Хайр сэтгэл (Өгүүллэг)
Н.Доржготов хэмээх уран зохиолч, орчуулагчийн 2009 онд бэлтгэн гаргасан "Америк өгүүллэгийн цоморлиг" номонд 19-20 дугаар зууны АНУ-ын зарим зохиолчдын бичсэн шилмэл богино өгүүллэгүүд багтжээ. Дотор нь миний л анзаарснаар хэд хэдэн хөөрхөн өгүүллэг байна. Тэдгээрийн нэг нь O. Henry хэмээх зохиолчийн 1906 онд анх хэвлүүлсэн A Service of Love юм. Үүнийг би Н.Доржготов гуайн туурвисан үүсмэл бүтээл болон номыг олон нийтэд сурталчлан таниулах, нийтийн сайн сайхан, мөн боловсролын төлөө, ашгийн бус зорилгоор хэсэгчлэн авч, блогтоо орууллаа.
Урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол нь юу ч биш... Энэхүү өгүүллэг уг таамаглалд дүгнэлт хийхийн зэрэгцээ түүний буруу болохыг нотлох болно. Яахав, учир шалтгааны хувьд шинэ мэт боловч өгүүллэг, зохиол-туурвилын арга барилын хувьд хятадын цагаан хэрэмнээс ч хуучин байх юм.
Уран зурагт хоббитой Жо Лэррэби гэгч нь Америкийн баруун дунд бүс нутгийн царсан ойт, тэгш талд төрж өссөн бөгөөд анх 6 настайдаа хотын "бүлүүрт" худгийн дэргэдүүр нэгэн намбалаг хүн яаран өнгөрч буй тухай зураг зурж, жаазанд хийн, эмийн сангийн цонхны тавцан дээр тавьсан байдаг. Тэрээр 20 настайдаа далбагар зангиа зүүгээд, гарын хомсхон бэлтэйгээр Нью Йорк хотыг зорив.
Дилия Карузерс өмнө зүгийн нарсан ой бүхий тосгонд төржээ. Түүний сайн хөгжимчин болох нь бага байхаас нь илэрч байсан тул төрөл садан нь тэрхүү авьяасыг нь хөгжүүлж, төгс болгох гээд хурааж хуримтлуулсан мөнгөөрөө түүнийг Америкийн хойт зүгрүү илгээв.
Ингээд урлагийн сургуулийн оюутнуудын цугларч, урлаг, уран зураг, Рембрант, Шопен, Улонг нарын уран бүтээлийн тухай ярилцан, маргалдаж, шуугилдах танхимд Жо, Дилия нар танилцжээ. Тэд бие биедээ учиргүй их хайр сэтгэлтэй болж, "урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол юу ч биш" хэмээн цаг алдалгүй нийлэн суув. Удалгүй тэд Лэррэби нэрийн дор айл өрх болоод, хөлсний нэгэн сууцанд аж төрөн суудаг болов. Энэ нь төгөлдөр хуурын хамгийн захын товч шиг зайдуухан, жижигхэн байшин юм. Тэр хоёр ч аз жаргалтай байлаа.
Жо нэгэн нэр цуутай багшаар уран зураг заалгаж эхлэв. Та нар энэ хүний нэрийг сонссон нь лавтай. Түүний заадаг хичээл нь ор нэр төдий авч, авдаг хөлс нь асар их. Яахав, уран зургийн өнгө будгийг ялгах чадвараараа олонд ихэд алдаршсан нэгэн билээ.
Харин Дилия бүсгүй Розеншток гэгч этгээдээр хичээл заалгаж байв. Энэ хүн төгөлдөр хуурын товчнуудыг амраадаггүйгээрээ нэрд гарсан нэгэн.
Дилия, Жо хоёр гарын мөнгөө үрж дуустлаа сэтгэл амар, сайхан байв. Амьдрал ер нь ийм л байдаг хойно доо. Хэн ч гэсэн муу муухай амьдрахыг үл хүснэ. Залуу хосуудын хүсэл зорилго нь тодорхой. Жогийн хувьд, ойрын хугацаанд уран зургийн чадварыг гойд эзэмших, түүнчлэн зурсан зургийг нь хижээл насны, гарын бэл сайтай, шингэн хууз сахалтай эр өөрөөс нь шалсаар байгаад худалдаж авдаг болох тэр мөчийг л хүлээнэ. Дилиягийн хувьд гэвэл, хөгжмийн урлагийг түргэн хугацаанд бүрэн төгс эзэмших, тэрчлэн сонсогчдын танхимд хоосон, эзэнгүй суудал харагдах төдийд хоолой нь зангирч, дотор нь эвгүйрхэж, тайзан дээр гарахаасаа татгалздаг болох тэр мөчийг мөрөөднө. Харин миний бодлоор, давчуухан сууцандаа өглөөний хөнгөн зууштай, үдийн аятайхан зоогтой, өдрийн хичээлээсээ ирээд өр зүрхнийхээ үгийг ярилцан, хүсэл мөрөөдлөө харилцан илэрхийлж болох, бүтэхийг дэмжин урамшуулж, буруу зөрүүгээ хүлцэн ойлголцож, унтахын өмнөхөн амтат талханд бяслаг хавчуулан идчихээд байх нь аз жаргал билээ.
Харин гай газар доороос, гахай модон дотроос гэгчээр мандсан урлаг унтарч, заримдаа түүнийг тэтгэн дэмжигчээс үл шалтгаалан улам доройтох ч тохиолдол байдаг. Маэстра, Розеншток нараар заалгах хичээлийн хөлсийг төлөх мөнгө нь өдрөөс өдөрт нимгэрч байсан боловч эр, эм хоёр "урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол юу ч биш" гэсэн хэвээр. Дилия хөгжим зааж хэд гурван юм олъё гэсээр хичээл заалгах хүүхдийг хоёр, гурав хоног хайсны эцэст нэгэн орой гэртээ баясгалантайгаар ирж,
- Жо, хайрт минь, би өнөөдөр нэг сурагтай боллоо. Далан нэг дэх гудамжинд суудаг генерал Пинкнигийн охин. Тэр хоёр ер нь тун аятайхан хүмүүс. Сууц нь гэж орд харш. Орцны хаалгыг нь чи хараарай, Византын ур хийцийнх. Жо, тэдний гэрт нь ороод үзвэл ямар гэж чи санана? Би лав урьд нь тийм гоё айлд орж үзээгүй. Миний шавийг Клементина гэдэг. Дэгжин гэж яана. Өмссөн бүх л хувцас нь цагаан. Аашаар ялдамхан. Арван наймхан настай. Би долоо хоногт гурван удаа хичээл заана. Жо, чи сонс л доо. Нэг хичээл заахад л 5 доллар. Чамлалтгүй биздээ? Дахиад хоёр, гурван сурагчтай болбол Розенштоктой давтах хичээлээ ч сэргээж болно. Хайрт минь, одоо хөмсгөө зангидан урвайх хэрэггүй. Сайхан хоол хийж идье.
- Дилия, чиний хувьд ч яахав болоод явчихлаа гэж бодъё. Ярихад ер нь амархан л даа. Харин би юу хийх вэ? Чамаар мөнгө олуулчихаад өөрийгөө сонгомолд тооцон зүгээр суугаад байх юм гэж чи намайг арай бодоогүй биздээ? Сонин зарсан ч, гудамжинд чулуу суулгасан ч аль алинаас нь ганц нэг доллар олохтойгоо шүү дээ гэж Жо хэлбээс Дилия түүнийг хүзүүдэн тэвэрч,
- Жо, чи яасан тэнэг юм бэ? Чи сур л даа. Харин би хөгжмөө бүр орхихгүй шүү дээ. Хөгжмийн хичээл заана гэдэг чинь бас л өөрөө суралцана гэсэн үг. Би дандаа хөгжимтэй ноцолдоно. Долоо хоногт 15 доллараар бид хоёр ёстой л нэг хөрөнгөтөн шиг туйлна. Чи Маэстра гуайн хичээлийг бүү орхиорой гэхэд Жо цэнхэр хээтэй шаазан дийз авангаа,
- За яахав, хичээлээ орхихоо болъё гэж үзье. Гэвч чинийхээ хичээл зааж мөнгө олохыг чинь хориглож байна. Тэр чинь урлаг биш.
- Үгүй ээ, тэр чинь урлаг биш нь биш л дээ. Гэхдээ чи минь ёстой л ид сурах эрдэнэ мэт залуу зандан насандаа байна шүү дээ. Урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол нь гол биш гэж Дилияг хэлэхэд,
- Цэцэрлэгт хүрээлэнд зурсан миний судалбар зургийг Маэстра гуай болж байна гэсэн бөгөөд судалбар зургуудаас минь хоёрыг нь өөрийн үзүүлэнд тавихыг зөвшөөрсөн. Аз болж бэлтэй нэгэн тэнэг тааралдвал нэг ч гэсэн зургаа гүйлгэчихэж болох юм гэхэд Дилия эелдгээр,
- Лавтай тэгнэ. Одоогоор генерал Пинкнид талархаад, тугалын шарсан мах идье гэв.
Энэ өдрөөс хойш хэдэн хоногт Лэррэбийн гэр бүл өглөө эрт босч байв. Жо төв цэцэрлэгт өглөөний байдлыг судалсан зураг зурах гэж махарна. Дилия Жогийн хоол ундыг бэлтгэн түүнийгээ энхрийлж, урамшуулан бүхий л талаараа халамжилна. Урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол юу ч биш.
Жо ихэнхдээ долоон цагаас хойш харина. 7 хоногийн сүүлээр Дилия баярласан атлаа нэлээд ядрангуй царайлан ирж, зочны давчуухан тасалгааны жижигхэн ширээн дээр дарайсан таван ширхэг долларын гуравтын дэвсгэр бардамхан тавиад,
- Заримдаа Клементина намайг тамлах юм. Тэр нэг л олигтой сурахгүйдэг. Нэг юмыг хэд хэд хэлүүлнэ. Тэгээд дандаа цагаан хувцас өмсөх нь уйтгартай юм. Харин генерал Пинкни гуай намбатай сайхан өвгөн. Жо чи түүнийг танидаг ч болоосой. Пинкни гуай намайг Клементинатай хичээллэж байх үеэр орж ирээд, эрүүнийхээ сахлыг ганц ганцаар зулгаангаа арван зургаат, гучин хоёртын ноотыг хэр тоглож байна даа гэж эелдэгээр сонирхдог. Жо, чи тэдний зочны өрөөний тавилгыг юу гэж бодно? Мөн ханандаа гоёмсог хивс өлгөсөн байдаг. Клементина ялимгүй ханиагаад байдаг боловч санасныг бодоход их чийрэг юм гэж би боддог боллоо. Түүнд би нэлээн дасчээ. Клементина хөөрхөн ааштай, зөв боловсон хүмүүжилтэй охин. Генерал Пинкнигийн ах нь Болив хэмээх улсад элчин сайд байсан гэнэ лээ гэв. Түүний хариуд Жо Монте Кристо гүн шиг ихэмсэг нь аргагүй гар дамжсан аравт, тавт, хоёртын болон нэгтийн долларын дэвсгэртийг нэг нэгээр нь цувуулан хармаанаасаа сугалав. Тэдгээрийг Дилиягийн олсон мөнгөний хажууд тавиад,
- Хөшөөний усан будгийн зургаа Пеоригийн хүнд зарлаа гэж хэлэхэд, Дилия:
- Чи алиалж байна уу? Пеоригийн хүн авлаа гэж үү?
- Дилия, тэр чинь хүзүүний ноосон ороолттой, зузаан лаглагар эр. Даанч чи түүнийг хараагүй нь харамсалтай. Тэрбээр үзүүлэнгийн танхимд байсан судалбар зургийг хараад анхандаа үнэхээр салхин тээрэм гэж бодсондог. Зургаа худалдан авсныхаа дараа Лэкиована хотын барааны буудлын зургийг захиалсан шүү. Түүнийгээ худалдаж авангуут л нутаг буцах юм байх. Чиний минь хөгжмийн хичээл ч овоо явж байгаа биздээ? Хөгжим, уран зураг хоёр ч салахын аргагүй холбоотой юмаа даа гэв. Дилия чин сэтгэлээсээ,
- Чи минь зорьсондоо хүрч яваад баярлаж байна. Хайрт чи минь амжилтанд хүрнэ. Өнөөдрийн цугларсан 33 доллар бол чи бид хоёрт хэзээ ч байгаагүй их мөнгө. Өнөө орой хясааны махан хоол идье гэхэд Жо,
- Өндгөн мөөгтэй гол мах идье. Хусуур хаана байна гэв.
Дараачийн бямба гарагийн үдэш Жо түрүүлж гэртээ ирээд, ширээн дээр 18 доллар дэлгэчихээд, гартаа наалдсан тосон будаг шиг багилгар хар юмыг арилган угаав. Нэлээн хугацаа өнгөрсний хойно Дилия баруун гараа баадагнан ороосон орж ирлээ. Жо эхнэрээ угтан очиж үнсэнгээ,
- Юу болоов? хэмээн гайхан асуув. Дилия цаанаа л нэг гунигтайгаар инээмсэглэн,
- Хичээлийн дараа Клементина тосонд буцалгасан бяслаг иднэ гээд болдоггүй. Оройн таван цагт шүү, хачин охин. Үйлчлэгч нь явчихсан, генерал Пинкнигээс өөр хэн ч алга байлаа. Тэгээд генерал хайруулын таваг бариад бөндөгнөв. Клементинагийн уур уцаартайг би сайн мэдэх юм хойно. Генерал аягалах гэж тэвдэж байгаад миний бугуйн дээр буцалсан халуу бяслаг асгачихлаа. Жо минь, тэр үед хэрхэн өвдсөнийг үгээр тайлбарлахын аргагүй. Хөөрхий генерал зовсондоо болоод настайгаа ч мартан, доошоо гүйж, доод давхарт ажилладаг галч ч юм уу нэг хүнийг эмийн сан явуулж, боодол тос авчруулсан. Одоо гайгүй гэв. Жо эхнэрийнхээ боодолтой гарыг зөөлхөн илбээд, салбайж сэлбийсэн боодлыг нь засангаа,
- Энэ яасан юм бэ? гэлээ. Дилия ширээн дээр байгаа мөнгийг хараад,
- Зөөлөн байгаа биз. Тос тавьсан юм. Жо, чи нөгөө тосон будгийн зургаа зараа юу? гэвэл Жо,
- Зарсан үгүйг Пеоригийн хүнээс л асуу. Тэр захиалсан зургаа өнөөдөр авсан. Бас цэцэрлэгийн зургийг зуруулах янзтай байв. Ингэхэд өнөөдөр чи хэдэн цагийн үед гараа түлчихэв? Дилия энгүүн байдлаар,
- Таван цагт байх шүү. Индүү... Үгүй ээ, тэр үед тосонд буцалсан бяслаг үсрээд... Жо, чи генерал Пинкнитэй танилцмаар юм гэхэд Жо,
- Дилия минь суу даа гээд түүний дэргэд өөрөө суунгаа хүзүүгээр нь тэвэрч,
- Дилия минь, чи сүүлийн хоёр долоо хоногт юу л хийж явав даа? гэх тэрхэн зуур Дилия зориглон өршөөл гуйсан харцаар нөхрөө ширтэн,
- Генерал Пинкни... гэж сонстох төдий бувтнаснаа, газар шагайн мэгшин уйлж,
- Хичээл заалгах сурагч олдоогүй. Чамайг сургуулийг чинь хаяулахад сэтгэл тэвчээгүй. Хорин дөрөвдэх гудамжны угаалгын газарт цамц индүүдэх ажилд орсон юм. Жо минь, генерал Пинкни, Клементина гэдэг нэрүүдийг би санаанаасаа зохиосон. Өнөөдөр үдээс хойно угаалгын газрын нэг бүсгүй халуун индүү миний гар дээр алдчихсан. Ингээд гэртээ ирэх замдаа тосонд буцалгасан бяслагийн тухай би мөн л санаанаасаа зохиолоо. Жо минь уурлахгүй биз? хэмээн хамаг үнэнээ тоочив. Жо,
- Пеоригээс ирсэн хүн гэдэг бол огт оргүй хоосон зүйл хэмээн аяархан хэллээ.
- Хаанаас ирсэн нь ямар ялгаатай юм бэ? Намайгаа үнсээч, Жо минь. Чи минь яасан их ухаантай юм бэ? Намайг Клементинад хичээл заагаагүй гэдгийг яаж мэдэв ээ гэхэд Жо,
- Би өнөө орой болтол огтхон ч сэжиглээгүй явсан. Мөн индүүгээр гараа түлсэн, дээд давхрын бүсгүйд моторын өрөөнөөс даавууны өөдөс, тос явуулахдаа ч ямар ч ажиг сэжиг авсангүй. Сүүлийн хоёр долоо хоногт би мотор ажиллуулж байлаа гэв.
- Тэгвэл чи сэжиг аваагүй юм уу?
- Миний зургийг худалдаж авсан Пеоригийн хүн, чиний генерал Пинкни хоёр бол уран зураг, хөгжмийн урлагийн алинд ч хамаагүй, нэгэн ижил урлагийн зохиомол хүмүүс юм гэж Жо хэлэв. Тэгээд тэд инээлдэв. Жо,
- Урлагийг эрхэмлэн шүтвээс учрах хохирол юу ч биш гэхэд Дилия Жогийн амыг гараараа дараад,
- Үгүй, үгүй. Зөвхөн чи бид 2 бие биендээ хайртай бол... гэв.

Comments
Post a Comment