Удахгүй уулзая
Хөгжим өө гэж.
Интернэтээс мэдээлэл авах нэрийдлээр тэрхүү хязгааргүй уудам орон зайд нэвтрэх үед дуу хөгжим гэдэг онцгой зүйл ямар нэгэн байдлаар миний сэтгэлийг өөртөө татах юм.
Өчигдөрхөн Brian McKnight хэмээх америк дуучны 1990-ээд онд гаргаж байсан цөөн хэдэн бүтээлүүдтэй нь санамсаргүй байдлаар танилцсан юм. Тэгээд таалагдсан л даа.
Дээрх дууг сонсох үед миний бодолд яагаад ч юм зөвхөн чи л орж ирээд байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд би чамд ямар нэгэн зүйл өгөөгүй, чи бас надад өргүй учраас ийнхүү бодох нь ичгэвтэр ч юм шиг, тэнэг ч юм шиг санагдана.
Чамайг явсан өдрөөс хойш бүтэн нэг сар өнгөрсөн, одоо дахиад нэг сар өнгөрөх үед миний зүгээс чамтай уулзаж, танилцах оролдлогоо ямартай ч хийх болно. Харин тухайн үед миний тэрхүү үйлдэл чамд ямар санагдах бол гэдгийг бодохоор заримдаа айдаг юм. Яагаад гэвэл, чи намайг мартсан байж болно, би чамд ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй байж болно шүү дээ. Гэхдээ аливаа зүйлийн заавал сөрөг талыг нь урьдчилж хараад байна гэж юу байхав, сайн талыг нь дотроо төсөөлдөг.
Өөр хүнд ямар ч хэрэгцээгүй ийм төрлийн бичвэрийг заавал энд оруулах хэрэг байсан юм уу гэж үү? Гэхдээ шалтгаан бий. Зүгээр л би чамайг гэсэн хэвээр байгаа гэдгээ үүгээр дамжуулан мэдэгдэх гэсэн юм. Бас нэг дурсамж болон үлдэг л дээ.
Удахгүй эргээд уулзацгаая.

Comments
Post a Comment