❤️ Яасан ч сайхан юм ❤️


Заа байз, би бээр өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногийн тав дахь өдрөөс хойш амьдралдаа өмнө мэдэрч байгаагүй тийм нэг гоё, сайхан мэдрэмжүүдийг авсаар өнөөдрийг хүргэв.

Яасан ч сайхан юм, яасан ч хөөрхөн юм бэ дээ чи минь. Бид хоёр нэг өдөр өнжөөд уулзах бүртээ аль болох өөр өөр зүйл хийхийг хүссэн. Тэдгээрээс дурдвал, уулзалт маань түүний байрны гадаа, цэцэрлэгт хүрээлэнд, зоогийн газарт, кино театрт, ууланд гээд л үргэлжилсэн, ёстой хөөрхөн.

Өөр юу гэж бичихээ бодоод нэг л олдоггүй, ямар ирээдүйн талаар бичилтэй нь биш, мэдэхгүй юм. Ямартай ч чамтай хамт байгаад л, хамт байхдаа ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу эсвэл тус бүрийнхээ ажлыг хийдэг ч юм уу мэдэхгүй ээ, цуг байвал л зүгээр юм шиг санагдаад байхын.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна