Зүрх татсан хайр



Би их уярамтгай хүн болоод ч тэр үү, анх энэ хамтлагийн Зүүдний дагиныг сонсоод их л эморч, хааяа бүр нулимс унагадаг байж билээ. Одоо ч гэсэн сонсоход үнэхээр гоё дуулсан, клипжүүлсэн байдаг юм. Миний хайртай, дуртай хамтлаг Top Line 4 дэх уран бүтээлээ гаргажээ. Эхний 2 дууг нь бол гаргаахгүй мэддэг юм. Гуравдахыг нь өнөөдөр л олж мэдлээ, аль 5 дугаар сард цацагдсан байж. Уг нь их л Ютүб орж гардаг хүн яагаад анзаараагүй юм бол оо гээд л гайхаж байлаа. 4 дэх бүтээл нь 7 хоногийн өмнө гарсан байна. Ёо, өнөөдөржингөө шахуу л давтан давтан сонслоо. Бас л гоё юмаа, дуу нь тасархай, клип нь тасархай, хувцаслалт, дүр хувиргалт нтр мэргэжлийн түвшинд юм шиг л санагдсан.

Миний хувьд яахав, ажиллаад л, амьдраад л, хайрлаад л гэдэг шиг явж байна дөө. Сүүлийн нэг, хоёр өдрийг эс тооцвол хайртай бүсгүйтэйгээ дажгүй сайхан харилцаатай байсаар байгаа. Сүртэй ч асуудал биш дээ, бие биедээ туньсан маркийн л юм байгаа юм. Хэд хоногоос эргээд сайндах байхөө. Би түүндээ маш их хайртай. Бас тэрээр удахгүй гадагшаа явж магадгүй болчихоод байгаа нь жаахан харамсалтай. Гэхдээ ямар эргэж ирэхгүйгээр бүр явах гэж байгаа биш, үүнд нээх их санаагаа зовоохгүй байгаа. Хүн чинь жаргалтай байхаараа блог млог бичиж эмордоггүй юм шиг байгаан. Өөрийгөө л хэлээд байна л даа, анзаараад байхад энэ блогт орсон ихэнх бичлэг нь намайг уурласан, гунигласан үед бичигдсэн байдаг юм. Одоо харин хэвийн хэмжээнд байнөө. За за, тэгээд миний блогийг уншдаг хүн байвал мэдэгдчихэж байхгүй юу дөө, ганц ч гэсэн хүн аштай юу даа, urgeljiin@gmail.com хаягруу имэйл чулуудаарай!

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна