BTB - Чамайг Хүлээнэ


Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь
Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ
Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ
Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан

Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна
Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна
Чиний хайр намайг улам дуудах юм
Чин зүрхний минь үгийг чи сонсооч
Чамайг хүлээн сууна, хайрт минь

Тэнгэрийн оддыг ширтэн суугаад нэмэр болсонгүй ээ
Тэнгисийн эрэгт шөнөжин уйлаад чи минь ирсэнгүй ээ
Тэвэр дүүрэн цэцэг барьсаар чамдаа би очлоо
Тэгтэл чи минь урдаас инээж намайг хайрласан

Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь
Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ
Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ
Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан

Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна
Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна
Чиний хайр намайг улам дуудах юм
Чин зүрхний минь үгийг чи сонсооч
Чамайг хүлээн сууна, хайрт минь

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна