Vlog л юм даа...
Би дунд ангид байхаасаа камераар зураг авч, видео бичлэг хийн, тэднийг компьютер дээр засварлах сонирхолтой байв. Гэвч өдийг хүртэл гэр бүлийн хүрээнээс илүү хальж, бусдад үзүүлчихмээр бүтээл гэх юм ер хийгээгүй байх юм. Ганц хоёрыг яахав дурдаж болно л доо. Гэхдээ нээрэн бодоод үзсэн чинь байдаггүй юм байна.
Миний Youtube суваг дээр хэдэн бичлэг бий. Гэхдээ түүхий буюу засварлаагүй бичлэгүүд ихтэй. Өчигдөр би хэд хоногийн өмнө, амралтынхаа өдрөөр гадуур явахдаа гар утсаар бичиж авсан байсан хэдэн бичлэгээ нийлүүлж, Влог маягийн зүйл хийв. Бас тэрэн дээрээ хөөрхөн Англиар яриад байгаа юм. Тохиолдлын зүйл биш л дээ. Англи хэлийг хэрэглэхгүй бол сурахгүй, мартана шүү дээ. Би ч мартаад олон жил болж байна. Тэгээд гэрт байх нэгэн дүрмийн номыг судлах зуураа ийн бодсон хэрэг. Ер нь цаашид Youtube суваг дээрээ оруулах бичлэгээ дандаа англи дээр хийе. Бусдад таалагдах гэж биш, үзүүлэх гэж биш, зүгээр л өөрөө өөрийнхөө багахаан дурсамжийг камерт буулган хадгалж буй хэрэг. Давхар бас англиар ярих чадвар сайжирна гэж найдсаных. Ердөө ийм л байна.
Энэ видеон дээр би Present simple, Past simple, Present Continuous, Past Continuous цагуудыг ашигласан байгаа.
Comments
Post a Comment