Posts

Монгол зан, монголчлох арга

За залхуу, юмыг аргацаах, тэгээд зориулалтаар нь бус, бүдүүлэг, арга ядсан аргаар аливаа ажлыг хийхийг монголчлох арга гэнээ гээд тодорхойлчихъё. Сүүлийн нэг сар хэд хэдэн хүнээр том, жижиг ажил хийлгэж үзлээ. Үнэхээр лаларын юм. Нэг юмыг нь хийх гээд нөгөөг нь заавал сүйтгэнэ, нээрэн шүү, эсвэл хэмжээ дамжааг нь зөрүүлчихээд, халтайсан юм хийчихээд юу ч болоогүй юм шиг царайлах. Тэр тусмаа гадна, дотно заслын ажил хийдэг нөхдүүд байж хаана байнаа тэр мэдрэмж, ур дүй? Түй чёрт. Ур дүйтэй, аль гайгүйчүүд нь гадаад гарсан гэж бараг үнэн байхөө, ёстой хөгийн мэдрэмж олон удаа авлаа. За дээр нь хамгийн том дутагдал: Цаг барих. Фаак. Товлосон цагаасаа хоцорно, хүлээж2 яасан бэ гээд залгахаар одоо гарч байнаа гэнэ, тэгээд оройтож ирнэ, хүний амрах цагаас хумсалж лай болно, эсвэл маргааш2 гэж хойшлуулна, ёо. За тэгээд ажлын дэс дарааллаа ч зөв бодохгүй, хийснийхээ дараа тэгдэг байж, ингэх байж гэнэ, тэгээд материалын зардал гаргачихсан тул дахиж засаж хийх талаар ярихыг ч хүсдаггүй. Иймэрхүү ...

Бичих гоё

Image
          Бичих гоё шүү. Би ер нь багаасаа л зохион бичлэг бичих дуртай, аливааг шууд сонсохоос илүүтэй эхлээд бичээд дараа нь унших, эсвэл ярих юмаа лекц, семинар дээр заавал урьдчилж бичиж байж дараа нь тэрнээсээ ярих гэдэг сонирхолтой байсан. Энэ нь дагаад аливааг сурах, мэдэх процессийг удаашруулдаг байх. За тэгээд олон ч блог нээж, хааж байсан даа, сүүлд үлдсэн нь л энэ.           Энд бичээгүй 4 жил орчим болжээ. Цаг хугацаа хурдан гэдгийг нээрэн өнгөрсөн хойно л тэнэг хүн шиг ухаарах юм. Миний амьдралд шинэ боломж, шинэ ажил, шинэ хобби, шинэ хүн гээд өчнөөн зүйл энэ хугацаанд бий болсон. Энэ бүхэндээ өдөр бүр талархахыг хичээдэг.           Блогтоо бичээгүй удсан болохоор цаашдаа дахин ойр ойрхон бичнэ гэхгүй ээ. Миний хувьд блогтоо ихэвчлэн хувийн зүйлээ бичдэг болохоор сүүлийн үед ер нь хувийн юмаа яах гэж ч ил бичиж тавиад байгаа юм, хүмүүст уншуулах гээд байгаа юмуу, өөр хүн унших болохоо...

Сайн байна уу, амьдрал минь?

Image
Өмнө нь ийм гарчигтай пост оруулж байлуу, яалаа, сайн санахгүй байна. Гэхдээ нэг л танил сонсогдох шиг. Тэгэхээр хаанаас эхэлдэг юм билээ, блогтоо юм бичээгүй нэлээн удсан байна. Энэ жил битүү корона гэсээр байгаад өдийг хүрэх шиг. Одоо ч тэгээд бид хоёр гэдэг байсан бол гурав болоод удахгүй "бид дөрөв" болох гэж байна даа. Гурав дахь нь миний хайртай бяцхан Или. Тэрээр өнгөрсөн жилийн өдийд алдагдаад наадмын үеэр буюу сар орчмын дараагаар эргэж бидэнд олдсон байдаг. Энэ талаар блогтоо бичээгүй байж. Зүүн 4 замаас бүр Дарь эхийн эцэсрүү явчихсан, айлын гэрийн буйдан дээр додигор суучихсан байж байдаг шүү, золиг чинь. Аз болж сайн ч хүмүүс таараад зарын дагуу холбогдсон юм. Тэгээд он гараад миний бяцхан үр нь мэндлэх байх даа. Миний хайрт төрсөн өдрөөр маань надад анх энэ талаар мэдэгдсэн. Би ч баярласан гэж жигтэйхэн. За тэгээд цар тахлын нөлөөгөөр ч гэхүү айхтар ажил төрөл гэсэнгүй ээ. Хайрттайгаа эхлүүлсэн зүйлээ л хамтдаа даруухан шиг хийсээр зунтай золгож байна. Санаснаар...

The R&N - So Long дууны үг

Image
Зургийг news.mn сайтаас Үзэм ба самарнууд хамтлагийн анхны дуу. Дууны хувьд ярилтгүй, хөөрхөн дуу болжээ. Өдөржин хэд ч сонсов, үнэхээр их таалагдсан. Хамтлагийнхандаа амжилт хүсье! Чамайг ирээсэй гэж хүссэн Чамд ойлгуулахыг би бодсон Салхинд шивнэсэн тэр нандин хүслээ Саатуулж би хорьсон Наддаа эрхэлсэн тэр үдшийг Насан туршдаа би хэзээ ч мартахгүй Үүрд хоёул байна гэж бодсон Үлгэр шиг жаргалтай төгсөнө гэж санасан Бид үргэлж итгэсэн Хувь тавилан бидний замыг салгасан So long Baby so long (miss you already) Baby so so so long See you in my dreams So long Oh yeah, Baby so long (miss you already) Baby so so so long See you in my dreams Хэрвээ чи наддаа үлдсэн бол Хэрвээ бүхнийг буцаадаг бол Хэзээ ч чинийхээ гарыг тавихгүй байсан Чамдаа хэлж амжаагүй тэр үгсийг Чамд ерөөсөө би хэлж зүрхлээгүй Үүрд хоёул байна гэж бодсон Үлгэр шиг жаргалтай төгсөнө гэж санасан Бид үргэлж итгэсэн Хувь тавилан бидний замыг салгасан So long Baby so long (miss you already) Baby so so so long See you in my dre...

Сайхан л байна

Image
Блогтоо бичвэр оруулаагүй нэлээн удсан байна. Завгүй, шахуу ажилтай байсандаа биш, бас яг ч мартчихсандаа биш, зүгээр л сэтгэл дүүргэм, сайхан дурсамж үлдээх үйл явдлууд олон тохиолдсонтой холбоотой байх. Хайрттайгаа хамт олон сайхан зүйлсийг хийсэн, олон сайхан газраар аялсан сар, өдрүүд байлаа. Энэ дунд дурсахгүй үлдээж болохгүй нэг зүйл нь Или юм. Миний бяцхан хар нохой, хайр татсан охин, мөн азтай савар. Бид хоёртой цуг сар арай хүрэхгүй хугацааны турш хамт байхдаа олон сайхан мэдрэмж, дурсах дурсамжийг үлдээжээ. Түүнийг ямар их санаж байнаа? Буруу газар, буруу үедээ оосорноос нь сулласан нь түүнийг алдахад хүргэсэн. Бид хоёр Илигээ одоо ч гэсэн хайсаар л байна. Удахгүй найр наадам эхлээд л, хүмүүсийн амралт эхлэх байх. Түүнийг дагаад ийш тийш аялах нь ихэснэ. Үүнийг дагаад зарим аймгуудаар очиж үзэх бодол, төлөвлөгөө бий. Амьдрах сайхөөн, алдана, ононо, уурлана, инээнэ, уйтгарлана, баярлана гээд л зовлон, жаргал ээлжилдэг шиг л... Ажлын хувьд яахав гольдролоороо гэдэг шиг л явж б...

