Уур хүрч байна
Хорвоо дэлхийг нэг нь орхиж байхад нөгөө төрж байдаг гэдэг билүү дээ, бас амьдрал эрээнтэй, бараантай гэдэг. Яасан хараал идсэн новшийн үнэн үг вэ. Би дотроо эдгээр үгсэд итгэдэг байсан л даа, гэхдээ өнөөдрийнх шиг ингэж тултал нь гэдэг шиг хараал идсэн мэдэрч байсангүй. Энэ новшийн бодлыг толгойноосоо гаргаад хаячихвал Жий ахын хэлдэгээр амьдралын минь хэмнэл аяз гайгүй сайхан болчих гээд байх шиг санагдах юм. Юм хийх ямар ч хүсэл сонирхол алга, яахав тулсан ажлыг бол хийнэ л дээ, цаг зав гаргаад л нэмэлт юм хийе гэхээр нөгөө нэг хараал идсэн бодол бодол санаанд минь орж ирчихээд, мөддөө гарахгүй шүү. Ёо ёо, бурхан минь, надад туслаач. Стресс, депресс, дүпрээсэнд ороод дүнкүү болох нь ээ, хэхэ. Аа тийм, би түүнийг блогтоо муулаад биччихсэн, одоо ч өнгөрсөн байх өө. Зааз, энэ зуныг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө байна. Гэхдээ амралт байхгүй. Хагас, бүтэн сайн, наадмыг дайруулж л сайхан амарна гэж бодож байна, за тэгээд бусад ажлын өдрүүдэд нь содон, сонирхолтой ажлууд ар араасаа ундарч, намайг сорих байх. Алив ээ, амьдралын садаанууд аа, саад бэрхшээлүүд ээ, намайг оролдох гээд байвал олигтойхон бай, айн. Эцсийн эцэст бурхан, Долгион хоёр миний талд байгаа шүү.