WEEKND - ТОД ГЭРЭЛ

Wow, зүгээр л wow! Угаасаа үе үе шинэ клип, дуу, реклам, кино гэх мэт энтертайнмэнт зүйл үзээд ийнхүү баярлаж хөөрдөг юм. The Weeknd-ийн нэгэн шинэ уран бүтээл миний зүрх сэтгэлийг уяаг яг одоо татаад байна.



Blinding Lights дуу нь нэг тийм 80, 90-ээд оны хөгжмийг санагдуулам, тэгэхээс тэг гэсэн шиг клипнийх нь өнгө мөнгө нь ч яг тийм юм. Мань хүн өөрөө ч бас дээр үеийн хэв маягаар үсээ засуулж, хувцаслажээ. Моод эргэнээ гэж. Хажуугаар нь Мерседесийн реклам явчих юмаа, клипийг нь тэрхүү машин чимсэн ч гэж жигтэйхэн.

Дууны утга нь мань хүн хайртай хүнээсээ салаад, хагацаад хожим нь дампуурч яваа тухай бололтой. Чи л намайг аврахгүй юм бол би энэ хэвээр явсаар хэзээ нэгэн өдөр амьдралаа дуусгах бололтой гэсэн утгатай юм уу даа.

Мерседес гэснээс Weeknd-ийн оролцсон цэвэр бүр реклам байна шүү. Реклам нь гоё ч юм, хүчтэй ч юм, яасан ч гоё машин юм. Аваргууд аль хэдийн цэвэр цахилгаан машин үйлдвэрлээд эхэлсэн байна шүү.



Weeknd гэснээс миний нэг тийм нууцхан бодол, мөрөөдөл байдаг юм. Алдартай, лаг клипний монгол хувилбарыг хийх, эсхүл тэрхүү хувилбарынх нь гол дүрд өөрөө тоглох, ам барьж дуулах гээд. Энэ дууг хэд хэдэн удаа давтан сонсох явцдаа энэ талаар бас бодсоон. Клипэн дээрх Долгион лаг баян, хөрөнгөлөг. Тэгээд хайртай хүнээсээ хагацсан, өөрөөр хэлбэл, хаягдсан гэсэн үг. Яах ч аргагүй ганцаараа үлдсэн би байгаа газартаа байж тэсэлгүй, АНУ-руу түр хугацаагаар явдаг. Тэгээд яахав дээ, эрх чөлөө үнэртүүлсэн нөхөр казино, баар, буудал орно, архи, тамхи, хар тамхи хэрэглэнэ, хурд хэтрүүлнэ, өөрөөр хэлбэл бурхангүй газрын бумба гэгчээр өөрийг нь хэн ч танихгүй газар галзуурч өгнө, эцэстээ хүн амьтанд зодуулна, цагдаад баригдана, тэр үед миний дүр төрх яг л энэ клипний эхэн хэсэгт гардаг Weeknd-ийнх шиг хэцүү байдалтай болсон байна. Галзуу юм шиг инээж байсан ч хайртай хүнээ дотроо бодоостой, сэтгэл дотроо уйлаастай... Сүртэй юу? Хэхэ, заза, энэ ч ёстой сайхан уран бүтээл болсон байна шүү.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна