Би чамд үүнийг амлаж байна


Хүрээлэн буй орчин чиний хөөрхөн алаг нүдэнд нулимс авчирах үед,
Бүхий л зүйл хаалттай, худал хуурмагаар дүүрсэн мэт санагдах үед,
Би чинь чиний сэтгэлийн хат байж, чамдаа урам зориг өгч байх болно
Хэрэв чи хүсвэл, тэр хүн чиний дэргэд байсаар байгаа гэдгийг санаарай

Аз жаргалтай амьдралын төлөө би чиний гарыг хөтлөөд, эцсээ хүртэл тэмүүлэх болно
Би чамд үүнийг амлаж байна, зөвхөн үүнийг.

Чамайг би бүхий л амьдралдаа хайрласаар ирсэн тул гомдоохгүй гэдгээ амлаж байна,
Чамд би өөрийн амлалт, зүрх сэтгэлийг өгөх үеэс төгсгөлгүй үргэлжлэх бидний хайрын түүх эхэлнэ

Хайраар дүүрэн өдөр бүхнийг нүдээ аниад, мэдрээрэй
Энэ мэдрэмж хэзээ ч устаж, үгүй болохгүй гэдгийг би мэдэж байгаа учраас
Би чамд үүнийг амлаж байна, зөвхөн үүнийг.



Дээрх бичвэр нь миний нэгэн дуртай дууны үг юм.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна