГЭР БҮЛЭЭ БОДСОН НЬ ТЭНДЭЭ Л ЮМ БАЙГАА БИЗ, АЖИЛ-ГЭР ХОЁРЫН ХООРОНД ХААЯА ЗАВ ЗАЙ ГАРГАЖ БАЙЖ БОЛНО БИЗ ДЭЭ, ӨДИЙ ХАР ЗАЛУУГААСАА АМЬДРАЛД ИНГЭТЛЭЭ ДАРЛУУЛААД БАЙХДАА ЯАДАГ ЮМ, ХАХА, ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ БАС БУСДЫГ ЗАГНАЖ ЭНЭ ТЭР, НОВШИЙН ХУВИА БОДСОН АМЬТАН. БИ ҮНЭХЭЭР ИХ ГАНЦААРДАЖ БАЙНА...

20180605

Image
Chamaig bi sanaad l bna, chi yag odoo yu hj bga bol? Heseghen ch gsn derged ni bgad, hani bolood suuh ymsan gj bodoj bna. Yahaw dee, ingeh uyde chamaig haraad l, ajaad l, ene muchiig bi yag odoo dotroo tusuulj bna, mash ih hair, az jargaliig mederch bna, chamaig ulam iheer sanaj, hairlahiig, hamt baihiig husch bna. Medehgui ym daa, chamtai hamt yag yu hj, yunii tuhai yarihaa bodohgui bga ch deer durdsan yrunhii dur turh l nudend haragdaad bh ym. Chi ergeed ir l dee, nadtai hamt bgach? Chamguigeer minii amidral unendee tusuulugduhgui bnoo, iim ugs kino, duun dr gardag bh, gehdee bi ene ugsiig chin setgeleesee ilerhiilj bga ym shu, chamd bi odoo ch gsn setgeltei, chi minii zurh setgeld mash tom oron zaig ezelsen heweer bga, uuniig l bi chamd helehiig husch bna.

Нууцын тухай

Image
За ямартай ч урьдчилаад баяр хүргье гэж дотроо бодлоо. Яагаад гэвэл энэхүү мэдээлэл одоогоор хэдхээн хүний хооронд нууцын зэрэгтэй байгаа аж. Тэр хэдхээн хүн нь тэрхүү нууцыг цааш нь дахин бага зэрэг задалсан байж таарна, тэгж яваад л надад хүрсэн гэсэн үг. Багаасаа ёстой нэг гэр бүлийн хүүхдүүд шиг л тоглож өссөн дөө. Нас яваад, том болох тусам тэрхүү хүүхдийн гэнэн томоогүй харилцаа бага багаар хязгаар зааж эхэлсэн, гэхдээ бид одоог хүртэл гэр бүлийн сайхан харилцаатай улсууд. Тэгээд ийм ойр дотны гэж болох хүний тухай тийм мэдээг сонсохоор хэсэг сонин болоод, бодолд ордог юм байна. Атаархаад ч байгаа юм шиг, эсвэл нууцын эзнээс өөрөөс нь тэр тухай элдэв юм нэмж асуумаар ч юм шиг. Гэхдээ их хөөрхөн санагдсан шүү, өнөөдөр миний сонссон ёстой гэгээлэг, аз жаргал төрүүлсэн гэмээр мэдээ байлаа. Зарим өдрүүдэд би чамд шууд бусаар муухай зан гаргаж байсан байх, тэр бүхэнд намайг уучлаарай. Удахгүй дээрх нууц бид бүхэнд ил болох үед бөөн аз жаргал, баяр хөөр болох байх даа? Төсөөлсөн чинь...

Уур хүрч байна

Image
Хорвоо дэлхийг нэг нь орхиж байхад нөгөө төрж байдаг гэдэг билүү дээ, бас амьдрал эрээнтэй, бараантай гэдэг. Яасан хараал идсэн новшийн үнэн үг вэ. Би дотроо эдгээр үгсэд итгэдэг байсан л даа, гэхдээ өнөөдрийнх шиг ингэж тултал нь гэдэг шиг хараал идсэн мэдэрч байсангүй. Энэ новшийн бодлыг толгойноосоо гаргаад хаячихвал Жий ахын хэлдэгээр амьдралын минь хэмнэл аяз гайгүй сайхан болчих гээд байх шиг санагдах юм. Юм хийх ямар ч хүсэл сонирхол алга, яахав тулсан ажлыг бол хийнэ л дээ, цаг зав гаргаад л нэмэлт юм хийе гэхээр нөгөө нэг хараал идсэн бодол бодол санаанд минь орж ирчихээд, мөддөө гарахгүй шүү. Ёо ёо, бурхан минь, надад туслаач. Стресс, депресс, дүпрээсэнд ороод дүнкүү болох нь ээ, хэхэ. Аа тийм, би түүнийг блогтоо муулаад биччихсэн, одоо ч өнгөрсөн байх өө. Зааз, энэ зуныг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө байна. Гэхдээ амралт байхгүй. Хагас, бүтэн сайн, наадмыг дайруулж л сайхан амарна гэж бодож байна, за тэгээд бусад ажлын өдрүүдэд нь содон, сонирхолтой ажлууд ар араасаа унд...

Бодрол 20180417

Image
Бодох ер нь гоё шт. Гэхдээ математик, физик, химийн шинжлэх ухааны талаар биш л дээ. Би зүгээр л амьдралын талаар, өөрийнхөө талаар, эргэн тойронд минь өрнөж буй үйл явдлын талаар, бас өнгөрөн одсон цаг хугацаа, түүнтэй хамт оюун санаанд минь үлдсэн элдэв дурсамжийн талаар бодох, эргэцүүлэх дуртай. Хэн нэгэнтэй цугтаа бодох тухайд уу? Хмм, энэ тохиолдолд жаахан харш байж болох юм. Яагаад гэвэл хэн нэгэнтэй ойрхон цуг байгаа тохиолдолд юм бодоод байхаас илүүтэй нөгөө хүнтэйгээ ямар нэгэн зүйл хоорондоо ярилцах ёстой юм шиг санагдаад байдаг юм. Ийм ч учраас дээрх нөхцөлд зөвхөн өөрийгөө бодоод, чимээгүйхэн дотроо бодлогоширох нь жаахан учир дутагдалтай. Гэхдээ нөгөө хүн маань хүсвэл хоёулаа зэрэгцэн сууж байгаад ч юм уу чимээгүй байх, юм бодох, харцаараа ойлголцох, эсвэл харилцан бие биенээ харахгүй ч гэсэн чимээгүйгээр бие биенээ мэдрэх, хамтдаа ямар нэгэн үйлдэл хийх нь таатай байна байх. Би гэхдээ тэгж үзээгүй юм шиг санагдаад байх юм. Бодох бүртээ хүнгүй, чимээ багатай орчинд, г...

Энэ бол миний амьдрал

Image
Энэ дуу бол гунигт автсан нэгэнд зориулагдаагүй ээ, Итгэл найдвараа алдсан хүний сэтгэлийг засах чимээгүй залбирал ч биш, Олны дунд би бусдын нэгэн адил байхыг хүсэхгүй байна, Намайг чангаар хашгирах үед чи миний хоолойг сонсох болно, Энэ бол миний амьдрал, Амьд байх хугацаандаа би амьдарсан шиг амьдармаар байна, Одоо эсвэл хэзээ ч үгүй, бид мөнх энэ хэвээр байхгүй гэдгийг сана, Зүрх сэтгэл минь нээлттэй өргөн зам шиг уужим байна, Фрэнкийн хэлсэн шиг амьдралаа би өөрөө бүтээмээр байна, Амьд байх хугацаандаа би амьдарсан шиг амьдармаар байна, Тийм ээ, энэ бол миний амьдрал :)

Үргэлж, Үргэлжийн

Image
Энд нэг хүн гуниглаад, хэн нэгнийг санаж байвч, хүмүүс түүний зовлон шаналал, нулимсыг олж харахгүй байх, Яахав дээ, хайр сэтгэлийн асуудал аж, Чамайг явснаас хойш бороо хүчтэй шаагин орсоор, үерийн ус нь намайг бүр урсган авч одох нь, Чи намайг мэдэх л байх, би хэзээ ч ийм сул дорой байгаагүй, Гэвч чамгүйгээр би ямар ч хүч чадалгүй нэгэн аж, Хайрын сайхан дуунуудыг дуулах ч хүсэл алга, Би чамд тийм ч сайн хүн шиг санагдаагүй байх, гэхдээ л тэр чинь би юм шүү дээ, Тийм ээ, би чамд чин сэтгэлээсээ хайртай учраас одод бүдгэртэл, тэнгэр нуртал, үгс утга илэрхийлдэггүй болох хүртэл чамайг энд хүлээсээр л байх болно, Чи минь миний бодол санаанд үргэлжид байх болно, бас би чамайгаа үргэлжид хайрласаар байх болно. 

Жексон амьд шүү!

Image
Хүн нас ахих тусам ухаан суудаг, мөн амьдрал ахуй нь сайжирдаг бичигдээгүй дүрэм бий. Гэхдээ би амьдралд бардам загнахаас айдаг. Ирээдүйд надад юу ч тохиох юм билээ, ёстой нөгөө "эрийг бүү бас, далайг бүү янд" гэдэгтэй адил зарчмыг баримталдаг гэх үү дээ. Гэхдээ эрсдэлээс айдаг, зугтдаг гэсэн үг бас биш. Миний амьдралд юу л байна, алдаа, бүтэлгүйтэл байна. Одоо харин алдаа гаргахаа багасгая, тогтвортой байр сууринд хүрэх талаар бодох боллоо. Саяхан болсон цагаан сарын баяраар өөрийнхөө насыг ямар их явсныг гайхаад, бүр хэсэг балмагдлаа, бурхан минь. Холын гэмээр хамаатан дээрээ очсон юм. Гэрт, гадаа тойрч гүйлдээд л, нусаа гоожуулчихсан тоглодог байсан жоожкон хүүхдүүд яасан ч том болцгоосон юм. Зарим нь их сургуулиа төгсчихсөн, зарим нь их сургуульд орчихсон гэсэндээ танихын аргагүй өөрчлөгдсөн байв. Эмэгтэй нь нүүр амаа жигтэйхэн будчихсан, эрэгтэй нь аая, хар пальто энэ тэр өмсчихсөн байх жишээний. Хүн ер нь гадна ертөнцөд юу болоод байгааг л анзаарахаас өөрийгөө т...

Хүний амьдралыг утга учиртай болгодог зүйл нь юу вэ?

Image
Магадгүй энэ бол боддог, эргэцүүлдэг хүмүүсийн өмнө хамгийн их тавигддаг асуулт, хамгийн олон удаа судлагдсан сэдэв болов уу. Би дээрх асуултанд хариулахаас өмнө 2500 жилийн түүхтэй гэх философийн салбарыг үл тоосондоо санаа зовж байна. Яагаад гэвэл миний өгөх хариулт хэтэрхий хязгаарлагдмал түвшинд байх ч юм билүү. Ямар ч гэсэн өөрт юу бодогдож байгаа талаараа бичье. Үүнийг бичих болсон шалтгаан нь өнөөдөр нэгэн бяцхан өгүүллэг уншсанаас үүдэлтэй юм л даа. Залуу хосуудын уйтгартай амьдралын тухай байсан. Үүнтэй адил нөхцөл байдал зөвхөн гэр бүлийн хүрээнд бус найз нөхөд, бизнесийн хамтрагч, баг хамт олны дунд бий болж, эцэс сүүлдээ үл ойлголцол, хагаралаар төгсөх нь бий. Шалтгаан нь ердөө үл итгэлцэл л байдаг. Миний бодлоор, итгэлтэй харилцааг бий болгохын тулд тухайн харилцаанд оролцогч талууд тодорхой, нээлттэй байх хэрэгтэй, бас зорилготой байх хэрэгтэй, зорилгодоо үнэнч, түүнийхээ төлөө үйлддэг байх хэрэгтэй. Ерөөсөө асуултын хариулт нь энэ биш юм уу? Гэр бүл, хайр сэтгэл,...

Хайр сэтгэл (Өгүүллэг)

Image
Н.Доржготов хэмээх уран зохиолч, орчуулагчийн 2009 онд бэлтгэн гаргасан "Америк өгүүллэгийн цоморлиг" номонд 19-20 дугаар зууны АНУ-ын зарим зохиолчдын бичсэн шилмэл богино өгүүллэгүүд багтжээ. Дотор нь миний л анзаарснаар хэд хэдэн хөөрхөн өгүүллэг байна. Тэдгээрийн нэг нь O. Henry хэмээх зохиолчийн 1906 онд анх хэвлүүлсэн A Service of Love юм. Үүнийг би Н.Доржготов гуайн туурвисан үүсмэл бүтээл болон номыг олон нийтэд сурталчлан таниулах, нийтийн сайн сайхан, мөн боловсролын төлөө, ашгийн бус зорилгоор хэсэгчлэн авч, блогтоо орууллаа. Урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол нь юу ч биш... Энэхүү өгүүллэг уг таамаглалд дүгнэлт хийхийн зэрэгцээ түүний буруу болохыг нотлох болно. Яахав, учир шалтгааны хувьд шинэ мэт боловч өгүүллэг, зохиол-туурвилын арга барилын хувьд хятадын цагаан хэрэмнээс ч хуучин байх юм. Уран зурагт хоббитой Жо Лэррэби гэгч нь Америкийн баруун дунд бүс нутгийн царсан ойт, тэгш талд төрж өссөн бөгөөд анх 6 настайдаа хотын "бүлүүрт" ху...

Энэ сард би юу хийж бүтээв? (2018.01)

Image
Ажаад байх нь ээ, хүмүүс “миний тэдэн насандаа сурсан тэдэн зүйлс” гэж их бичдэг болсон байна. Би гэхдээ тэднийг дууриаж, бичихгүй ээ. Зүгээр л шинэ он гарчихлаа, одоохон эхний нэг сар нь дуусах гэж байна (бурхан минь, үнэхээр яасан хурдан юм бэ?) Ийм учраас энэ 28 өдөр Долгион юу сурсан, юу хийснээ өөрөө өөртөө дүгнэх зорилгоор, бас блогтоо бичвэр нэмэх зорилгоор энэ тухай бичихээр шийдлээ (уг нь шийдэж ядаад байх сүртэй асуудал биш л дээ). Эерэг сайхан талаасаа том үсрэлт, сүртэй үйл явдал болоогүй ээ. Яахав, ажлын цаг, чөлөөт цаг гэхгүйгээр тэр бүрт аль болох өөрт хэрэгтэй зүйлсийг хийх, нэг ёсондоо завгүй байхыг урьтал болголоо. Тэр ч утгаараа миний хувьд өмнөх саруудаас арай илүү бүтээмж өндөртэй байсан болов уу гэж бодож байна. Бас хүн зориглоод юм хийвэл үр дүн нь заавал ирдэг юм байна аа гэсэн үгийн биелэлийн “жижигрүүлсэн” хувилбартай таарсан. Таарсан учраас мэдээж өөртөө тухайн үед сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдэрсэн гэх үү дээ. Гэхдээ миний хүрэх зорил...

Би чамд үүнийг амлаж байна

Image
Хүрээлэн буй орчин чиний хөөрхөн алаг нүдэнд нулимс авчирах үед, Бүхий л зүйл хаалттай, худал хуурмагаар дүүрсэн мэт санагдах үед, Би чинь чиний сэтгэлийн хат байж, чамдаа урам зориг өгч байх болно Хэрэв чи хүсвэл, тэр хүн чиний дэргэд байсаар байгаа гэдгийг санаарай Аз жаргалтай амьдралын төлөө би чиний гарыг хөтлөөд, эцсээ хүртэл тэмүүлэх болно Би чамд үүнийг амлаж байна, зөвхөн үүнийг. Чамайг би бүхий л амьдралдаа хайрласаар ирсэн тул гомдоохгүй гэдгээ амлаж байна, Чамд би өөрийн амлалт, зүрх сэтгэлийг өгөх үеэс төгсгөлгүй үргэлжлэх бидний хайрын түүх эхэлнэ Хайраар дүүрэн өдөр бүхнийг нүдээ аниад, мэдрээрэй Энэ мэдрэмж хэзээ ч устаж, үгүй болохгүй гэдгийг би мэдэж байгаа учраас Би чамд үүнийг амлаж байна, зөвхөн үүнийг. Дээрх бичвэр нь миний нэгэн дуртай дууны үг юм.

Удахгүй уулзая

Image
Хөгжим өө гэж. Интернэтээс мэдээлэл авах нэрийдлээр тэрхүү хязгааргүй уудам орон зайд нэвтрэх үед дуу хөгжим гэдэг онцгой зүйл ямар нэгэн байдлаар миний сэтгэлийг өөртөө татах юм. Өчигдөрхөн Brian McKnight хэмээх америк дуучны 1990-ээд онд гаргаж байсан цөөн хэдэн бүтээлүүдтэй нь санамсаргүй байдлаар танилцсан юм. Тэгээд таалагдсан л даа. Дээрх дууг сонсох үед миний бодолд яагаад ч юм зөвхөн чи л орж ирээд байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд би чамд ямар нэгэн зүйл өгөөгүй, чи бас надад өргүй учраас ийнхүү бодох нь ичгэвтэр ч юм шиг, тэнэг ч юм шиг санагдана. Чамайг явсан өдрөөс хойш бүтэн нэг сар өнгөрсөн, одоо дахиад нэг сар өнгөрөх үед миний зүгээс чамтай уулзаж, танилцах оролдлогоо ямартай ч хийх болно. Харин тухайн үед миний тэрхүү үйлдэл чамд ямар санагдах бол гэдгийг бодохоор заримдаа айдаг юм. Яагаад гэвэл, чи намайг мартсан байж болно, би чамд ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй байж болно шүү дээ. Гэхдээ аливаа зүйлийн заавал сөрөг талыг нь урьдчилж хараад байна гэж юу ба...