Энгийн амьдралтай хүний тухай ном

Image
Энэхүү бичвэрийг хамгийн анх Medium дахь ДУЛААХАН ХЭСЭГ блогт бичиж оруулсан болно. Ер нь аливаа зүйлийн доз хэмжээ хэтрэх үед тухайн зүйл утга учраа алдаж эхэлдэг, ерөөсөө түүний үндсэн зорилго, хэрэглээ нь үгүйсгэгддэг. Жишээ нь хосын харилцаан дахь бие биеэ гэсэн сэтгэл хэтэрсэн тохиолдолд хардалт үүсдэг, багассан тохиолдолд хөрдөг. Эд зүйлсийн тухайд ч ялгаагүй, тэдгээрт хэт их ач холбогдол өгөх нь хүнийг материалист, нарциссист болгох аюултай, эсхүл хэт минималист болгох нягууртай. Минималист амьдралын хэв маягийн талаар дийлэнх хүмүүс цөөн хэдэн жилийн өмнөөс л сонсож, судалсан болов уу. Саяхан даа, Мария Кондо, түүний бичсэн ном Монголд орчуулагдаж гараад л, bestseller болоод л, сонин сэтгүүл, вэбсайтуудаар л дүүрэн минимализм бичигдсэн. Уг нь түүхэн талаасаа аль 1950, 60-аад оны үеийн л мода юм билээ л дээ. Энэхүү урсгал чиглэлийг гаргаж ирсэн хүмүүс нь мэдээж өнөөх л “урлагийнхан” байж таарна. Бодоод байх нь ээ, би өөрөө минимал талын хүн юм шиг байгаа юм. Японы Фүми...

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Image
Амраг хайрт чамтайгаа учрах өдрийг хүлээж Аз жаргалтай байснаа санан дурсан догдлон сууна Хүслэн болсон чи минь бодлын дунд эргэлдээд Хүний амьдрал гэдэг алдаа, оноо ч юм уу? Салахгүй хамтдаа байя гэж бодовчиг Санаснаар болдоггүй хорвоог яалтай вэ Эргэлзэх хэрэггүй, энэ хайр минь чинийх Эргээд чамтайгаа уулзахыг хүснэ Дахилт: Дуусашгүй, хайр минь хэзээ ч дундаршгүй Хувирахгүй, хайрласан сэтгэл минь хувирахгүй Хагацахгүй, хайр нь чамаасаа холдохгүй Хайранд итгээч, чи минь миний л хайр Дуусашгүй, хайр минь хэзээ ч дундаршгүй Хувирахгүй, хайрласан сэтгэл минь хувирахгүй Хагацахгүй, хайр нь чамаасаа холдохгүй Хайранд итгээч, чи минь миний л хайр Киноны оригинал дуу:

БЛОГИЙН АНХНЫ БИЧЛЭГ

Image
(Энэхүү бичвэр нь theosorad.blogspot.com/2019/10/blog-post.html хаяг дээр 2019.10.21-нд нийтлэгдсэн байсан болно) Сайн уу, блогийн маань анхны бичлэг ийнхүү орж байна, Долгион нь бичиж байна өө. Блог хэрхэн хөтлөх тухай бяцхан зааврыг Огторгуйд удахгүй өгөх болно. Өнөөдөр уг нь бид хоёр цуг сууж байгаад блогоо нээгээд, анхны бичвэрээ оруулая гэж бодож байсан боловч техникийн асуудлаас үүдээд чадаагүй. Харин одоо үүнийг би гэрээсээ бичиж байна. Блогийн нэрийн тухайд Theo болон Sora гэсэн нэрсийн нийлбэр байгаа. Бид хоёрт байдаг чихмэл тоглоомны нэр юм л даа. Тэгээд яахав араас нь аргагүйн эрхэнд D залгасан. Учир нь theosora.blogspot.com гэсэн хаяг авах боломжгүй байв. За тэгээд ийм л байна дөө, өөр юу ч бичих билээ. Цаг одоо 00:13 болж байна, нойр ч хүрч байна. Өглөө 07:30 гэж уулзаад бид хоёр ажилруугаа цуг явна хэмээн тохирсон байгаа. Тиймээс одоо унтая даа. Дээр оруулсан зурагнууд Тео, Сора хоёрын ерөнхий төрхүүд болохоос яг өөрсдийнх нь зураг биш шүү. Блогийн эздийн з...

