АВАРГА ТОМ блог
Миний л анзаарснаар блог гэдэг үйлчилгээг манайхан 2000-аад оны дундаас л ашиглаж эхэлсэн байх, мэдээж хамгийн эхэлж бүртгүүлсэн хүмүүс нь гадаадад байдаг монголчууд байж таарсан биз. Миний хувьд харьцангуй сүүлд л дээ 2007 байна уу 8 оноос л нээж үзсэн байх, тэрнээс хойш олон блог нээж, хаалаа гэж ахин дахин давтаад юу гэхэв.
Сая их сонин юм олж харлаа л даа, санамсаргүй байдлаар нэг ах хүүгийн блогт оров. Гэтэл тэрээр 2008 оноос хойш өдийг хүртэл хугацаанд блогоо "мааш" идэвхитэйгээр хөтөлж ирсэн байх юм, ганц хувь хүний агуулах гэхэд арай л их посттой санагдлаа, тэдгээр нь яахав мэдээллийн сайтууд дээр ч юм уу аль эсвэл зарим хүмүүсийн блог дээр байдаг шиг цогц мэдээлэл агуулсан, судалгаа шинжилгээн дээр тулгуурласан гэдэг ч юм уу уртаас урт тайлбар агуулсан бичвэрүүд тэр бүр биш байсан ч гэлээ сонирхолтой түүх, зураг агуулсан байна. Магадгүй тэдгээр нь хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ. Тэрээр блогоо ёстой л өдрийн тэмдэгдэл болгожээ. Хожим эргүүлж харахад өөрт нь болоод гэр бүлийн хүмүүст нь гоё байх л даа. Тэгээд сэтгэл хөдлөөд блогийн эзэнрүү нь цөөн асуулга бүхий имэйл бичив, хэхэ. Хаяг нь http://ganzo79.blogspot.com юм байна. Дараа нь нэг тухтай сууж байгаад сонирхож үзнээ.