Томоож УСК-ны тухай
Монгол киноноос нээх илүү зүйл хүлээх хэрэггүй гэдгийг мэднэ л дээ, тэгээд сүүлд бодох нь ээ өнөөх л монгол киноны стандарт Томоож дээр мөн адил харагдсан. Жишээлбэл, дуу оруулалт нь наана цаана, үйл явдлын өгүүлэмж, дүрслэл ойлгомжгүй, гадаадын бэлэн дуу ашигласан, гял цал тансаг орчин, брендлэг залуус, ивээн тэтгэгч компаниудын хэт их сурталчилгаа гэх мэт. Гэхдээ киног муухай болсон, миний урам хугарсан гэх гэсэнгүй. Ерөнхийдөө хөнгөхөн сэдэвтэй, хөгжилтэй л кино байна.
Дуулга бол охидын эрлэг, магадгүй тэдний хүслэн болсон "зэвүүн" залуу. Тэрбээр хэн нэгэн эмэгтэйг өөрийн талд татахыг хүссэн залуусын захиалгаар болзоонд явж, эцэст нь уулзсан эмэгтэйдээ таагүй сэтгэгдэл үлдээх хувийн бизнес эрхэлдэг. Ийнхүү нэг л өдөр өөрийнх нь новшийн үг, үйлдэлийг таашаах заяаны ханьтайгаа учирна. Мэдээж тэр хүртэл, мөн түүнээс хойш элдэв үйл явдал өрнөнө л дөө. Ерөнхийдөө, моож залуу жинхэнэ хайртайгаа учраад хэрхэн томоожиж байгааг өгүүлсэн, тэдний галзуу хайрын тухай бүтээл байв. Гэхдээ яг томоожсон эсэх нь эргэлзээтэй, киноны төгсгөлд дээр дурдсан хувийн гэх бизнесийг хосууд хамтдаа хийж байх шиг харагдсан, хэхэ.