Гоё байна
Ойрд би их жаргалтай байнөө. Цаанаасаа л нэг тийм догдолсон, үгүйлсэн, хайр хүрсэн мэдрэмж төрөөд байх юм. Тодруулбал, миний сэтгэлийг хөдөлгөх нэгэнтэй учирсан. Нэрийг нь дотроо бодоод би ямар их догдолдог гээч? Их хөөрхөн нэртэй юм байгаа юм. Би түүнтэй улам илүү дотно танилцахыг хүсч байна. Энэ нь цаг хугацаа, бид хоёрын харилцаа, сэтгэл хөдлөл, элдэв үйл явдал, аз гэх мэт хүчин зүйлээс шалтгаалах байх л даа. Гэхдээ л БҮТЭЭСЭЙ гэж дотроо хүсэх юм. Урьд болсон гунигтай түүхийг энэ удаад үнэхээр ХҮСЭХГҮЙ байна. Ийнхүү хааяа боддог учраас бас нууцхан айдастай. Түүнийг би алдахыг хүсэхгүй байна, харин энэ харилцааг өргөжин, хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа. Өөлкөн жүү, бодохоос хөөрхөн санагдаад байх юм.
Зургийг Skitterphoto / Pixabay.com