WEEKND - ТОД ГЭРЭЛ

Image
Wow, зүгээр л wow! Угаасаа үе үе шинэ клип, дуу, реклам, кино гэх мэт энтертайнмэнт зүйл үзээд ийнхүү баярлаж хөөрдөг юм. The Weeknd-ийн нэгэн шинэ уран бүтээл миний зүрх сэтгэлийг уяаг яг одоо татаад байна. Blinding Lights дуу нь нэг тийм 80, 90-ээд оны хөгжмийг санагдуулам, тэгэхээс тэг гэсэн шиг клипнийх нь өнгө мөнгө нь ч яг тийм юм. Мань хүн өөрөө ч бас дээр үеийн хэв маягаар үсээ засуулж, хувцаслажээ. Моод эргэнээ гэж. Хажуугаар нь Мерседесийн реклам явчих юмаа, клипийг нь тэрхүү машин чимсэн ч гэж жигтэйхэн. Дууны утга нь мань хүн хайртай хүнээсээ салаад, хагацаад хожим нь дампуурч яваа тухай бололтой. Чи л намайг аврахгүй юм бол би энэ хэвээр явсаар хэзээ нэгэн өдөр амьдралаа дуусгах бололтой гэсэн утгатай юм уу даа. Мерседес гэснээс Weeknd-ийн оролцсон цэвэр бүр реклам байна шүү. Реклам нь гоё ч юм, хүчтэй ч юм, яасан ч гоё машин юм. Аваргууд аль хэдийн цэвэр цахилгаан машин үйлдвэрлээд эхэлсэн байна шүү. Weeknd гэснээс миний нэг тийм нууцхан бодол, мөрөөдөл ба...

2020 цомгоос саак

Image
Ice Top-ийн Саак хэмээх дууг сонсдог байх үеэр дундуур нь "2020 цомгоос..." гээд л реклам явдаг байж билээ. Тухайн үед би хэдэн настай байсан юм, мэдэхгүй, 5, 6-р ангид л сурч байсан болов уу? Ямартай ч 2020 он гэхээр нэг л хол, жинхэнэ утгаараа алс холын ирээдүй шиг санагддаг байж билээ. Гэтэл тэрхүү он маань ингээд ирчих гэж, сонин юмаа, аймар ч юм шиг, өөрийгөө хөгширч байна гэж бодохоор, хэхэ. Миний блогруу шагайдаг хүн байвал, би нь дажгүй байгаа шүү гэдгээ дуулгая даа. Хайртай хүнтэйгээ учирсан болохоор чөлөөт цагаа 2019 оны өмнөхөөс илүү үр бүтээлтэй өнгөрүүлээд ч байгаа юм шиг, хөөрхөн завгүй байдаг болсөөн. Үүнээс илүү жаргал гэж юу байх билээ дээ, тэгээд удахгүй гэр бүлийн амьдрал зохиогоод гэдэг шиг амьдралын нэг тийм өөр үе шатруу орох биз ээ. Яг одоо би ажлынхаа өрөөнд сууж байна. Ажил, карьерийн хувьд нээх онц, гойд зүйлгүй ээ, урдахаа хийсэн шигээ л явж байна. Хувийн амьдралын хэв маягаа санхүү, эдийн засгийн талаас нь зүйрлэвэл "хоёр идэхгүй,...

Өвөл чи айлчлан ирэв үү?

Image
Гэлтэй ойрын зарим өдрүүдэд өдөр, шөнийг нь ялгахааргүй их хүйтэн байгаад байх чинь. Өчигдөр харин шинэ цас ороод, тэр үеэр дажгүй хөөрхөн дулаавтар байлаа. Хайрттайгаа уул гарав. Уг нь ууланд гараад кофе уух төлөвлөгөөтэй байсан юм. Яахав тэгээд кофегоо мартаад гарахдаа дэлгүүрээс сүү авсан юм. Хярам чанаж уулаа. Хүйтэнд халуун юм уух чинь яасан ч сайхан юм, өчигдөр л мэдэрлээ. Бас анх удаагаа газан плетка ажиллуулж үзлээ. Ууланд гарахаас өмнө нэг санаа зовоож байсан зүйл л дээ, эхэндээ яаж асаахаа мэдэхгүй будилж байгаад овоо нэг учрыг нь оллоо. Өчигдөр шинэ цас нэлээн удаан орсон болохоор дулаан байх хугацаа нь их байсан, бас цас орох тусам ширхэг нь том, хөвсгөр болж байсан. Цасан хүн хийлцлээ. Бид хоёрын хийсэн цасан хүн их хөөрхөн болсон. Бүр орхиод явахаасаа хүртэл харамсаад байсан шүү.

BTB - Чамайг Хүлээнэ

Image
Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна Чиний хайр намайг улам дуудах юм Чин зүрхний минь үгийг чи сонсооч Чамайг хүлээн сууна, хайрт минь Тэнгэрийн оддыг ширтэн суугаад нэмэр болсонгүй ээ Тэнгисийн эрэгт шөнөжин уйлаад чи минь ирсэнгүй ээ Тэвэр дүүрэн цэцэг барьсаар чамдаа би очлоо Тэгтэл чи минь урдаас инээж намайг хайрласан Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна Чиний хайр намайг улам дуудах юм Чин зүрхний минь үгийг чи сонсооч Чамайг хүлээн сууна, хайрт минь

Зүрх татсан хайр

Image
Би их уярамтгай хүн болоод ч тэр үү, анх энэ хамтлагийн Зүүдний дагиныг сонсоод их л эморч, хааяа бүр нулимс унагадаг байж билээ. Одоо ч гэсэн сонсоход үнэхээр гоё дуулсан, клипжүүлсэн байдаг юм. Миний хайртай, дуртай хамтлаг Top Line 4 дэх уран бүтээлээ гаргажээ. Эхний 2 дууг нь бол гаргаахгүй мэддэг юм. Гуравдахыг нь өнөөдөр л олж мэдлээ, аль 5 дугаар сард цацагдсан байж. Уг нь их л Ютүб орж гардаг хүн яагаад анзаараагүй юм бол оо гээд л гайхаж байлаа. 4 дэх бүтээл нь 7 хоногийн өмнө гарсан байна. Ёо, өнөөдөржингөө шахуу л давтан давтан сонслоо. Бас л гоё юмаа, дуу нь тасархай, клип нь тасархай, хувцаслалт, дүр хувиргалт нтр мэргэжлийн түвшинд юм шиг л санагдсан. Миний хувьд яахав, ажиллаад л, амьдраад л, хайрлаад л гэдэг шиг явж байна дөө. Сүүлийн нэг, хоёр өдрийг эс тооцвол хайртай бүсгүйтэйгээ дажгүй сайхан харилцаатай байсаар байгаа. Сүртэй ч асуудал биш дээ, бие биедээ туньсан маркийн л юм байгаа юм. Хэд хоногоос эргээд сайндах байхөө. Би түүндээ маш их хайртай. Бас тэрээр у...

Үе солигдож байна

Image
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг эмээ маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ээж маань уйлагнаад л залгасан. Үйл явдлын өмнөхөн ах хүү зугаалсан шигээ, тэрүүхэн тэндээ аз жаргал цацруулаад явж байв. Ингээд бодохоор хорвоо ертөнцөд нэг нь уйлж байхад нөгөө нь инээж байдаг гэсэн үг санаанд бууж байна. Ажил явдал тогтсон ёс заншлын дагуу, богино хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд анх удаа л ийм үйл ажиллагаанд оролцсон болохоор сонин, ер бусын мэдрэмж авснаас гадна танин мэдэхүйн талаасаа шинэлэг гэмээр үйл явдал байв. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь "Үе солигдож байна даа" юм. Ерөнхийд нь хэлбэл, аав, ээж маань энэ цаг үеэс өвөө, эмээгийн үе буюу ахмад, хөгшин хүмүүсийн ангилалд орчихож байгаа юм. Уг нь тэднийгээ дунд эргэм насанд нь хэвээр байлгаад баймаар байдаг 😓 Үүнийг дагаад би болон миний үеийн бусад нөхдүүд аав, ээжийн залуу байх үетэй зэрэгцээд ирж байгаа юм. Одоо би 27 настай гэвэл манай аав, ээж эмээгийн өдий насан дээр ирэх хүртэл ойролцоогоор 27 ж...

❤️ Яасан ч сайхан юм ❤️

Image
Заа байз, би бээр өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногийн тав дахь өдрөөс хойш амьдралдаа өмнө мэдэрч байгаагүй тийм нэг гоё, сайхан мэдрэмжүүдийг авсаар өнөөдрийг хүргэв. Яасан ч сайхан юм, яасан ч хөөрхөн юм бэ дээ чи минь. Бид хоёр нэг өдөр өнжөөд уулзах бүртээ аль болох өөр өөр зүйл хийхийг хүссэн. Тэдгээрээс дурдвал, уулзалт маань түүний байрны гадаа, цэцэрлэгт хүрээлэнд, зоогийн газарт, кино театрт, ууланд гээд л үргэлжилсэн, ёстой хөөрхөн. Өөр юу гэж бичихээ бодоод нэг л олдоггүй, ямар ирээдүйн талаар бичилтэй нь биш, мэдэхгүй юм. Ямартай ч чамтай хамт байгаад л, хамт байхдаа ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу эсвэл тус бүрийнхээ ажлыг хийдэг ч юм уу мэдэхгүй ээ, цуг байвал л зүгээр юм шиг санагдаад байхын.

Хүүхдийн баярын бэлэг

Image
Албан ёсоор Эх үрсийн хэмээх баярын өдөр ойртож байсан учраас түүнээс өгсөн бэлгийг би өөрийн хүслээр үүнд хамаатуулсан юм. Тэрбээр хэд хоног урагшаа аялаад ирэхдээ ийм хөөрхөн бэлэгтэй, бас захидалтай ирсэн байна. Яасан ч хөөрхөн юм, яасан ч гоё юм, захидлыг нь нээн уншихдаа би бүр баярлаад гэх үү, хайр хүрээд гэх үү нулимс дуслуулсан байдын, яадаг юм, баярын нулимсыг өөрөөсөө харамлаад яах билээ. Намайг гэх сэтгэлтэй ийм хөөрхөн хүүхэд байгааг мэдэх нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлэх юм даа. Баярлалаа :) Огторгуйдаа илгээсэн байсан нэг видеог хавсаргав:  https://photos.app.goo.gl/WgzaKJg6SAHWWuzF8

20190518

Image
Чинийхээ инээмсэглэсэн, аз жаргалтай байх төрхийг харах хамгийн гоё. Энэ нь надад сэтгэл хангалуун байдал, юунд ч санаа зовохгүй, тайван байх тайвшрал, нөгөө талаас чиний сэтгэлийг ирээдүйд энэ хэвээр нь хадгалж чадах болов уу гэсэн санаа зовнилыг дагуулдаг. Ирээдүйг таамаглах хэцүү ч гэсэн чамаасаа хэзээ ч салахгүй, миний сэтгэл хувирахгүй гэдгийг л би мэдэж байна.

20190501

Image
Ай хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсныхаа төлөө сүүлд нь доромжлуулчихдаг наасан, хаха, гоё оо гоё. Ийм зүйл болохыг хэн нэгэн нь мэдээд, хүлээж байсан юм уу гэмээр, өдийг хүртэл босголцсон харилцаа минь яасан ч хурдан нурдаг юм бэ дээ. Ингээд бодохоор би түүнийг мэддэггүй байж, тэр ч намайг мэддэггүй байж. Бодохоор л бачимдаад, уур хүрээд байх юм, бас гомдох сэтгэл төрж байна, бас харамсаж байна. Ойлгомжгүй зүйл байгаа бол эзнээс нь үнэнийг бүр тултал асуух хэрэгтэй шүү дээ, гэтэл тэгэхгүй, нэг тал нь өөрийнхөө бодол, төсөөлөлд итгээд шийдвэр гаргах... Арай ч дээ л гэж бодсон доо. Бас энэ харилцаа минь дэндүү хайран. Хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг одоо би уйлах уу, инээх үү бүр мэдэхээ байчихлаа. Огторгуй минь дээ, чи намайг нэг л буруугаар ойлгоод байх шиг, тэгэх суурь нөхцлийг нь би өөрөө тавьж өгсөн нь миний буруу л даа, гэхдээ л...

Westlife минь дээ

Image
Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал аа гээд гайхөөд л бодоод, эргэцүүлээд баймаар үе ирэх юм, тэднээс зарим нь таатай, зарим нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Ах нь 2000 оны дундаас энэ хамтлагийг мэддэг болсон байдын, за тэгээд харьцангуй моодноос гарч байх үеэс нь мэддэг болсон гэсэн үг, сая харсан хамтлаг албан ёсоор 2012 онд тарсан байдаг аж, түүнийг мэдээд л тухайн үед чухам л гуниглаж байж билээ, одоо тэгсэн манай нөхдүүд өнгөрсөн оноос эргэж нэгдээд европоор, зарим азийн орнуудаар аялан тоглолт хийгээд л, шинэ уран бүтээл хийгээд л явж байдаг, үгүй мөн сонин юмаа, гэвч тэгээд Долгион тэр үеийнхээрээ яг ч байхаа больж, учир нь тус хамтлагийн шинэ гэх уран бүтээлүүдийг яагаад ч юм сонирхохоо байжээ, ер нь дуу хөгжмийг тэр бүр сонирхож сонсохоо байж дээ, хуучны дуунуудаа л ээлжилж сонсоод байна, энэ нь тэгээд насных уу юуных юм мэдэхгүй, ямартай ч тэгээд хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй гэдэг шиг, дуртай байсан хамтлаг нь эргэж нэгдээд, эргэн сэргэж байхад юу ч болоогүй юм шиг сууж...

20190328

Image
Чи минь мундаг шүү, чамаараа би дотроо нууцхан бахархдаг, энэ бүхэн бүтдэг бол чи минь надад ирэх, ирсэн хамгийн үнэтэй бэлэг болох байх гэж бодож байна. Миний зүрх сэтгэл зөвхөн чиний төлөө, чинийхээ итгэл, хайрыг алдахгүйн төлөө хичээж амьдармаар байна. Амьдармаар байна гээд хэлээд болчихдог зүйл биш, надаас илүү хичээл зүтгэл, хариуцлага шаардагдах учраас бас хамаагүй амны зоргоор хэлээд баймааргүй, гэхдээ л би чамдаа хайртай учраас хэлэхийг хүсч байна. Чи минь наддаа хамгийн хөөрхөн нь, хамгийн үзэсгэлэнтэй нь, хамгийн ухаалаг нь шүү. О-гаа санаж бичив.