Lionel Richie - Hello (Орчуулга)
Олон жилийн өмнөх дуунуудыг сонсох үед заримдаа цаг хугацаагаар аялах шиг болдог. Хамгийн сүүлд санамсаргүй байдлаар "илрүүлсэн" бөгөөд надад сэтгэгдэл төрүүлсэн хайрын дуу бол Lionel Richie хэмээх дуучны Hello юм. Энэ хүний царай төрхийг би өмнө нь We are the World дууны клип дээрээс харж байсан санагдаж байна. Ямартай ч энэхүү гайхалтай хайрын, зөөлөн хэмнэлт дууны үгийг доорх хэлбэрээр, хялбарчилсан байдлаар буулгав.
Миний бодолд зөвхөн чи бид хоёр л байдаг
Зүүдэндээ би чамайгаа зөндөө үнсдэг
Зарим үед манай гэрийн хажуугаар чи минь өнгөрөх шиг
Сайн уу?
Хайж байгаа хүн тань би мөн үү?
Чиний харц, чиний инээмсэглэл надад итгэл найдварыг өгдөг
Чи минь миний дэргэд үүрд байгаасай
Хэрэв над дээр ирэх болбол би чамайгаа хүлээн авахад бэлэн байна
Хэлэх зүйл байвал надад түүнийг нуулгүй дэлгээч
Хариуд нь би чамд хайртай болохоо хэлмээр байна
Чиний сайхан царайг цаг үргэлж хараад л баймаар
Халамж шингэсэн хайрын үгсийг би чамдаа хэлээд л баймаар
Зарим үед миний зүрх чиний төлөө илүү хүчтэй цохилохыг би мэдэрдэг
Сайн уу?
Зүгээр л чиний хаана байгааг, юу хийж байгааг мэдмээр байна
Чи минь ганцаардаж байгаа болов уу?
Чамайг минь өөр хэн нэгэн хайрлаж байгаа болов уу?
Сэтгэлийг тань хэрхэн татаж болохыг надад хэлээч
Гэхдээ бүхний түрүүнд би чамд хайртай болохоо шивнэмээр байна