Сэтгэлийн эм

Сэтгэлийн эм гэх үү, сэтгэлд дэм өгдөг зүйл гэх үү, ийм олон зүйл бий л дээ. Гэхдээ энд би дуу хөгжмийн талаар онцолж бичие гэж бодлоо. Заримдаа яагаад ч юм дуртай дуугаа сайхан ч бай, муу ч бай дагаад дуулчихаар сэтгэл санаа сэргээд ирэх нь бий. Тэгэхээр дуу хөгжим бол дээр дурдсан эхний зүйл бараг л мөн юмдаа. Ядаж байхад хажууд нэг хүн гонгиноод байх юм, тэр хүнд сайхан байгаа ч надад яг одоо таагүй л санагдаж байна. За энэ яахав, анх би хэдэн настайдаа, ямар дууг сонссоноо бол санахгүй байна. Бодвол өлгийтэй байхад минь ээж надад Бүүвэй бүүвэй гээд дуу дуулж өгдөг байсан болов уу. Дараагаар нь тэгээд цэцэрлэгээс Маамуу нааш ир, Чамайг аавдаа хэлнэ дээ гээд л олон дуу дуулж сурсан байх. Ер нь би өөрийгөө хөгжимтэй ойр өссөн хүн гэж боддог. Одоо ч гэсэн байнга хөгжим, элдэв төрлийн хөгжим...

Зургийг Rt22.ru гэх Оросын сайтаас авав

Манай гэрт Sharp гэсэн магнитофон/хөгжим байдаг байлаа. Одоо ч хуучин гэрт байгаа л даа. Тэр нь кассет тоглуулагчтай, фм-ээс дуу бичигчтэй. Бас багагүй олон гадаад, дотоодын дуунууд кассетэн дээр бичигдсэн байсансан. Бодвол манай аавынх л байсан болов уу. Одоо бодоход Майкл Жексон, Элтон Жон, Модерн Токин хамтлагийн дуунууд байсан юм шиг. Бас Хар сарнай хамтлагийн кассет байсан. Тэдгээрийгээ бараг өдөр бүр ээлжилж сонсоно. Хожим хэдэн жилийн дараа дунд ангид байхдаа ФМ их сонсдог болж билээ. ФМ-д бас утсаар холбогдож дуу захиална. Түүний дараагаар мессэжээр гээд л үргэлжилнэ. Харин өнөөдөр бол кассет, CD, ФМ, ТВ-ээс илүүтэй интернэтээр л шинэ хөгжимтэй танилцдаг болждээ.

Надаас дуу хөгжимд хайртай юу гэвэл би Тийм гэнэ. Дуулж чадах уу гэвэл би Тийм гэнэ. Ямархуу хөгжим байна, сонсоод дүгнэ гэвэл би Чадна, бас өөрийгөө Хөгжмийг жанр ялгалгүй хүндэтгэн сонсож, хайрладаг хүн гэж хэлж чадна. Хөгжимгүй бол би яах байсныг үнэхээр хэлж мэдэхгүй нь ээ.

Дээр зураг дээрх магнитофон надад ёстой л хөгжмийн боловсрол гэгч зүйлийг бага ч гэсэн олгосон байх шүү, хэхэ.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна