Нууцын тухай


За ямартай ч урьдчилаад баяр хүргье гэж дотроо бодлоо. Яагаад гэвэл энэхүү мэдээлэл одоогоор хэдхээн хүний хооронд нууцын зэрэгтэй байгаа аж. Тэр хэдхээн хүн нь тэрхүү нууцыг цааш нь дахин бага зэрэг задалсан байж таарна, тэгж яваад л надад хүрсэн гэсэн үг. Багаасаа ёстой нэг гэр бүлийн хүүхдүүд шиг л тоглож өссөн дөө. Нас яваад, том болох тусам тэрхүү хүүхдийн гэнэн томоогүй харилцаа бага багаар хязгаар зааж эхэлсэн, гэхдээ бид одоог хүртэл гэр бүлийн сайхан харилцаатай улсууд. Тэгээд ийм ойр дотны гэж болох хүний тухай тийм мэдээг сонсохоор хэсэг сонин болоод, бодолд ордог юм байна. Атаархаад ч байгаа юм шиг, эсвэл нууцын эзнээс өөрөөс нь тэр тухай элдэв юм нэмж асуумаар ч юм шиг. Гэхдээ их хөөрхөн санагдсан шүү, өнөөдөр миний сонссон ёстой гэгээлэг, аз жаргал төрүүлсэн гэмээр мэдээ байлаа. Зарим өдрүүдэд би чамд шууд бусаар муухай зан гаргаж байсан байх, тэр бүхэнд намайг уучлаарай. Удахгүй дээрх нууц бид бүхэнд ил болох үед бөөн аз жаргал, баяр хөөр болох байх даа? Төсөөлсөн чинь өөрийн эрхгүй инээмсэглэж байна. Би болон бусад ойр дотны хүмүүс нь чиний дэргэд үргэлж байж байх болно шүү. Амжилт!

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна