Сайхан л байна


Блогтоо бичвэр оруулаагүй нэлээн удсан байна. Завгүй, шахуу ажилтай байсандаа биш, бас яг ч мартчихсандаа биш, зүгээр л сэтгэл дүүргэм, сайхан дурсамж үлдээх үйл явдлууд олон тохиолдсонтой холбоотой байх.

Хайрттайгаа хамт олон сайхан зүйлсийг хийсэн, олон сайхан газраар аялсан сар, өдрүүд байлаа. Энэ дунд дурсахгүй үлдээж болохгүй нэг зүйл нь Или юм. Миний бяцхан хар нохой, хайр татсан охин, мөн азтай савар. Бид хоёртой цуг сар арай хүрэхгүй хугацааны турш хамт байхдаа олон сайхан мэдрэмж, дурсах дурсамжийг үлдээжээ. Түүнийг ямар их санаж байнаа? Буруу газар, буруу үедээ оосорноос нь сулласан нь түүнийг алдахад хүргэсэн. Бид хоёр Илигээ одоо ч гэсэн хайсаар л байна.

Удахгүй найр наадам эхлээд л, хүмүүсийн амралт эхлэх байх. Түүнийг дагаад ийш тийш аялах нь ихэснэ. Үүнийг дагаад зарим аймгуудаар очиж үзэх бодол, төлөвлөгөө бий. Амьдрах сайхөөн, алдана, ононо, уурлана, инээнэ, уйтгарлана, баярлана гээд л зовлон, жаргал ээлжилдэг шиг л... Ажлын хувьд яахав гольдролоороо гэдэг шиг л явж байна, амарч орж ирээд тэсрэлт хийнэ л гэчихсэн байгаа :P

За тэгээд ерөнхийдөө иймэрхүү л байх шив дээ, өөр юу ч бичих билээ, дараагийн постоор аялах үеэрээ авсан зураг ч юм уу, үйл явдлын талаар бичих байх. Сар орчмын дараа уулзацгаая!

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна