Атуусны эгчдээ баярлалаа


Би нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Зорчих картаа цэнэглээгүй байх зарим тохиолдолд өөрт байх бүхэл мөнгийг яаж задлуулах талаар хэсэгтээ л бодол болно. Учир нь ихэнх үйлчилгээний газрууд ямар нэгэн бараа тэндээс нь авахгүй л бол мөнгө задлах сонирхолгүй байдаг шүү дээ. Тэгээд яарч явах үедээ 1000 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлж л байлаа.

Өнөөдөр бас яг ийм явдал тохиолдов. Ажлаасаа хоцорчих гээд, юун мөнгө задлуулах, карт цэнэглэх газар хайж явах. Аз болж 1000 төгрөг халаасанд байж тараад, түүнийгээ урьдын адил автобусанд орж ирээд л мөнгөний савруу хийчихэв, хариулт авах гэж хүлээсэнгүй. Зарим хүмүүс энэ тохиолдолд 500 төгрөг барьж орж ирэх хүнийг хүлээгээд үүдэнд нь зогсчихдог. Харин би тэгэх дургүй. Хаха, баян мөнгөтэйдөө биш, гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ нь 500 төгрөг, хариулт өгөх боломжгүй гэдгийг нь мэдсээр байж албатай юм шиг орж ирчихээд хаалга үүд таглаж зогсоод, бусдаас мөнгө нэхээд байх нь тухайн хүний цэвэр хариуцлагагүйн шинж, илрэл гэж үздэг юм. Тэгээд зогсож байтал удалгүй кондуктор гэж "Хөөе, тэр залуу мөнгөө аваарай!" хэмээн 500 төгрөг сарвайж байна. Би ч "Өө, баярлалаа" гээд авлаа. Залгаа, урт автобус байсан юм. Гол нь тэр эгч миний хэдэн төгрөг хийснийг хараад, хариулт өгөх хэрэгтэй юм байна гэдгийг дотроо ухамсарлаад, үүнийгээ сайн дурын үндсэн дээр, өөрийн санаачилгаар үйлдсэн нь надад маш их таалагдсан. Магадгүй өөр хүн байсан бол тэр 500 төгрөгийг өөртөө авч үлдэх байсан ч юм билүү, тийм биздээ?

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна