Нусаа хацартаа наах гэж байна
Ойрд ажлын ачаалал нэлээн байна шүү. Ер нь л үйлчлүүлэгч, харилцагч нар маань биднийг ийнхүү ажиллаж байгааг бодитоор харж, ойлгох юм бол урам нь хугармаар. Өөр дээрээ жишээ аваад ярьвал, асуудалтай нөхөн төлбөрийн материалууд бүр овоороод, заваарч байна. Нэг тийм юм дутуу гээд л ширээний шургуулганд орхигдоод байгаад л байна, заримдаа хараад л сэтгэлээр унамаар, яаж багасгах вэ гэдэг зүйл сүүлийн үед асуудал болов. Гэхдээ би зовлон тоочмооргүй байна, зүгээр л хараал идсэн амаа хамхиад, хийх ёстой зүйлийнхээ аргыг олоод, гүйцэлдүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр хөгжилтэй ч гэмээр явдал тохиов. Захиралд хийж буй ажлынхаа нөхцөл байдлыг танилцуулав. Мэдээж нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Уг нь ажилдаа ороод 4 сар болчихсон байхад захирал намайг шив шинэхэн ажилтан мэт үзэж, хариуцсан менежерт маань надад анхаарал хандуулж байх талаар үг унагасан нь өөрт минь ичмээр ч юм шиг нэг тийм сонин мэдрэмжийг төрүүлсэн. Юу ч мэдэхгүй амьтан аймар лаг ажил хийх гээд ядаад ч байгаа юм шиг, лол. Гэхдээ би хичээнээ, надаас хамааралтай асуудлууд бий гэдгийг би бүрэн хүлээн зөвшөөрөх бөгөөд хичээж ажиллах болно гэдгээ л ахин дахин хэлмээр байна.
Comments
Post a Comment