Туршилтын 3 сар дуусав


Шинэ ажилдаа ороод хэдийн 3 сар өнгөрчээ. Үндсэн ажилтнаар орж, хөдөлмөрийн гэрээгээ сунгахын тулд Ажлын тайлан гээч зүйл бэлтгэж өгдөг юм байна. (Өмнө нь өөр ажилд байхдаа ийм зүйл бичиж өгдөггүй байлаа. Ажлын үзүүлэлт, ахлах ажилтны саналаар жинхэлдэг байсан санагдаж байна.) Тэрхүү тайландаа Х.Долгион өнгөрсөн 3 сарын хугацаанд юу сурсан, ямар ажил хийж гүйцэтгэсэн, ирээдүйн төлөвлөгөө гээд л бичсэн. Ямартай ч удахгүй гайгүй хариу хүлээн авна хэмээн найдаж байна.

Нөхөн төлбөрийн мэргэжилтэн шүү дээ. Мэргэжилтэн гэхээрээ мэргэшсэн нэг хүн болж ойлгогдоод байна л даа. Бас Санхүүгийн салбар, Хуулийн салбар гээд тусдаа. Гэтэл би хуулийн салбарт байх ёстой хүн санхүүрүү гулгаад орчихсон л давхиж явна. Энэ 2 зүйл удахгүй 1 цэг дээр огтлолцож, намайг цэнгэлийн манлайд хүргэх болов уу?

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна