Үргэлж, Үргэлжийн


Энд нэг хүн гуниглаад, хэн нэгнийг санаж байвч, хүмүүс түүний зовлон шаналал, нулимсыг олж харахгүй байх,
Яахав дээ, хайр сэтгэлийн асуудал аж,
Чамайг явснаас хойш бороо хүчтэй шаагин орсоор, үерийн ус нь намайг бүр урсган авч одох нь,
Чи намайг мэдэх л байх, би хэзээ ч ийм сул дорой байгаагүй,
Гэвч чамгүйгээр би ямар ч хүч чадалгүй нэгэн аж,
Хайрын сайхан дуунуудыг дуулах ч хүсэл алга,
Би чамд тийм ч сайн хүн шиг санагдаагүй байх, гэхдээ л тэр чинь би юм шүү дээ,
Тийм ээ, би чамд чин сэтгэлээсээ хайртай учраас одод бүдгэртэл, тэнгэр нуртал, үгс утга илэрхийлдэггүй болох хүртэл чамайг энд хүлээсээр л байх болно,
Чи минь миний бодол санаанд үргэлжид байх болно, бас би чамайгаа үргэлжид хайрласаар байх болно. 

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна