Өнөөдөр төрсөн бодрол


Хүмүүсийн хувийн амьдрал, орь залуу цагийнх нь түүх тэр бүр ил байдаггүй шүү дээ. Магадгүй тэр хүн блог хөтөлдөг бол тэмдэглэлээс нь би тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, амьдралд нь тохиолдож байсан элдэв үйл явдлыг мэдэж авч болох байх. Хүн бүрийг танин мэдэх гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн юм биш, зүгээр цөөн хэдэн хүний блогийг дагадаг болохын хувьд тэдний өнөөдөр оруулсан постыг нь, дараа нь олон жилийн өмнөх хуучны постыг нь уншаад надад нээх тийм тайван амгалан ч гэх юм уу, амьдралын талаар бодоод л, эргэцүүлээд л баймаар сонин мэдрэмж төрсөн юм. Жишээ нь 2010 онд "тэр нэгэнд", "түүнд" хэмээн хаягласан хэд хэдэн шүлэг, сэтгэлийн үгсээ блогтоо бичиж байсан эмэгтэй өнөөдөр нөхөртэй, тэгээд 2 хүүхдийн ээж болчихсон байх жишээний. Тухайн үеийн тэдгээр бичвэрт тусгагдсан залуутайгаа суусан эсэхийг би мэдэхгүй л дээ, ерөөсөө тэр эмэгтэйг би таних ч үгүй, ердөө бичдэг блогийг нь л өөрийн blogger-тоо хадгалаад авчихсан байсан хэрэг.

Хүний амьдрал аа гэж... би өөрөө амьдралын хаана, аль хэсэгт явж байгааг би биш, ёстой бурхан л мэдэх байх, өөрөө өөрийгөө удирдан чиглүүлэх чадвартай болох гэж хичээдгийн хувьд үүнийг тодорхойлж болох ч уучлаарай, яг одоо энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Ерөөсөө энэ нэг яарсан даарсан, ууртай бухимдалтай, чимээ шуугиантай, стресстэй орчин нөхцлөөс нэлээн хэдэн хоног, магадгүй сар тасармаар санагдаад байх юм. Цор ганцаараа аль эсвэл хайртай бүсгүйтэйгээ хоёулхнаа хаашаа ч хамаагүй аялмаар байна. Аялах үедээ байгалийн гоо сайхныг харж бишрээд, өөр соёлтой танилцаад, толгойгоо амраагаад, энэ нэг дээр дээрээсээ овоорчихсон хэрэгтэй хэрэггүй бодол санаагаа цэгцэлмээр байх юм. Гэхдээ надад амрах эрх бий болов уу? Би хийсэн бүтээсэн зүйлтэй гэхээр хүн биш шүү дээ, хүмүүсийн үзэл хандлагаар бол ёстой л ажилладаг, юмыг умалзуулдаг насан дээрээ явж байгаа хүн ийм юм бичээд сууж байж байх ч гэж.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна