Бурхан намайг сорьж байна
Машин техник хэрэгслээс хол хөндий өссөн хүн чинь нэг хариуцах эд хөрөнгөтэй болсон биш сүүлийн үед болсон болоогүй юманд мөнгө үрээд байгаа юм шиг санагдах боллоо. Шатахуун, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ арчилгаа, гэнэтийн тохиолдлуудад бэлэн үйлчилгээ л авахгүй бол тэр бүр өөрөө хариуцаад, додомдоод байж чадахгүй юм.
Дээрх зурган дээр хамгийн сүүлд болсон үйл явдал харагдаж байна. Амралтын өдөр байсан тул гэрээс өглөө аажуу тайван гарсан ба зогсоол дээр яваад очтол машаан маань намайг иймэрхүү байдалтай угтав. 4 дугуйны хий сул болсон санагдсан тул өмнөх өдөр нь хийлүүлсэн байв. Магадгүй халуун хүйтэн харшилсны улмаас гэдэг шиг физик химийн нөлөөллөөр өөрөөрөө хагарсан байхыг ч үгүйсгэхгүй. Тухайн үед аман дотроо үглээд л, хойно нэг запас дугуй байсан, тэрийгээ авч хэрэглэе ухааны юм бодоод л хийдэг баатар болсон, яасан? Запас дугуйгаа хэрхэн суллаж буулгахаа мэддэггүй, "данхраат"-ынх нь нэг төмөр дутуу ч байх шиг, ёстой баларсан юм боллоо.
Хүн дуудах эсэх талаар бодож бодож, нээрэн замын хажуугийн үйлчилгээ гэх үйлчилгээ байдаг шүү дээ хэмээн санав. Өмнөх 7 хоногт бас л тэрхүү байгууллагаас үйлчилгээ авч байв, шалтгаан нь бензин нь дуусаад таг.
Миний авралын од МАС компанируу дуудлага өглөө, засварын ажилтан гялс хүрээд ирлээ, төд удалгүй асуудал шийдэгдэв. Шалтгаан нь яг ч дугуй хагарсан биш байж л дээ, миний ойлгосноор обуд дугуй хоёрын нийлсэн голын хэсэг газраар хий алдсан юм шиг байгаа юм, ийнхүү эцэст нь дугуйнуудаа засварын газраар "тослуулаарай" гэдэг зөвлөгөө авав.