Миний толгойд эргэлдэх бөөн бөөн бодлуудаас...

2016 оны 11 сарын 3, 21:47 минут. Цаг ч орой болж. Шөнө оройн цагаар хүн энгийн үед байхаасаа илүү романтик болж, бодол санаа нь илүү уран сайханч талруугаа хэлбийдэг тухай хаа нэгтээгээс сонсож байсан юм байна. Жишээ нь шүлэг бичдэг хүмүүст онгод нь ордог, хайр дурлалдаа шатаж яваа залууд эмэгтэйдээ өөрийгөө илэрхийлэх зориг ордог ч юмуу. Үүнтэй адилхан ойрын өдрүүдэд миний толгойд эргэлдсэн, би өөрөө эргэцүүлсэн, гайхсан, аргаа барсан гэмээр баргар бодлуудаа блогтоо буулгая хэмээн бодлоо. Би ингэхэд юуны төлөө, яаж амьдраад байгаа юм бэ? Хөөе байзаарай, мэдээж хэн хүнгүй л чи сайхан амьдралын төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө амьдарч байгаа бус уу хэмээн хариулахыг би мэдэж байна. Гэхдээ би хараал идсэн өөрт тохиолдоод буй гунигт явдлын талаар бичиж байгаа гэдгийг ойлгоорой. Би ч гэсэн өөрийн ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө амьдарч байгаа мэт боловч миний 7 хоногийн 5 өдөр, 5 өдөрт тус бүртээ дунджаар 10 цаг зарцуулж буй АЖИЛ надад хэр үр өгөөжөө өгч байна вэ? Би ...