Westlife минь дээ


Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал аа гээд гайхөөд л бодоод, эргэцүүлээд баймаар үе ирэх юм, тэднээс зарим нь таатай, зарим нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Ах нь 2000 оны дундаас энэ хамтлагийг мэддэг болсон байдын, за тэгээд харьцангуй моодноос гарч байх үеэс нь мэддэг болсон гэсэн үг, сая харсан хамтлаг албан ёсоор 2012 онд тарсан байдаг аж, түүнийг мэдээд л тухайн үед чухам л гуниглаж байж билээ, одоо тэгсэн манай нөхдүүд өнгөрсөн оноос эргэж нэгдээд европоор, зарим азийн орнуудаар аялан тоглолт хийгээд л, шинэ уран бүтээл хийгээд л явж байдаг, үгүй мөн сонин юмаа, гэвч тэгээд Долгион тэр үеийнхээрээ яг ч байхаа больж, учир нь тус хамтлагийн шинэ гэх уран бүтээлүүдийг яагаад ч юм сонирхохоо байжээ, ер нь дуу хөгжмийг тэр бүр сонирхож сонсохоо байж дээ, хуучны дуунуудаа л ээлжилж сонсоод байна, энэ нь тэгээд насных уу юуных юм мэдэхгүй, ямартай ч тэгээд хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй гэдэг шиг, дуртай байсан хамтлаг нь эргэж нэгдээд, эргэн сэргэж байхад юу ч болоогүй юм шиг сууж байдаг над шиг хүн байдаг ч юм уу үгүй юм уу, бүү мэд.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна