Posts

Showing posts from 2026

Дурсамж бүхэн дулаахан, зарим нь гунигтай

Image
Би ахлах ангид байхдаа хэсэг зураг авах, бичлэг хийх, бичлэг эдитлэх ажилд донтох гэхүү, тэр талын зүйлсийг нэлээн сонирхдог болсон байсан. Тухайн үедээ гэр, хамаатан садныхаа дүрс бичлэгүүдийг янз бүрээр л авдаг байв. Овоо ч сан үүссэн байсан. Тэдгээрийн барагцаагаар 30-40% нь байна уу миний хуучин нөүтбүүк гэнэт эвдрээд, доторх файлууд нь гэмтсэнээс үүдэн алга болсон юм. Үлдсэн хувь нь одоо хүртэл хэрэглэж байгаа компьютер дээр хадгалагдсаар байгаа. Хааяа тэдгээрийг үзэхээр цаанаа л нэг гоё, дулаахан байдаг юм. Сүүлийн үед технологийн хөгжлийн нөлөөгөөр хүмүүс дүрс бичлэгээ тус бүрдээ авч хадгалсаар дундаа хуваалцах нь багассан юм шиг санагдах болсон. Яахав групп мруппт хийдэг байх л даа, гэвч шинэ дээр нь үзчихээд л мартдаг, эргэж олоход хүндрэлтэй, магадгүй хуваалцаагүй байснууд нь тэр чигтээ утастайгаа алга болдог ч юмуу ер нь ач холбогдол бага өгдөг болсон юм шиг санагддаг. Яагаад гэвэл өөр өчнөөн сатааруулах зүйлс ар араасаа үй түмээрээ гарч байна шүү дээ. За энэ ч яахав, тэгээд...