This is Us киноны тухай


Хөөрхөн кино байна. АНУ-ын телевизийн олон ангит кинонууд ер нь их үзүүштэй, сонирхолтой, сэтгэл татам санагддаг. Магадгүй энэ кино Өмнөд Солонгос улсын телевизийн олон ангит кинотой үйл явдлын хувьд төстэй, ойролцоо, нээг их толгой эргүүлээд байхааргүй зохиолтой байж магадгүй юм.

Дэлхий дээр нэг өдөр нэгэн зэрэг 18 сая орчим хүн төрсөн өдрөө тэмдэглэдэг гэнэ. Тэгвэл тус кинонд нэг өдөр төрсөн 3 хүүхэд тус бүрийн амьдрал хэрхэн өрнөж, холбогдох тухай өгүүлнэ. Товчхондоо, нэг гэр бүлийн 3 хүүхдийн тухай. Бага насных нь амьдрал, мөн өдгөө насанд хүрчихээд амьдралд хэрхэн хөлөө олох гээд эсвэл амьдралынхаа утга учрыг хэрхэн олохоо эрж яваа нэг гэр бүлийн 3 хүүхэд.

Кэйт болон Кэвин бол ихэр эгч, дүү 2. Рэндал бол өнөөх 2-ыг төрсөн өдөр гудамжнаас олдож, эмнэлэгт хүргэгдсэн, улмаар цагаан гэр бүлд өргөгдсөн өргөмөл хар арьст хүү. Кэйт жингийн илүүдэлтэй, ажилгүй, магадгүй дүү Кэвингээр тэжээгддэг, амьдралдаа сэтгэл хангалуун бус, зорилгогүй эмэгтэй, гэхдээ сайн эгч. Кэвин бол ТВ шоуны од, олны танил, ийнхүү тодорхой хэмжээний алдрын зэрэгт хүрэхэд түүний нүцгэн цээж их нөлөөлсөн, магадгүй тэрхүү цээж ТВ-ийн дэлгэцээр гарахгүй л бол Кэвин үзэгчдийн хувьд Кэвин биш болно. Тэрээр сүүлдээ энэхүү байдлаас залхаж, жинхэнэ авьяасаараа хөдөлмөрлөхийг хүснэ. Рэндал бол өсөн дэвжиж буй амжилттай бизнесмэн. Дотроо нууцхан төрсөн аавыгаа олохыг хүсдэг. Мэдээж нэгэн өдөр түүнийг олдог.

Ийнхүү нэг гэр бүлийн амьдрал, тэдний зарим ээдрээтэй харилцаа холбооны тухай өгүүлсэн, ямартай ч гэгээлэг, үзэж буй хүнд амьдралын утга учир, сайн сайхан зүйлсийг мэдрүүлсэн, бодуулсан уран бүтээл долоо хоног бүрийн мягмар гарагт гарч байна.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна