You want me, You love me, You hate me... I DON'T CARE


Чи намайг хүснэ үү, хайрлана уу, үзэн ядна уу хамаа алга, би зөвхөн өөрийнхөөрөө л байна гээд МС Болдоогийн хэлдэг шиг юм болоод байна. Казаки гээд японорхуу нэртэй Украйн залуучуудын бүжгийн хамтлаг байнаа. Загвар өмсөгч гэх Энхболд энэхүү дуун дээр ковер хийх хүртэл тус хамтлагийн нэрийг сонсож, өмсдөг гутлыг нь харж байснаас, яг ямархуу дуу дуулдаг талаар ер сонирхож байсангүй. Гэтэл тасархай хамтлаг байжээ. Учир нь тус хамтлагийн бүтээлүүдийг сонирхож эхэлсэн эхний өдрүүдэд "тарсан" тухай мэдээлэл Казакигийн Фэйсбүүк хуудсанд тавигдсан байсан юм. Яг юу нь миний сонирхолыг татсан бэ гэхээр дүрдээ орсон зэвүүн царай, туранхай булчинлаг бие, бүжиглэх ур чадвар, дуулдаг дууных нь жанр, клипний хийц байсан юм. Үнээн үнэн, би өөрөөсөө асуусан, чамд гей талын зүйл илрээд байна уу гэж, гэтэл үгүй л гэж байна. Зүгээр л би тэдэн шиг болохыг дотроо хүссэнийх байж магадгүй юм. Хүмүүс секси энэ тэр гэж ярьдаг даа, тэгвэл тэр секси гэдэг үг чинь эр хүн дээр буухдаа Казаки шиг байдлаар илэрдэг юм байна гэж бодов. Миний сонсох дуртай бүтээлүүд нь Love, Touch me, In the middle л байна даа, ер нь энэ 3-ыг байнга сонсдог болсон. Бусдыг нь яагаад ч юм тоохгүй байгаа, магадгүй энэ 3 зүйл л надад одоохондоо хангалттай байж мэдэх.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна