Компьютер минь баяртай

Гэхдээ би компьютер, гар утас, таблет гээд орчин үеийн технологиос бүр мөсөн татгалзаж байгаа юм биш л дээ, зүгээр л гэртээ байсан десктоп компьютерээ байнгын хэрэгцээнд ашиглахгүй байсан учраас зарахаар шийдээд, азтай нэгэн хүнд хямд үнээр худалдсан юм. Сайн санахгүй байна, сая нэг зуун мянга билүү сая гурван зуун мянга орчим төгрөгөөр хагас жилийн өмнө дажгүй үзүүлэлттэй ком. худалдаж авч байсан юм. Энэ чинь бас хөөрхөн хэдэн сарын цалингаас илүүчлэгдэж байж надад ирсэн зүйл юм шүү. Зорилго нь хөөрхий нээх том бишээ, бүр том биш, дундаж үзүүлэлттэй орчин үеийн тоглоом тоглох, 1080HD өндөр нягтралаар веб сайт үзэх, видео үзэх гэсэн "зугаа гаргах" төдий зорилго байсан юм. Одоо бодоход би өөртөө ашиггүй наймааг сэтгэл хөдлөлөөр хийсэн байх юм. Энэ ч яахав, тэгээд тал үнээр нь ч атугай эргүүлж зарая гээд, 700,000 төгрөгөөр худалдав. Өнөө үед технологи маш хурдацтай хөгжөөд, тэр хэрээр үнэ нь маш хурдан уначихдаг болсон үед ийнхүү түргэвчилсэн хэрэг.

Миний компьютерийн үзүүлэлт:




Дээр нь ямар ч өө сэвгүй, орчин үеийн загвартай, нимгэхэн, 23 инч хэмжээтэй Dell дэлгэц, Мөн Logitech брендийн өөр дээрээ микрофонтой, HD веб камер. Авсан хүнд лав харамсхааргүй ашигтай наймаа болсон гэж бодож байна. Одоо би яах вэ гэж үү? Санал, бодол алга учраас энэ мөнгөө хадгаламжиндаа хийнэ дээ.

Ер нь одоо үед хүмүүс гэртээ том компьютерийн өмнө суухаасаа илүү жижигхэн зөөврийн төхөөрөмжөөс интернэтрүү хандах болжээ. Би өмнө нь үүнтэй санал нийлдэггүй байсан ч үзэл бодол маань өөрчлөгдөх болсон шүү. Үүнийг дагаад ямар ч дэлгэцийн нягтрал дээр төгс зохицож харагдах веб загвар тренд болоод байна уу даа. Миний Lawstudent.mn сайт аз болоход ийм функцтэй ба ихэнх төхөөрөмж дээр ямар нэгэн алдаагүй бөгөөд маш цэвэрхэн харагддаг гэдэгт би итгэдэг.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна