2019 оны тухайд
За тэгэхээр ирэх жилд өөрийн хийж гүйцэтгэх, үр дүнг нь гаргах сэтгэл татам зүйлсийнхээ ерөнхий ноён нурууг энэхүү блогтоо гаргаад тавьчихъя хэмээн бодлоо. Өмнө нь ийм бичвэр бичиж байгаагүй бөлгөө.
Ирэх оны эцэст харсан чинь аль нь ч биелээгүй, мартагдсан байх вий дээ, бурхан минь. Мартахгүй, орхихгүй байхыг хичээнээ.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ:
- Гитар тоглож сурах /бүрэн хэмжээнд сурч амжихгүй нь тодорхой ч ядаж цөөхөн хэдэн дуутай болох/
- Англи хэлээр илтгэх чадвар сайжруулах клубт хамрагдах /үүний цаана хэлний мэдлэгээ сайжруулах бодлого давхар явна/
- Мэргэжлийн блогоо илүү олон хүнд таниулж, улмаар FB дээр 10 000 like цуглуулах
- Болдогсон бол хайртай хүнтэйгээ учирмаар байна /хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл намайг ивээдэг бол энэ тал дээр туслаарай/
- Ажиллаж буй компанийн маань үйл ажиллагаа өргөжөөд, тогтвортой байх тохиолдолд өөрийн авдаг цалингийн хэмжээг нэмэгдүүлэх
- Он залуу, авсаархан хөөрхөн унаатай болох