БЛОГИЙН АНХНЫ БИЧЛЭГ


(Энэхүү бичвэр нь theosorad.blogspot.com/2019/10/blog-post.html хаяг дээр 2019.10.21-нд нийтлэгдсэн байсан болно)

Сайн уу, блогийн маань анхны бичлэг ийнхүү орж байна, Долгион нь бичиж байна өө. Блог хэрхэн хөтлөх тухай бяцхан зааврыг Огторгуйд удахгүй өгөх болно. Өнөөдөр уг нь бид хоёр цуг сууж байгаад блогоо нээгээд, анхны бичвэрээ оруулая гэж бодож байсан боловч техникийн асуудлаас үүдээд чадаагүй. Харин одоо үүнийг би гэрээсээ бичиж байна.

Блогийн нэрийн тухайд Theo болон Sora гэсэн нэрсийн нийлбэр байгаа. Бид хоёрт байдаг чихмэл тоглоомны нэр юм л даа. Тэгээд яахав араас нь аргагүйн эрхэнд D залгасан. Учир нь theosora.blogspot.com гэсэн хаяг авах боломжгүй байв.


За тэгээд ийм л байна дөө, өөр юу ч бичих билээ. Цаг одоо 00:13 болж байна, нойр ч хүрч байна. Өглөө 07:30 гэж уулзаад бид хоёр ажилруугаа цуг явна хэмээн тохирсон байгаа. Тиймээс одоо унтая даа. Дээр оруулсан зурагнууд Тео, Сора хоёрын ерөнхий төрхүүд болохоос яг өөрсдийнх нь зураг биш шүү. Блогийн эздийн зургийг мөн удахгүй оруулах болноо. За баяртай.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна